"All eyes on Rafah" давалгаа 47 сая хүнд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2024.05.31-нд нийтлэгдсэн

"All eyes on Rafah" давалгаа 47 сая хүнд хүрчээ

"All eyes on Rafah" давалгаа 47 сая хүнд хүрчээ

Газын зурвасаас нүүлгэн шилжүүлсэн палестинчуудын майхан хуаранг дүрсэлж, "All Eyes on Rafah" буюу "Бүгд Рафахыг харж байна" гэсэн утгатай уриа үг бичсэн "AI" зураг сүүлийн өдрүүдэд цахим орчинд тренд боллоо. Уг зургийг инстаграмын хэрэглэгчид 47 сая удаа цааш түгээжээ. Тэдний дунд Дуа Липа, Льюс Хамилтон, Жижи Хадид, Белла Хадид, Прияанка Чопра зэрэг алдартан ч багтсан байна.

Энэ долоо хоногийн эхээр Рафах дахь дүрвэгсдийн хуаран Израилийн агаарын цохилтод өртөж, гал гарсны дараа уг уриа үг болон зураг анх гарсан. "BBC"-ийн мэдээлснээр уг зургийг нэгэн малайз хүн анх цахим хаягтаа нийтэлжээ.

Хамасын удирддаг Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр агаарын цохилтын үеэр дор хаяж 45 хүн амь үрэгдэж, түүнээс илүү олон хүн шархаджээ. Израилийн тал Хамасын хоёр командлагчийг онилсон, хоёрдогч дэлбэрэлтээс болж гал гарсан гэж мэдэгдсэн байна. Беньямин Нетаньяхугийн нэрлэснээр "эмгэнэлтэй осол" гэх энэ халдлагыг олон улс буруушааж байна.

"All Eyes on Rafah" гэдэг үгийг анх Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэр дэх ДЭМБ-ын төлөөлөгч Ричард Пиперкорн хэлжээ. Тэрбээр Израилийн агаарын цохилтын дараа сэтгүүлчдэд яриа өгөхдөө "All Eyes on Rafah" гэж хэлсэн. Үүнээс хойш албаныхан ч идэвхтнүүд ч энэ үгийг давтан хэлцгээх болсон юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж