“Улаанбаатар төмөр зам”-ын дүрмийн санг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар төмөр зам”-ын дүрмийн санг хэлэлцэнэ

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны хурлыг маргааш хийхээр ОХУ-аас төлөөлөгчид ирсэн байна. Тус хурлаар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлыг авч хэлэлцэх аж. Өнгөрсөн онд тус нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам.долларт хүргэх тухай хоёр тал ярилцсан ч тодорхой ажил хийгээгүй юм. Тиймээс энэ удаагийн хуралдаанаас гарах шийдвэр чухал гэж зарим хүн үзэж байна. Мөн энэ удаагийн хуралдаанаар Улаанбаатар төмөр замын 2010 оны үйлдвэрлэлийн ажиллагаа, санхүүгийн байдал гээд үндсэн 11 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны бүрэлдэхүүнд зургаан гишүүн багтдаг бөгөөд Монголын талаас гурав, ОХУ-аас гурван хүн ордог аж.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж