"Цахим шилжилт улс, хувийн сургуулийн ялгааг арилгах ганц шийдэл"

Хуучирсан мэдээ: 2024.05.31-нд нийтлэгдсэн

"Цахим шилжилт улс, хувийн сургуулийн ялгааг арилгах ганц шийдэл"

"Цахим шилжилт улс, хувийн сургуулийн ялгааг арилгах ганц шийдэл"

Монгол-Өмнөл Солонгосын Боловсрол шинжлэх ухааны яамны хамтын ажиллагааны хүрээнд хамгийн сүүлийн үеийн технологиор иж бүрэн тоноглогдсон жишиг цахим ангийн нээлт өнөөдөр /2024.05.31/ нийслэлийн 21 дүгээр сургуульд боллоо.

Тус ангийн онцлог нь 3D принтер, кодчиллын хэрэгсэл зэргээр иж бүрэн тоноглогдсон төдийгүй суралцахад шаардлагатай жишиг цахим анги гэдгээр ялгаатай.

"Ухаалаг анги" төсөл таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд ерөнхий боловсролын сургуулиудыг орчин тоног төхөөрөмжөөр хангах, багш нарын цахим ур чадварыг сайжруулах зорилготой байна.

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:

-Бүгд найрамдах Солонгос, Монгол Улсын найрамдалт хамтын ажиллагааны хамгийн том салбар бол боловсрол, шинжлэх ухааны салбар. Энэ төсөл 2012 оноос хойш тасралтгүй 12 жил үргэлжилж байгаа сайн төсөл. Төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 300 багш Өмнөд Солонгост сурсан. Мөн өнгөрсөн хугацаанд хот, хөдөөгийн олон сургуульд жишиг болохуйц цахим анги, танхимыг тохижуулж, улмаар бид Монгол Улсын Засгийн газраас өөрсдийн санхүүжилтээр сургуулиудад цахим ангиудыг санхүүжүүлж байгаа.

Монгол Улс 2022 онд НҮБ-ын чуулганд оролцож, боловсролын салбарын цахим шилжилт өдөрлөгийг хийж, ЮНЕСКО-гийн дэлхийн боловсролын салбарын цахим шилжилтийг амжилттай хийж байгаа долоон орны нэгээр нэрлэгдсэн.

Цахим шилжилт бол хот, хөдөөгийн ялгаа төдийгүй улс, хувийн сургуулийн ялгааг арилгах цорын ганц шийдэл.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн боловсролын шинэ сэргэлтийн бодлогын хамгийн том ажил бол цахим шилжилтийн бодлого. Бид Монголын боловсролын салбарт хийж байгаа цахим шилжилтийг гурван С буюу content, capacity, connectivity гэсэн стратегийн хүрээнд хэрэгжүүлж байгаа. Connectivity стратегийн тухайд төрийн өмчийн 760 сургуулиа шинэ хичээлийн жил эхлэхэд бүх сургуульд өндөр хурдны WiFi сүлжээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ерөнхий боловсролын 48 мянган багшийг компьютероор хангаад байна. Бид төрийн өмчийн бүх сургууль дээр ухаалаг дэлгэц, цахим ангийг иж бүрэн гаргахаар ажиллаж байна. Хоёрдугаарт, capacity стратегийн хүрээнд багш, оюутны дижитал ур чадваруудыг сайжруулах чиглэлд Google компанитай хамтарч ажиллаж байна. Гуравдугаарт, content буюу агуулгын стратегийн хүрээнд танхимын болон танхимын бус сургалтыг зохион байгуулахад дижитал платформуудыг нэвтрүүлж байгаа.

СҮҮЛИЙН ҮЕИЙН ТЕХНОЛОГИОР ИЖ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЖИШИГ ЦАХИМ АНГИЙГ НЭЭЛЭЭ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж