Байден: Оросын газар нутаг руу онилох боломжтой болно

Хуучирсан мэдээ: 2024.05.31-нд нийтлэгдсэн

Байден: Оросын газар нутаг руу онилох боломжтой болно

Байден: Оросын газар нутаг руу онилох боломжтой болно

Харьков мужийн ойролцоох Оросын эзэлсэн газар нутаг, бай руу АНУ-ын нийлүүлсэн зэвсгээр цохилт өгөх боломжтой болно. АНУ-ын төрийн өндөр албан тушаалтны мэдээлснээр, ерөнхийлөгч Жо Байден түншүүдийнхээ шахалтаар Украины өөрийгөө хамгаалах боломжийг нэмэгдүүлж, барууны зэвсгийг ашиглахгүй гэх дүрмээ өөрчилжээ. Барууны зэвсгийг Украин ашиглах боломжтой болсноор Оросын баазыг устгаж, түрэмгийллээс сэргийлэх болно. Харьков мужид сүүлийн долоо хоног нөхцөл байдал хурцадсан. Зеленский дайснууд ойртож буйг удаа дараа мэдэгдэж, барууны түншүүдээсээ Орос руу онилох боломж хүссэн юм.

Гэхдээ Цагаан ордны албаны хүмүүс "Армийн тактикийн пуужингийн системийг [АТАКМС] ашиглах эсвэл Оросын нутаг дэвсгэрт алсын тусгалт пуужингаар цохилт өгөхийг хориглох манай бодлого өөрчлөгдөөгүй" гэж мэдэгджээ. "BBC" агентлаг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад " Бид тэдэнд [Украин] Оросын газар нутгаас ирж буй онгоцнуудыг устгаж болохгүй гэж хэлээгүй" гэжээ. Одоогийн байдлаар албан ёсны мэдэгдэл гаргаагүй байгаа тул засгийн газрын албаны хүмүүс өөр өөр хариулт өгсөн байна.

Их Британи өмнө нь барууны орнуудаас нийлүүлсэн зэвсгийг Украин ашиглах дүрмийг хөнгөвчлөх нээлттэй хандана гэдгээ мэдэгдсэн. Байдал улам хурцатаж магадгүй гэж эмээж байсан Европын орны удирдлагууд мөн адил зэвсгийн дүрмээ хөнгөвчилнө гэж мэдэгджээ. Гэхдээ Украины ихэнх зэвсгийг нийлүүлдэг Вашингтон зэвсэг ашиглах асуудал дээр хайнга хандахгүй байх бололтой.

Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Лхагва гаригт Молдав руу айлчлах үеэрээ дээрх асуудлын талаар дурджээ. Тэрбээр "Бүх үеүдэд бид шаардлагатай арга хэмжээг авч, нөхцөл байдал дасан зохицож ирсэн. цаашдаа мөн адил бид нэг шугамаа баримтална" гэжээ. Киев барууны шинэ зэвсгийг фронтод ирэхийг хүлээж байгаа тул Оросын арми саяхан Харьковын гүнд нэвтрэх боломжийг ашигласан бололтой.

Өнгөрсөн долоо хоногт Оросын цэргүүд Харьков хотын нэгэн супермаркетыг хоёр удаа бөмбөгдсөний улмаас наад зах нь 12 хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан билээ. Мужийн амбан захирагч Олех Сыниехубов  "Харьков хотын Новобаварский дүүрэгт байрлах таван давхар орон сууцны байшинг Орос буудаж, барилгын нэг хэсэг нь шатаж, гал гарсан" гэв.  Наад зах нь гурван хүн нас барж, 16 хүн гэмтэж бэртсэний дотор 12 настай хүү, охин хоёр эмнэлэгт хүргэгджээ.Украины албаны хүн Оросын цэргүүдийг "зөвхөн иргэний дэд бүтцийг" онилж, "давхар цохилтын тактик" ашигласан гэж буруутгасан. Мөн түргэн тусламж, аврах багийнхныг хэргийн газар очсоны дараа Орос хоёр дахь удаагаа цохилт өгсөн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж