Мозамбекийн үймээнээр дөрвөн хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Мозамбекийн үймээнээр дөрвөн хүн нас барлаа

Ус, талх, хүнсний бүтээгдэхүүний чанарыг сайжруулах шаардлага тавьж эхэлсэн хөдөлгөөн эмх замбараагүй байдал болж үүний улмаас 4 дөрвөн хүн нас барж, 28 хүн шархаджээ. Нууц эх сурвалжийн мэдээлж буйгаар нас барсан хүний тоо 10 байгаа гэнэ. АНУ-ын Элчин сайдын яам байрлах Мапуто хотод л гэхэд зургаан хүн нас барж, хоёр хүүхэд гэмтсэн тухай CNN мэдээлж байгаа юм. 26 дэлгүүр, үйлчилгээний газар халдлагад өртөж, их хэмжээний бараа бүтээгдэхүүн алдсан байна. Мозамбекийн Матола, Мапуто хотод хүчирхийлэл, эмх замбараагүй байдал гаарч байгаа юм. Үймээн дэгдээгчдийн тавьсан шаардлагад нь Засгийн газар энэ сарын 6-нд хариу өгөхөөр болжээ

Б. Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж