Японы зах зээл хурдацтай хөгжиж буй энэ үед дээрмийн гэмт хэрэг ихэссэн байна. Токиогийн ойролцоох Сайтама мужид нэгэн таксины жолоочийн гэдэс руу гар буугаар буудсан хэрэг гарчээ. Тус жолооч эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд гэмт этгээдийг хайж байна. Кавагучи хотын ойролцоох нэгэн дэлгүүрийн менежерээс Лхагва гаригт цагдаад дуудлага иржээ. Дэлгүүрийн менежер гэмт хэргийн тухай дуудлага өгсөн аж. Хохирогч 70 гаруй настай байх магадлалтай бөгөөд гэдэснээс нь цус гарч байсан гэж цагдаагийнхан мэдэгдэв.
Буудуулсан жолоочийн мэдээлснээр, зорчигч мөнгө нэхэж, сүрдүүлдсэн байна. Хэргийн газраас зугтсан халдагч этгээдийг дээрэмдэхийг завдсан, хүн амины хэрэг санаатай үйлдсэн байж болзошгүй хэмээн цагдаагийнхан эрэн сурвалжилж байна. Санаатай гэдэг нь гэр бүлийн маргаан, хүмүүс хоорондын хүчирхийлэл, газрын баялгаас үүдэлтэй хүчирхийллийн зөрчил, хяналтаас үүдэлтэй бүлэглэл хоорондын хүчирхийлэл, зэвсэгт бүлэглэлүүдийн хулгайн хүчирхийлэл, аллагын үр дүнд санаатайгаар үйлдсэн хууль бус аллагын гэмт хэргийг хэлнэ.
Өнгөрсөн оны байдлаар Японд нийт 12,372 томоохон гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь 2022 оныхоос 29.98 хувиар өссөн үзүүлэлт юм. Эдгээр гэмт хэрэгт хүн амины хэрэг, дээрэм, галдан шатаах, хүчиндэх, зүй бусаар танхайрах, хүн хулгайлах, худалдаалах гэмт хэрэг багтжээ. Хүн амины хэрэг 912, дээрмийн хэрэг 1361 болж бүртгэгдэж, өссөн үзүүлэлт гарсан аж. Үүний зэрэгцээ хүчингийн хэрэг 2,711 бүртгэгдэж, зүй бусаар танхайрсан 6096 хэрэг тус тус бүртгэгдсэн.
Эх сурвалж: NHK Japan
Холбоотой мэдээ