Израиль Газын зурваст үйлдэж буй дайныг зогсоох хүртэл Хамас ямар ч энх тайвны хэлэлцээр хийхгүй гэдгээ зуучлагч орнуудад мэдэгджээ. Хэрэв Газын зурвас дахь хүмүүнлэгийн эсрэг дайн зогсох аваас Израилийн олзны хүмүүсийг суллах болон байнгын гал зогсоох нөхцөлийг хэлэлцэх аж. Зуучлагч болох Египет, Катар, АНу-ын төлөөлөгчид мухардалд орж, дайтаж буй хоёр орон бурууг нэг нэгэндээ тохож байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дээд шүүх болох Олон Улсын Шүүхээс (ОУЭШ) довтолгоог зогсоох тушаал өгсөн ч Израиль үл харгалзан дайрч байх үед Хамас тус мэдэгдлийг хийжээ. Хамас хэлэлцээнд уян хатан чанарыг харуулж, тавдугаар сарын 6-нд хэлэлцээр хийхээ мэдэгдэж байсан. Гэвч сүүлийн шатанд орох үед Израиль түрэмгийллээ зогсоох төлөвгүй байна.
Хамас бүлэглэлийн мэдэгдэлд “Хамас болон Палестины бүлэглэлүүд манай ард түмний эсрэг хийж буй түрэмгийлэл, бүслэлт, өлсгөлөн, хоморголон устгалыг үл тоон, хэлэлцээрийг үргэлжлүүлэх бодолгүй байна. Өнөөдөр бид зуучлагчдад тодорхой байр сууриа илэрхийлж, Газын зурваст эзлэн түрэмгийлж, манай ард түмний эсрэг дайтаж байгаа үйлдлээ зогсоовол иж бүрэн солилцооны хэлэлцээрийг багтаасан бүрэн тохиролцоонд хүрэхэд бэлэн байна” гэжээ.
Эх сурвалж: Aljazeera
Холбоотой мэдээ