Discovery-д гэмт хэрэгтэнг мэргэн бууч устгав

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Discovery-д гэмт хэрэгтэнг мэргэн бууч устгав

 Монтгомери тойргийн цагдаагийн дага Томас Мэнгер хэвлэлийн бага хурал дээр. Фото ©AFP

Discovery телевизийн байранд хүмүүсийг барьцаалсан хэт даврагч үзэлтэн Жеймс Ли гэгчийг цагдаагийн мэргэн бууч тусгай ажиллагааны явцад буудан устгав хэмээн AFP мэдээлжээ.

Мэриленд мужийн Силвер-Спринг дэх Discovery Communications компанийн байранд хүмүүсийг барьцаалсан тухай мэдээлэл есдүгээр сарын 1-ний үд дунд ирсэн байна. Буугаар зэвсэглэсэн Жеймс Ли биендээ тэсрэх бөмбөгийг санагдуулах төхөөрөмжийг бэхлэн зүүсэн байжээ.

Гэмт хэрэгтэн гурван хүнийг дөрвөн цагийн турш барьцаалсан ба сүүлийн хоёр цагт нь тэрээр цагдаагийнхантай хэлэлцээр хийсэн гэнэ. Монтгомери тойргийн цагдаагийн дарга Томас Мэнгер (Thomas Manger) хэлэхдээ Ли гар буугаа барьцааны нэгэн хүний эсрэг чиглүүлсний дараа тусгай ажиллагаа явуулах тушаал өгсөн гэлээ.
Энэ ажиллагааны хувьд барьцаанд байсан хүмүүсээс хэн нэгэн нь хэлмэгдээгүй гэж тэр онцлов. Жеймс Ли гэгч 43 настай тэр этгээд  Discovery сувгийг төрөлтийг бууруулах талын нэвтрүүлэг хийх хэрэгтэй гэж үздэг байжээ. Тэрээр өөрийн үзэл санааг сонин хэвлэлээр төлбөртэйгөөр сурталчилж байсан ба нэг тийм сурталчилгааны үеэр баривчлагдсан байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж