Үр тариа гаргахгүй байх хоригоо хэсэгчлэн цуцлав

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Үр тариа гаргахгүй байх хоригоо хэсэгчлэн цуцлав

Оросын Засгийн газар үр тарианы экспортын хоригоо хэсэгчлэн цуцалсан тухай Засгийн газрынхаа наймдугаар сарын 30-ны шийдвэрээс иш татан РИА Новости мэдээлжээ.

Уг шийдвэрт үр тариаг гадаадад гаргах зөвшөөрлийг хүмүүнлэгийн тусламж үзүүлэх мөн Оросын олон улсын хэлэлцээрийг биелүүлэх болон бусад тохиолдлуудын улмаас хийж байна хэмээн мэдэгджээ.

Үр тарианы экспортод хориг тавих шийдвэрийг Оросын Засгийн газар наймдугаар сарын эхнээс тавиад хоригийн хугацааг наймдугаар сарын 15-наас арванхоёрдугаар сарын 31 хүртэл гэсэн байв. Үүнээс гадна хоригийг сунгаж магадгүй гэж байлаа.

Орос болсон ган гамшиг ба ой, хээрийн түймэр зэргээс болон үр тарианы экспортын хориг арга хэмжээг авсан юм. Хэрэв хавар Орос 90 сая тонн үр тариа авна гэж  мэдээлж байсан бол наймдугаар сард тэр дүгнэлтээ 60-65 сая тонн болгон бууруулсан байв. Үр тарианы ургацаас болон дэлхийн ямар ч орон ийм эрс арга хэмжээ аваагүйг тэмдэглэх хэрэгтэй байх.

Оросын гангаас үүдэн улаан буудайн үнэ дэлхийн зах зээл дээр өссөн байлаа. Жишээлбэл, АНУ-ын биржүүдэд нэг бушель (35 литр гаруй буюу 27 кг орчим) улаан буудайн үнэ одоо 6,6 ам.доллар байна. Өнгөрсөн зургаа ба долоон сард түүнийг 4,8 ам.доллараар авч болохоор байлаа. Наймдугаар сарын эхээр бушель буудайн  үнэ 7,8 ам.доллар хүрээд дээд амжилт үзүүлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж