Дэлхийн хэмжээнд цаазаар авах ял гүйцэтгэсэн тоо 2015 оныхтой харьцуулахад хэд дахин өсч, өнгөрсөн жилийн байдлаар хамгийн дээд хэмжээндээ хүрчээ. Иран болон Ойрхи Дорнод даяар хамгийн өндөр үзүүлэлттэй байна гэж Эмнести Интернэшнл Лхагва гаригт гаргасан тайландаа дурджээ. Хүний эрхийн байгууллага 2023 онд нийт 1,153 цаазаар авах ялыг бүртгэсэн. Энэ нь 2022 онтой харьцуулахад 30 хувиар өссөн үзүүлэлт юм. Судалгаанд Хятадын цаазаар авах ялын тоог бүртгээгүй байна. Учир нь тус улс бүх насаар хорих ялтай, цаазаар авсан хүмүүсийн тоог нууцалдаг аж.
Бүртгэгдсэн цаазаар авах ялын тоо огцом өссөн нь голчлон Иран улсаас шалтгаалсан байна. Тус улсын эрх баригчид өнгөрсөн жил дор хаяж 853 хүнийг цаазалсан бол 2022 онд 576 хүнийг цаазалжээ. Цаазлуулсан хүмүүсийн дотор 24 эмэгтэй байсан ба гэмт хэрэг үйлдэх үедээ нас биед хүрээгүй таван хүн багтсан гэж Эмнести мэдэгдэв.
"Ираны эрх баригчид хүний амь насыг үл тоомсорлож, хар тамхитай холбоотой гэмт хэрэгт цаазаар авах ялыг нэмэгдүүлсэн. Мөн Ираны засаг захиргаа ялгаварлан гадуурхсан үзэл гаргаж, ядуу буурай хүмүүст цаазын ял тулгасан" гэж Өршөөлийн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард мэдэгдэв. Тайланд дурдсанаар, Хятад, Иран, Саудын Араб, Сомали, АНУ нь 2023 онд хамгийн олон цаазаар авах ялыг гүйцэтгэсэн таван орон болжээ. Эмнести байгууллагын жилийн тайланд дурдсан нийт тоо нь 2015 оноос хойш бүртгэгдсэн хамгийн өндөр тоо буюу 1634 хүн байна.
Калламардын хувьд АНУ-д ахиц дэвшил буурч, цаазаар авах ялын тоо 18-аас 24 болж өсч, хэд хэдэн муж улсууд цаазаар авах ялыг тулгаж, хүний амийг хөнөөхөд нөөц хөрөнгө оруулж байна. Гэсэн хэдий ч цаазаар авах ял гүйцэтгэсэн орны тоо 16 болж буурсан нь тус бүлэг хяналт тавьж эхэлснээс хойших хамгийн бага үзүүлэлт болсон гэж Эмнести мэдэгдэв.
Эх сурвалж: Japan Today
Холбоотой мэдээ