Азийн наадмын аварга болж, Парисын олимпийн эрхээ авсан Б.Чинзориг ирэх олимпод оролцох боломжгүй болжээ. Түүний хувьд Азийн наадмаас алтан медаль авсан ч допингийн шинжилгээнд бүдэрсэн билээ. Тодруулбал, түүний шинжилгээний сорьцоос WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хориглосон эмийн жагсаалтад бүртгэлтэй метадиеноны метаболит гэх бодис илэрсэн.
Б.Чинзориг ч олон улсын спортын арбитрт гомдол гаргахаа мэдэгдсэн. Харамсалтай нь, амжилтад хүрээгүй бололтой. Олон улсын боксын холбооноос саяхан олимпийн эрх авсан эхний ээлжийн тамирчдын нэрсийг зарлахдаа Б.Чинзоригийг оролцох боломжгүй гэж үзжээ.
Түүний эрхийг Тайландын тамирчин Бунжон Синсири авч, Парисын олимпийн -63.5 кг-ын жинд өрсөлдөхөөр болжээ.

Монголын боксчдоос одоогийн байдлаар О.Есүгэн л олимпийн эрхээ аваад байна. Түүний хувьд Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн амжилтаараа эрхээ авсан билээ.
Өдгөө Тайландад олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн болж байна. Сүүлд л гэхэд олимпийн найдвар гэгдэж байсан гавьяат тамирчин Э.Цэндбаатар Болгар улсын тамирчинд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлжээ. Ийнхүү түүний хувьд эргэн мэргэжлийн бокстоо өрсөлдөж магадгүй.
Боксын холбооны хариуцлагагүй алдааны улмаас Монголын боксчид олимпийн эрх олгох эхний тэмцээндээ оролцож чадаагүй билээ.
3,548.92






















































Холбоотой мэдээ