Сэрэмжлүүлэг: Хүүхэд нэгнээ хутгалсан хэргийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2024.05.31-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: Хүүхэд нэгнээ хутгалсан хэргийг шалгаж байна

Сэрэмжлүүлэг: Хүүхэд нэгнээ хутгалсан хэргийг шалгаж байна

Бага насны хүүхдүүд нэгнээ хутгалсан хэрэг гарч, цагдаагийн байгууллага шалгаж байна гэв. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа.

ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, өчигдөр буюу тавдугаар сарын 30-ны өдөр бага ангийн сурагч нэгнээ хутгалсан хэрэг гарсан. Одоо мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Сурагч тавдугаар ангийн хүүхэд байсан гэв.

Тухайн хутгалуулсан хүүхэд Гэмтэл согон судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж. Сурагч 30 дугаар сургуулийн тавдугаар ангид сурдаг 10 настай эрэгтэй. Түүнийг 5, 7, 8-р ангийн хүүхдүүд бүлэглэн зодож, эмэгтэй "М" гэх хүүхэд нь хоёр удаа хутгалжээ.

Хүү дөрвөн см гүн хоёр удаа хутгалуулж, зодуулсаны улмаас 12 хавирга нь хугарч бие нь маш хүнд байгаа гэж мэдээлэв.
Мөн тархи нь гэмтсэн яаралтай эмчилгээний тасагт нэг хонож байгаа аж. Иймд сургуулийн орчинд хүүхдүүдээ анхаарч, нэгнээ дээрэлхэж, гадуурхаж байгаа эсэх талаар эцэг эх асран хамгаалагч анхаарч байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж