Трамп АНУ-ын түүхэнд анхны гэмт хэрэгтэн ерөнхийлөгч асан боллоо

Хуучирсан мэдээ: 2024.05.31-нд нийтлэгдсэн

Трамп АНУ-ын түүхэнд анхны гэмт хэрэгтэн ерөнхийлөгч асан боллоо

Трамп АНУ-ын түүхэнд анхны гэмт хэрэгтэн ерөнхийлөгч асан боллоо

Дональд Ж.Трамп 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг санаатайгаар заналхийлсэн, хууль бус мөнгөний хэргийг нуун дарагдуулсан, татварын бүртгэлийг хуурамчаар үйлдсэн гэх хэргүүдэд буруутай нь тогтоогдов. Америкийн хууль зүйн тогтолцооны хүчийг шалгасан ерөнхий командлагч асаны энэхүү хэрэг Пүрэв гаригт дуусаж, түүхэн мөчийг бий болголоо. Нийт 34 зүйл ангид буруутгагдсан Трамп 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд хар толботой үлдэж байна. Манхэттены шүүхээс түүнд их хэмжээний торгууль, эсвэл шоронд суух хугацаа хоёрын аль нэгийг бэлтгэнэ.

Цагаан ордны төлөөх өрсөлдөөнд иргэд маргаан дагуулсан хоёр удирдагчаас сонгох болов. Америкчууд гэмт хэрэгтнийг удирдагчаараа сонгоно гэж төсөөлөөгүй байсан ч геополитикийн нөхцөл байдлаас үүдэн Байдены нэр хүнд унаж байна. Одоо Трамп 2020 оны сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрч, улс төрийн хууль дүрмийг дээдэлж буйгаа бататгах хэрэг гарав.

Трамп Пүрэв гаригт болсон шүүхийн эцсийн өдөр сэтгэл хөдлөлөө нуусангүй. Тэрбээр гэм буруутай гэх дүгнэлтийг сонссоны дараа нүдээ аньж, толгойгоо сэгсэрснээр шүүх танхим нам гүм болжээ. Шүүх танхимаас гарсны дараа сэтгүүлчдэд "Шүүхийн шийдвэр бол гутамшиг. Ард түмэн намайг шүүх болно. Бодит шүүхийн өдөр арваннэгдүгээр сарын 5-ны өдөр болно" гэж сонгуулийн финалын өдрийг онцолжээ.

Хэргийг хянаж буй шүүгч Хуан М.Мерчан  Трампийг өөрийн хүсэлтээр суллаж, ялыг нь долдугаар сарын 11-нд тогтоохоор болжээ. Тус өдөр нь Бүгд найрамдах намын Үндэсний их хурал хуралдаж , Трампийг үргэлжлүүлэн нэр дэвшүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхээс хэдхэн хоногийн өмнө юм. Трамп хорих ял авах боломжтой эсэх сэтгүүлчдийн асуултад хэргийг үүсгэсэн прокурор Алвин Л.Братт хариулахаас татгалзсан. Гэхдээ шүүгч Мерчан ерөнхийлөгч асанд дөрвөн жилийн хорих ял өгч, торны цаана суулгах боломжтой ч тэнсэн харгалзах хугацаа өгч магадгүй. Трамп шүүхийн шийдвэрийг давж заалдахаа амласан бөгөөд сонгуулийн кампанит ажлаа үргэлжлүүлнэ.

 

Эх сурвалж: ABC News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж