Автобусаар "Парис" хүрэхээр аялж буй гэр бүл

Хуучирсан мэдээ: 2024.05.31-нд нийтлэгдсэн

Автобусаар "Парис" хүрэхээр аялж буй гэр бүл

Автобусаар "Парис" хүрэхээр аялж буй гэр бүл

Автобусаар Парис хотыг зорин аялж буй Монгол гэр бүл аялалын маршрутынхаа дагуу Турк улсад хүрсэн тухайгаа сошиал хаягаараа хуваалцжээ. Тэд аялалаа 2024 оны дөрөвдүгээр сарын 8-нд Сүхбаатарын талбайгаас эхлүүлсэн билээ.

Улаанбаатар Парисын хоорондох зай 7115 км бөгөөд замын урт нь 8879.3 км байдаг.

Аялал нь гэр бүлийн харилцааг сайжруулдаг бөгөөд аялагч гэр бүлүүдийн дунд хийсэн судалгаанаас үзвэл нийт гэр бүлийн 89 хувь нь аялах нь тэдний харилцаанд сайнаар нөлөөлсөн тухай дурджээ. Аяллаас ирсний дараа гэр бүлийн гишүүд амарсан, тайвширсан мэдрэмжтэй, сэтгэл санаа нь өмнөхөөсөө илүү аз жаргалтай болсон байна. Уг мэдрэмж нь 2-3 сарын хугацаанд энэ хэвээрээ байдгийг эрдэмтэд нотолжээ. Түүнчлэн судалгаанд оролцогчдын 49 хувь нь аялалд гарахаар бэлтгэж, хүлээх нь бусад ямар ч баяр ёслолын өдрийнхөөс илүү догдлол төрүүлдэг тухай хуваалцжээ. Мөн аяллаар явах нь амьдралд аз жаргалтай мөчүүдийг бэлэглэдэг учраас хосын харилцаанд ч эерэгээр нөлөөлдөг байна. Учир нь аялах нь стрессийг бууруулж, сэтгэцийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, хосуудад илүү нээлттэй хоорондоо ярилцах, нэг нэгнээ ойлгох боломжийг олгодог ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХөөрхөнХөөрхөн
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж