"Би ямар ч нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно"

Хуучирсан мэдээ: 2024.05.31-нд нийтлэгдсэн

"Би ямар ч нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно"

"Би ямар ч нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно"

Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2024.05.31/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Хууль хүний царай харж, улс төрийн зорилготой шийдвэрийг гаргадаг болсон. Би МАН-аас хөөгдсөний дараа 2020 онд нийслэлийн Хан-Уул дүүргээс нэр дэвших шийдвэр гарсан. Гэтэл тухайн үед 23 цагийн дотор эрүүгийн хэрэгт сэжигтэн яллагдагчаар татах тогтоол үйлдэж, тэр даруй намайг цагдан хорьж байсан. Цагдан хорьсон үндэслэл зохиомол хэрэг нь хуульд нийцээгүй. Өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оруулах, бүх хуулийн процессыг ноцтой зөрчиж, нэг ч удаа тайлбар мэдүүлэг авалгүйгээр шүүхийн шийдвэр гаргасан. Би энэ бүх улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлтийг нэр төртэйгөөр дуусгах хувь улстөрчийн шийдвэр гаргаж дуусгасан.

Миний болон Үндэсний эвслийн зорилго бол иргэдийн эрхийг хамгаалах, төрийн дарамтад орсон хувийн хэвшлээ хамгаалдаг байх, хувийн хэвшлийг дэмжих зорилготой. Тиймээс энэ удаагийн ес дэх удаагийн УИХ-ын сонгуульд Үндэсний эвслийн тэргүүний хувиар оролцохоор хуулийн дагуу материалаа бүрдүүлж ажилласан.

Гэтэл ЦЕГ-т лавлагаа авахаар хүсэхэд Сонгуулийн хуульд байхгүй зүйл заалтыг үндэслэж, албан ёсны хариултыг өгсөн. Хоёр дахь удаагаа хүсэлт явуулахдаа "Энэ албан бичигт дурдагдсан зүйл заалт Сонгуулийн хуульд байхгүй байна" гэхэд мөн л хуулийг буруу тайлбарлаж, төөрөгдүүлсэн тодорхойгүй хариу өгсөн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж