Д.Ганбат: Гадаадынхны гар хөл болж байгаа хүмүүсийг тогтоох ёстой

Хуучирсан мэдээ: 2024.05.31-нд нийтлэгдсэн

Д.Ганбат: Гадаадынхны гар хөл болж байгаа хүмүүсийг тогтоох ёстой

Д.Ганбат: Гадаадынхны гар хөл болж байгаа хүмүүсийг тогтоох ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2024.05.31/ хуулийн төслүүдийг хэлэлцэхийн өмнө УИХ-ын гишүүн Д.Ганбат ноцтой зүйл ярилаа.

Тэрбээр “Ооёо, хууяа нар нь нийлчихсэн юм шиг байна лээ. Ийм үед Монгол Улсын тусгаар тогтнол ганхаж эхэлдэг. 100 жилийн өмнө Монгол Улс ямар байлаа. Х Богдтой холбоотой асуудал байна. Арайхийж бид Х Богдоо тодруулсан. Гэтэл Х Богдын эмээг гадны захиалгын гар хөл болж шоронд хийж байна. Х Богдын эмээ, ээжийг хэн зогсоо зайгүй хэвлэл мэдээллээр дарамталж байна. Ард нь хэн байна, эрх мэдэлтэй хүмүүс л байгаа. Энийг тогтоо. Энэ бол Монгол төрийн хийх ёстой ажил.

МАН д сайн хүмүүс бий. Нэр заагаад яах вэ, зарим хүмүүс нь гомдох байх. Манай намд ч, танай намд ч хэцүү хүмүүс байна. Аягүй бол энэ чуулганы дараа ШХАБ-ын хамтын ажиллагааны байгууллагад орно гээд гүйцгээнэ шүү. Намайг үг хэлдэг, шүүүмжилдэг болохоор миний амь насанд халдана энэ сонгуулиар. Энийг зохих байгууллагууд анааралдаа аваарай. Хэн гэдгийг нь хэлсэн ч болж байна” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
8
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж