Япон дахь өндөр ур чадвартай гадаадын ажилчдын 40 орчим хувь нутаг буцалгүй үлдэхийг сонгодог гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан тайланд дурджээ. Энэ нь ажиллах хүчний хомсдолтой тэмцэж буй Японы хувьд ашигтай юм. 2011-2017 онд Японд инженер, оффисын ажилтнаар ажиллах визээр ирсэн гадаад иргэдийн дунд судалгаа явуулахад тэдний 40 хувь нь таван жилийн дараа тус улсад үлдсэн байжээ. Үүнээс гадна гадаад оюутнууд ч ялгаагүй Японд үлдэх хувь нь 30-40 хувьтай байна.
Мөн Японы Хүн ам, нийгмийн хамгааллын судалгааны үндэсний хүрээлэнгээс гаргасан тайланд дурдсанаар 2022 онд гурван сая орчим гадаад иргэний тал хувь нь байнгын оршин суугч байжээ. Үлдсэн хагас нь түр хугацаагаар ажиллах цагаачид, тэдний гэр бүл, дадлагажигчид болон оюутнууд байсан.
Дэлхийн авьяастнуудыг татах, улсдаа үлдээх япон стратегийн ач холбогдлыг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын тайланд дурджээ. Гэсэн хэдий ч гадаад оюутнуудад ажил хайх нь хүндрэлтэй хэвээр. Засгийн газар гадаад ажилчдын эрхийг илүү сайн хамгаалж, удаан хугацаагаар оршин суухыг нь урамшуулах тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: JAPAN TODAY
Холбоотой мэдээ