Нийслэлд 22 байршилд ус зайлуулах шугам, үерийн далан байгуулна

Хуучирсан мэдээ: 2024.05.30-нд нийтлэгдсэн

Нийслэлд 22 байршилд ус зайлуулах шугам, үерийн далан байгуулна

Нийслэлд 22 байршилд ус зайлуулах шугам, үерийн далан байгуулна

Онцгой байдлын ерөнхий газраас ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдал, үер үсны аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өнөөдөр /2024.05.30/ мэдээлэл хийлээ.


Зургадугаар сарын эхний 10 хоногт олон жилийн дунджаас сэрүүхэн өдрүүд үргэлжилнэ. Зургадугаар сарын 1-3 өдрүүдэд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Зургадугаар сарын 4-нд нутгийн баруун хагас, зүүн, төвийн аймгуудын нутгаар бага зэргийн бороотой. Хоёрдугаар арав хоногт олон жилийн дунджаас дулаахан байх боловч аадар бороо орох төлөвтэй байна. Харин зургадугаар сарын сүүлийн 10 хоногт бороотой, олон жилийн дунджаас хүйтэн байна.

Монгол Улсын хэмжээнд хур борооны улирал ирж байна. Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ жилийн хувьд олон жилийн дунджаас их бороо орох төлөвтэй байна. Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой коммисийн даргаас тодорхой чиглэлүүд өгсөн. Онцгой байдлын ерөнхий газар дээр холбогдох байгууллагуудаас бүрдсэн шуурхай штабыг байгуулан ажиллаж байна.

Улаанбаатар хотод үерийн ус тогтдог 50 байршил байдаг. Үүнээс 22 байршилд ус зайлуулах шугам сүлжээ, үерийн далан байгуулах гэх мэт ажил хийгдэж байна.

Түүнчлэн долоон дүүргийн 15 байршилд, 620 гаруй айлд нүүлгэн шилжүүлэх мэдэгдэл хүргүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж