Ньюс хөтөч: "Допинг ба эрх зүй” хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2024.05.31-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: "Допинг ба эрх зүй” хэлэлцүүлэг болно

Ньюс хөтөч: "Допинг ба эрх зүй” хэлэлцүүлэг болно

 Ньюс агентлаг тавдугаар сарын 31-ний баасан гарагт болох зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна.


10:00 цагт:

УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.

10:00 цагт:

Blue Sky-д  Тамирчдын эрүүл мэнд, сэтгэл зүйг хөндсөн “Допинг ба эрх зүй” хэлэлцүүлэгтэй.

11:00 цагт:

ЭМЯ-ны үүдэнд гадаадад эмчлүүлж байгаа хүүхдүүдэд эрүүл мэндийн халамж, төрийн үйлчилгээ хэрэгтэй байгаа талаар иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

Зууны Мэдээ мэдээллийн төвд:

11:00 цагт:

СХД-т нэр дэвшигч Ч.Номин хууль зөрчиж буй талаар иргэдийн төлөөлөл СЕХ-нд шаардлага хүргүүлнэ.

11:30 цагт:

“Төгс-Орд капитал” ХХК хуурамч бичиг баримт бүрдүүлэн иргэдийг хууран мэхлэн 4,5 тэрбум төгрөг луйвардсан талаар мэдээлэл хийнэ.

-Дэлхийн тамхигүй өдөр тохиож байна. "Тамхины үйлдвэрлэл, хөндлөнгийн оролцооноос хүүхдүүд, өсвөр үеийг хамгаалья" уриан дор болж байна.

-Олон улсын “Хөдөлмөрийн эмчилгээний үнэт зүйлийг хувцаалцая” II их хурал эхэлнэ. Хуралд Дэлхийн Хөдөлмөр заслын холбооны ерөнхийлөгч болон Швейцар, Япон, Хонгконгийн эрдэмтэд, хөдөлмөр засалч, мэргэжилтнүүд оролцож туршлага солилцоно. Утас: 8922-2809.

-СЭМҮТ-ийн удирдлага  2 жил эмч, мэргэжилтнүүдийн цалинг олголгүй, хууль бусаар хасалт хийж байгаа талаар тус эмнэлэгийн эмч, мэргэжилтнүүд мэдээлнэ. Утас: 8807-4737.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж