Ши Жиньпин Газын зурваст 69 сая долларын тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2024.05.31-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин Газын зурваст 69 сая долларын тусламж үзүүлнэ

Ши Жиньпин Газын зурваст 69 сая долларын тусламж үзүүлнэ

Хятадын удирдагч  Ши Жиньпин Арабын орнуудын сайд нартай хийсэн уулзалтын хүрээнд Газын зурваст нэмэлт 69 сая ам.долларын тусламж үзүүлэхээ амлалаа. Энэхүү амлалт нь АНУ Израилийг дэмжсэн байр суурьтай байгаа тул Ойрхи Дорнод дахь Хятадын нөлөөг нэмэгдүүлэх зорилготой гэж шинжээчид үзэж байна. Ши Жиньпин Пүрэв гаригт Бээжинд болж буй Хятад-Арабын орнуудын хамтын ажиллагааны чуулга уулзалт дээр тус амлалтыг зарлажээ. Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах Эль-Сиси, Арабын Нэгдсэн Эмират улсын Ерөнхийлөгч Шейх Мохамед бин Заед Аль Нахаян нар чуулга уулзалтад оролцсон аж.

Ши Жиньпин уулзалтын үеэр  "Хятад улс Арабын орнуудтай хамтран ажиллаж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах үлгэр жишээ болох болно" гэж мэдэгджээ. Тэрбээр  Арабын орнуудтай хамтран, хиймэл оюун ухаан, эрчим хүч, худалдаа зэрэг салбарт дэвшилт гаргаж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг хүсэж байна гэжээ. Израиль -Палестины мөргөлдөөний тухайд Ши Жиньпин хэлэхдээ, "Дайн хязгааргүй үргэлжлэх ёсгүй бөгөөд хоёр төрийн шийдлийн төлөө дураараа ам гарч болохгүй" гэжээ.

Тэрбээр Палестин туvгаар тогтносон улс гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Ши Жиньпин Газын зурвас дахь хүмүүнлэгийн хямралыг намжаах, мөргөлдөөний дараах сэргээн босголтыг дэмжих зорилгоор нэмэлт тусламж үзүүлэхээ амласан юм.

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж