Монголын төр Д.Загджавт “өртэй”

Хуучирсан мэдээ: 2024.05.31-нд нийтлэгдсэн

Монголын төр Д.Загджавт “өртэй”

Монголын төр Д.Загджавт “өртэй”

Сонгуулийн дуулиан шуугиантай зэрэгцүүлэн эрх баригчид  томилгоог “шууруулж”  байна. Тухайлбал,Үндэсний аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Загджавыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулах саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжив.

Цэргийн дээд сургууль төгссөн Д.Загджавыг өнгөрсөн оны сүүлээр Үндэсний аудитын газрыг удирдах түр орлон гүйцэтгэгчээр томилоход олон нийт шуугисан. Нэг хэсэг нь “Монголын төр Д.Загджавт өртэй юм шиг хачин томилгоо хийлээ” гэж эрх баригчдыг шүүмжилсэн бол нөгөө хэсэг нь “МАН Д.Загджавт өртэй байж болно. Монголын төр, ард түмэн Д.Загджавт өргүй шүү” гэж ч асуудал хөндөж байв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалаас дуулиан шуугиантай буусан Д.Загджав эргэн төрд алба хаших болсон нь “МАН-д бодлого алга” гэх шүүмжлэлийг ч араасаа дагуулаад байна.

Учир нь, эрх баригчид хоёр жилийн өмнө төрд цэвэрлэгээ хийхээ сүр дуулиантай зарлан “Шүүр”, “Шүгэл” ажиллагаануудыг эхлүүлж байсан.  Төрийн албанд нэр цэвэр хүмүүсийг ажиллуулна, тэр дундаа удирдах албан тушаалтнууд манлайлал үзүүлэх ёстой гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаасаа эхлэн ярьж, УИХ-ын дарга уухайлан дэмжиж байсан удаатай. Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа хариуцлага алдсан үндэслэлээр чөлөөлөгдсөн Д.Загджавыг Монгол Улсын төсвийн зарцуулалтад хяналт тавих эрх үүрэгтэй хамгийн том байгууллага болох Үндэсний аудитын газрын даргаар томилсон нь эрх баригчдын хувьд амласнаа ажил хэрэг болгодоггүй нэг сонгодог жишээ болж байна.

Б.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж