Чингисийн дайчид "OG"-ийг нутаг буцаалаа

Хуучирсан мэдээ: 2024.05.31-нд нийтлэгдсэн

Чингисийн дайчид "OG"-ийг нутаг буцаалаа

Чингисийн дайчид "OG"-ийг нутаг буцаалаа

MESA-ийн зохион байгуулж 100 мянган ам.долларын шагналын сантай "Nomadic Masters" тэмцээнийн ээлжит тоглолтууд өчигдөр/2024.05.30/ болж, зарим багууд хасагдлаа.

Эхний тоглолт Сингапур эзэдтэй, хуучин багийн "Apeks" тоглогчдоос бүрдсэн "BLEED Esports" болон Монголын "ATOX Esports" багуудын хооронд болж, "BLEED" ялалт байгуулав. Эхний ээлжийн тоглолт "Inferno" дээр болоход "ATOX" 13-10 гэсэн харьцаатай хожсон. Гэвч "BLEED" хоёр болон шийдвэрлэх ээлжийн тоглолтод дараалан явж, дээд бүсийн финалд шалгарлаа.

Дээд бүсийн финалд "The MongolZ" болон "BLEED Esports" багууд учраа таарав.

Тэгвэл тэмцээний гурав дахь өдөр хоёр баг гэртээ харилаа. Тодруулбл, хүлээлт өндөртэй, Европоос урилгаар хүрэлцэн ирсэн "Gaimin Gladiators" болон "OG" багууд ээлжит хожигдлуудаа амсчээ.

Хятадын "Lynn Vision" баг канад эзэдтэй, Европд төвтэй "Gaimin Gladiators" багийг гурван ээлжийн тоглолтод 2-1 гэсэн харьцаатай хожсон бол Монголын "Chingis Warriors" баг Данийн "OG" багийг мөн 2-1 гэсэн харьцатай буулган авчээ.

Доод бүсийн хасагдах шатанд ATOX – Lynn Vision, Aurora Gaming – Chinggis Warroirs багууд учраа таарчээ.

Ирэх тоглолтууд маргааш/2024.06.01/ Степпе аренад үзэгчдийн өмнө эхэлнэ. Хэрэв та "Nomadic Masters"-ийн хасагдах шатны гал гарсан, гайхалтай тоглолтуудыг үзэхийг хүсвэл энд дарж, тасалбараа аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж