"Биржийн арилжаагаар олон хүний авлигын бизнес хулгайг таслан зогсоосон"

"Биржийн арилжаагаар олон хүний авлигын бизнес хулгайг таслан зогсоосон"

"Биржийн арилжаагаар олон хүний авлигын бизнес хулгайг таслан зогсоосон"

УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Жамбалын Ганбаатартай ярилцлаа.


-Нийслэлийн Баянгол дүүргийн 240 мянга орчим иргэнийг төлөөлөн, төрийн түшээгээр улиран сонгогдож, хууль тогтоох дээд байгууллагад ажиллаад найман жил болж байна. Энэ хугацаанд дүүргийн иргэддээ амласан амлалтаа хэрхэн хэрэгжүүлж ажилласан бэ? 

-Манай Баянгол дүүрэг бусад дүүргээс ялгаатай газар нутаг нь жижиг боловч, хүн ам шигүү суурьшсан, байшин хороолол ихтэй. Гэр хорооллын иргэд нь суурьшаад хамгийн багадаа 20-30 жил амьдарч буй онцлогтой. Мөн нийслэл хотдоо татвар төвлөрүүлж, бусад дүүрэгтээ дэмжлэг үзүүлдэг. Харин нийслэлээсээ татаас авдаггүй дүүрэг. Манай дүүргийн иргэд, онцгойлон ахмад буурлууд маань намайг УИХ-ын гишүүнээр сонгогдоход хэлж байсан захиас бий. Тухайлбал, бизнес эрхэлж буй хүний хувьд мэдээлэлд ойр байгаагаа ашиглаж тендерт оролцох, хувийн эрх ашгаа дээгүүрт тавих, төрийн мөнгөнд гар дүрэх зэрэг увайгүй хулгай, луйвраас хол байгаарай гэж.

Миний хувьд Улсын Их Хурлын гишүүн болоод найман жил, түүнээс өмнө Нийслэлийн ИТХ-ын гишүүнээр дүүрэгтээ дөрвөн жил ажилласан байна.

Энэ бүх хугацаанд иргэдийнхээ захиасыг мөрдлөг болгон ажиллалаа. Нүүр бардам хэлэхэд би төрөөс нэг ч тендер аваагүй, төртэй холбоотой мөнгөнд нэр холбогдож явсангүй. Хэрвээ хууль бус зүйлтэй нэр холбогдсон бол өнөөдөр тос, өөх нь ялгарчихсан байгаа. Иргэд маань ч үүнийг мэддэг, тийм учраас өнөөдрийг хүртэл дэмжсээр ирсэнд талархаж явдаг юм.

-Баянгол дүүрэг төвийн, хүн ам ихтэй, тулгамдсан асуудал ч цөөнгүй бий. Эдгээр асуудлуудад ямар шийдэл дэвшүүлж, үр дүн гаргаж ажиллав. Тухайлбал, томоохон хөрөнгө оруулалт бүхий бүтээн байгуулалтын ажлуудаас та онцолж хэлнэ үү?

-Байшин болон гэр хорооллын асуудлууд тус тусдаа. Тухайлбал, байшин хорооллын дундах замын асуудал хамгийн нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Үүн дээр УИХ-ын гишүүний хувьд өндөр ач холбогдол өгч ажиллалаа. Төвийн дүүрэг гэдэг утгаараа нийтийн эзэмшлийн томоохон зам уулзварууд, хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Иймд 2021-2023 онд бид түлхүү дэд бүтцэд чиглэсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг хийсэн. Тодруулбал, 2021 онд төв болон туслах гудамжнуудад 22.7 км авто замыг өргөтгөн шинэчилсэн. Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүмүүсийн хэлж заншсанаар Модны 2-ын замыг 4 эгнээ болгон өргөтгөж шинэчилсэн.

Ингэснээр тус зам нийт 12 метрийн өргөн, 4 эгнээтэй, хоёр талдаа 1.5 метрийн явган хүний зам, гэрэлтүүлэгтэйгээр иж бүрэн шинэчлэл хийсэн.

Мөн 9, 10, 11, 21 дүгээр хорооны гэр хороолол дунд 3.3 км авто зам шинээр тавьснаар, Баянгол дүүргээс Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын хэсэгтэй холбогдсон, чухал ач холбогдолтой зам тавигдсан. Зам өргөтгөх, шинээр тавих ажил үр дүнтэй болж байгаагийн бас нэг чухал суурь нь дүүргийн Засаг дарга, удирдлагууд газар чөлөөлөлтийн ажлыг маш зоримог, зөв зохион байгуулж буйтай холбоотой. Нийтийн эрх ашгийн үүднээс зөвшөөрөлгүй, шаардлага хангахгүй болсон олон гараажуудыг чөлөөлсөн, олон газруудыг нийтийн эзэмшилд нь буцаан авсан. Үр дүнд нь замын болон нийтийн эзэмшлийн гудамж талбай тохижуулах ажлууд хурдан хийгдэх  боломж бүрдсэн.

ИРГЭД АЮУЛГҮЙ ЗОРЧИХ ГҮҮРЭН ГАРЦ АШИГЛАЛТАД ОРЛОО

Алтай хотхон, Нарны хороолол суурьшлын том бүс. Энэ бүсэд замын хөдөлгөөний ачаалал ихтэй. Иймд иргэдийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс ХОЁР гүүрэн байгууламж барихаар иргэддээ амласны дагуу, эхний гүүрэн байгууламжийг ашиглалтад орууллаа. Энэхүү гүүрэн гарцыг нээх үйл ажиллагааны үед тус гүүрний доор юм янзалж байсан кранд, нэг машин доогуур нь гаргах гэж байгаад тулаад зогссон. Тухайн үед үүнийг стандартын бус байгууламж барьсан мэтээр гуйвуулсан ташаа мэдээлэл их түгсэн. Энэ сенсацтай мэдээллийн үр дүнд энэ гүүрийг хүн бүр мэддэг болсон. Гүүрэн гарц ч хэвийн ажиллаж байна. Ер нь манай улс шиг эрс, тэс уур амьсгалтай ОХУ, Швед, Финланд зэрэг улсад ийм гүүрэн гарцаар дугуйтай, явган хүмүүс нь их зорчдог. Цаашдаа нийслэл хотод гүүрэн гарц нэмж байгуулснаар явган зорчигчийн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ, замын ачаалал буурахад чухал нөлөө үзүүлэх юм.

-Нийслэлийн бүх дүүрэгт сургууль, цэцэрлэгийн хүртээмж муу байдаг. Баянгол дүүрэгт ч энэ асуудал бий. Боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд та хэрхэн анхаарч ажилласан бэ? 

-УИХ-ын гишүүний хувьд голлон анхаарсан салбар бол боловсрол. Манай тойрогт 2021-2023 онд 5 сургууль, 8 цэцэрлэг шинээр болон өргөтгөн барьж ашиглалтад оруулсан. Одоо үргэлжлээд хийгдэж байгаа, энэ ондоо багтаад ашиглалтад орох 2 сургууль, 2 цэцэрлэг, сургуулийн цогцолбор, 4 шинэ цэцэрлэгийн ажил явагдаж байна. Цэцэрлэгийн хүртээмжийн хувьд Монгол Улсын Засгийн газрын болон Боловсролын сайдын баримталж буй бодлогын хүрээнд 2020 оноос хойш эрс сайжирсан. Гурван ээлжтэй сургууль багассан ч, сурагчид гурваараа сууж хичээллэж буй цөөхөн хэдэн сургууль бий. Онцгойлон манай дүүргийн гэр хороололд сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байсан. Ялангуяа хорооллын хойд хэсгийн гэр хороолол болох 9, 10, 11, 21, 23, 24 дүгээр хорооны сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр онцгой анхаарч ажилласны үр дүнд өнөөдөр сургууль, цэцэрлэгтэй болж, хүүхдүүд сурч боловсрох боломжийг бүрдүүлж чадсан. Үүнийг ажил хэрэг болгоход газар чөлөөлөх ажил нэн тэргүүнд тавигдсан бөгөөд УИХ-ын гишүүний хувьд хүчин чармайлт гаргаж ажиллалаа.

Тухайлбал, нийслэлээс олгож буй газар чөлөөлөлтийн мөнгийг иргэд голж, үүнээс үүдэлтэй ажил явахгүй, удаашрах хандлага гардаг байлаа. Ийм нөхцөлд гишүүний хувьд иргэдтэй хувиараа уулзаж, саналыг нь сонсож, тохиролцох ажлыг 2020, 2021 онд түлхүү хийсэн. Үр дүнд нь газар чөлөөлөлт сайн хийгдэж, сургууль цэцэрлэг баригдсан юм. Энэ бол онцлох томоохон ажил.

-Таны хувьд дүүргийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилд анхаарал хандуулахаас гадна хийсэн ажлынхаа тайлангаа иргэд сонгогчдодоо жил бүр  тайлагнаж, эргэх холбоотой ажилладаг. Ахмадууд, багш нарт хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Сайдын их ажлын хажуугаар энэ ажлаа амжуулж чадаж байна уу?

-Өнгөрсөн хугацаанд тойргийн иргэдтэйгээ байнгын эргэх холбоотой ажиллаж, хийсэн ажлаа тайлагнаж, иргэдээ сонсож, хамтран ажиллаж ирлээ. Тухайлбал, ахмадаа хүндлэх нь бидэнд үе дамжин ирсэн сайхан соёл, хүмүүжил. Иймд ахмад насыг нь, амьдралын их туршлага, түүхийг нь хүндэлж, хийсэн, хэлсэн бүхэн нь өнөөдрийн бидний сайн сайхныг бий болгосонд нь талархсан залуу хүний сэтгэлээр “АХМАДАА ХҮНДЭЛЬЕ” арга хэмжээгээ хийсээр уламжлал болсон байна. Мөн ирээдүй хойч үеэ ёс суртахуунтай, эрдэм мэдлэг төгс, эх оронч, дэлхийн иргэн болгон төлөвшүүлэх үйлсэд хичээнгүйлэн зүтгэж яваа багш нараараа бахархаж, басхүү талархаж явдгаа илэрхийлэн, хүндэтгэн хүлээн авч “БАГШАА ХҮНДЭЛЬЕ” арга хэмжээг зохион байгуулдаг. Өнгөрсөн хугацаанд энэ бүх арга хэмжээгээ зохион байгуулж чадсан. Түүнчлэн Төрийн ордонд тойргийнхоо иргэдийн төлөөллийг тогтмол хүлээн авч, иргэдийнхээ санал, хүсэлтийг сонсож, тэдэнтэйгээ уулзах уулзалтаа их ажлын хажуугаар амжуулсаар ирлээ.

-Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхны дунд зохион байгуулдаг “Шилдэг бизнес төсөл” таны “нэрийн хуудас” ажил болоод найман жил болжээ. Шагналын сан өндөртэй энэ уралдааны гол зорилго юу вэ?  

-Улс орны хөгжил бизнес эрхлэх гэж буй хүмүүсийн эрсдэл даах  чадвар дээр тулгуурладаг. Энэ нь өөрөө улс орны хөгжлийн гол цэг. Хүн бүр салбар салбартаа өөрийнхөө хэмжээнд сайн ажиллаж байж, улс орны асуудлууд шийдэгдэнэ. Зүгээр л халамжийг дэмжсэн бодлого асуудлыг шийдэхгүй, энэ нь зөвхөн гал л унтраана. Иймд ирээдүйн залуучуудыг бизнесийн мэдлэгтэй болж үүнийхээ төлөө сэтгэл зүрхээ зориулан сурч, хөдөлмөрлөхөд нь урам зориг өгөхөөр Ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдүүдэд байнга лекц уншдаг. Үүнийгээ өргөжүүлэн миний хувьд тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний хувиар нийгмийн хариуцлагын хүрээнд, зуун хувь өөрийн хөрөнгөөр “Шилдэг бизнес төсөл”-ийг шалгаруулах уралдааныг санхүүжүүлэн, 2016 оноос эхлэн жил бүр зохион байгуулдаг уламжлал хэдийн тогтоод найман жил болжээ. “Шилдэг бизнес төсөл” уралдаан нь анхлан зохион байгуулагдаж байх үед тойргийн гурав, дөрөвхөн хорооны залуус оролцдог байсан бол өдгөө Баянгол дүүргийн бүхий л залуус хүсэн хүлээж, оюун ухаан, бүтээлч сэтгэлгээгээрээ өрсөлддөг далайцтай уралдаан болон өргөжин тэлсэн. Шагналын сан өндөр. Өнгөрөгч 2022 оны уралдааны сангаа 150 сая төгрөг болгосон. Уралдаанд оролцогч хүүхдүүдэд өөрсдийн бизнес санааг төсөл болгох, төсөл бичих явцад суралцах, санаагаа бодит болгон хэрэгжүүлэх, багаар болон бие даан ажиллах чадварт суралцах, шинэлэг байдал, бүтээмжийг эрэлхийлэх, судалгаа шинжилгээ хийх аргад суралцах, өрсөлдөх чадвараа сайжруулах зэрэг маш олон талын чадварыг зэрэг хөгжүүлэх боломжийг “Шинэ бизнес төсөл” уралдаан олгодог.

Бүтээлч нийгмийн үндэс болсон ирээдүйн ажил олгогч, татвар төлөгч, улс орноо чиглүүлэн манлайлагч нар “Шинэ бизнес төсөл”-өөс бэлтгэгдэж байгаа гэдэгт би итгэдэг.

Үнэнийг хэлэхэд энэхүү төсөлд шалгарсан бүх хүүхдүүдтэйгээ эргэх холбоотой ажиллаж чаддаггүй. Энэ төсөлд шалгарсан зарим хүүхдүүд маань гадаад, дотоодод амжилттай суралцаж байгаа талаараа талархал илэрхийлсэн захидал ирүүлсэн байдаг. Бүх хүмүүсийн сэтгэгдлийг уншиж, хариу өгч амжихгүй сул тал надад бий.

-Манай төсвийн орлого нэмэгдлээ, валютын нөөц өслөө, эдийн засаг томорлоо гэж ярьж байгаа ч иргэдийн амьдралд мэдрэгдэхгүй байна. Та Эдийн засгийн байнгын хорооны даргаар хоёр парламент дамнан дөрвөн жил ажилласан. Өнөөдөр Эрдэс баялгийн салбарыг тэргүүлэн ажиллаж буй сайдын хувьд үүнд ямар хариулт өгөх вэ?

-Эдийн засаг тэлж байгаа нь үнэн. Манай улс 2016 онд 8 их наяд төгрөгийн эдийн засагтай байлаа. Гэтэл өнөөдөр төсвийн орлого, зарлага 27-28 их наядад хүрсэн банйа. Төр бүх зүйлийг хийх боломжгүй. Төр томорч байгаа нэг хулгайг засаад нөгөө хулгай үргэлжлэх нөхцөл болно. Аливаа асуудлыг засахад төр татвараараа маш сайн зохицуулж, өөрийнхөө оролцоог зохистой түвшинд байлгах ёстой. Мөн бодлогын хүү өндөр, ард иргэдэд бизнесийн зээл өндөр хүүтэй хүрч байгаа нь хөдөлмөр хийхээр сонирхож буй олон хүнд дарамт болдог. 25-26 хувийн хүүтэй зээл авч, бизнес хийж, 10-20 хүн ажиллуулж ард нь гарна гэдэг боломжгүй. Иймд Монголбанк  бодлогын хүүгээ бууруулах ёстой. Намайг Эдийн засгийн байнгын хорооны дарга байхад арилжааны банкны бизнесийн зээлийн хүү нэг сарын 1,2 хувьтай, жилийн 12-14 хувь болж нэг оронтой тоо руу орж байсан. Хадгаламжийн хүү 7-8 хувь байсан. Харин Ковид цар тахлын нөлөөгөөр хүү нэлээн өндөр болсон. Өнөөдөр ч багасаагүй. Энэ бол эдийн засаг өсөж байгаа ч ард түмэнд нөлөөлөхгүй байгаа голлох хүчин зүйл мөн. Өнөөдөр манай ам.долларын нөөц түүхэнд байхгүй өндөр хэмжээнд хүрлээ. Бараг 5,3 тэрбум ам.долларт хүрсэн. Дээрээс нь манай мөнгөний ханш өсөж байна. Эдийн засаг эерэг байгаа энэ нөхцөлд, ард түмний амьжиргааг цаашид яаж сайжруулах вэ гэдэг дээр анхаарч, энэ том тоог иргэдэд хэрхэн өгөөжтэй болгох вэ гэдэгт Засгийн газар бодлогоо чиглүүлэн ажиллаж байна.

-УУХҮ-ийн сайдаар томилогдоод, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг батлууллаа. Үр дүнд нь нүүрс дагасан олон асуудлууд цэгцэрч байна. Та ч маш  их эсэргүүцэл, дайралттай нүүр туллаа?

-Би олон жил бизнес эрхэлсэн хүн. Бизнесийнхэн ажлаа босгосныхоо дараа, харин улстөрчид ажил эхлэхдээ туузаа хайчилдаг. Бизнесээр “хүмүүжсэн” хүний хувьд би хийхээсээ өмнө, биш дараа нь ярьдаг. Биржийн тухай хуулийг анх өргөн барьснаас жил гаруйн дараа батлагдсан. Өнөөдөр үр өгөөжийг нь монголчууд бид мэдэрч яваа учраас ярьж байгаа юм.  Хууль батлагдаж, “Эрдэнэс Тавантолгой” компанид бүрэн эрхт төлөөлөгч томилогдсон. Энэ нь манай яамаар дамжихгүй бол боломжгүй асуудал. Үүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санаачилсан. Хэрвээ салбарын яам үүнийг дэмжиж, ач холбогдол өгөхгүй бол энэ ажил цаашаа явахгүй байсан. Харин УУХҮ-ийн яам, Засгийн газрын бодлогыг тууштай дэмжиж ажилласны үр дүнд өнөөдөр бид үр өгөөжийн талаар яриад сууж байна. Тухайн үед биржээр нүүрсээ зараагүй байхад дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 400 ам.доллар байхад бид нүүрсээ 80 ам.доллароос 16 хувийн хямдралтай буюу 60 гаруй доллароор зарж байсан. Биржээр нүүрс зарах үйл ажиллагаа зүгээр нэг явчихгүй. Тухайн үед хэвлэлээр над руу маш их дайралт, гүтгэлэг ирж л байсан.

Биржийн арилжаа эхэлснээр олон хүний “авлигын бизнес” зогссон. Уул уурхайн биржийн тухай хуулийг манай яамнаас оруулахад их зэмлэл хүртсэн.

Явахгүй, хоёрхон сарын дараа унана. Ж.Ганбаатар чи чадахгүй гээд л надад янз бүрийн дарамт ирж байсан. Худалдан авагч талаас ч их олон гомдол ирсэн. БНХАУ-аас ӨМӨЗО-ны олон аймгуудад бойкот шиг зүйлүүд болсон. Үүнийг даваад гарсны үр дүнд өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний 30-40 хувийг дэлхийн зах, зээлийн ханшаар буюу 170-180 ам.доллароор зарж, төсөв анх удаа ашигтай гарах нөхцөл, суурийг тавилаа. Энэ нь ганцхан надаас шалтгаалсан юм биш, Засгийн газрын бодлогоо зөв байсны үр дүн юм.

Нүүрс биржээр зарагдсанаар “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллаж, 2023 оны үйл ажиллагааны тайлангаа гаргаж, 2024 онд ногдол ашгаа иргэдэд тараалаа. Өмнө нь хулгай нүүрлэсэн байсан учраас энэ ажлыг хийж чаддаггүй байсан.

Оффтейк гэрээ болон бусад нөхцөлөөр зарагдаж байсан нийт нүүрсний 60-90 хувийнх нь мөнгө монголд орж ирдэггүй байсан бол өнөөдөр эсрэгээрээ 80-90 хувийнх нь мөнгө орж ирдэг болсон. Үр дүнд нь валютын нөөц өсөхөд эерэгээр нөлөөлж байна. Гэхдээ биржээр нүүрсээ худалдаалахад бэрхшээл байсаар байгаа. Хулгайгаа санагалзсан олон хүмүүс “Ж.Ганбаатар газраа хятадуудад зарж байна” гэх мэт сөрөг мэдээллээр энэ ажлыг саармагжуулах гэж хичээж байна. Үүнийг бид байнга таслан зогсоох хэрэгтэй. Улс орны эрх ашиг нэг номерт байх ёстой. Цаашдаа хулгай нүүрлэх боломжийг бирж таслан зогсооно. Гэхдээ биржээс тойрч зугтаж хувийн аж ахуй нэгжүүдэд муу нүүрс гэх мэт янз бүрийн шалтгаанаар нүүрсээ шилжүүлэх асуудал гарч байна. Хувийн хэвшил заавал биржээр нүүрсээ зарах шаардлагагүй. Харин төрийн аж ахуй нэгж заавал биржээр нүүрсээ зарна гэсэн хуулийн заалттай. Ийм учраас дээрх асуудал гарч байгаа юм. Үүнийг Уул, уурхайн яам таслан зогсоож байна. Намайг сайд байгаа үед ийм хулгай гарахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

-Удахгүй зэсийн баяжмалаа биржээр худалдаалахаар ажиллаж байна. Дэлхийн зах зээл дээр зэсийн эрэлт ихсэж, үнэ өсөх нь тодорхой байгаа. Харин манай улсад ирэх үр өгөөж нь ямар байх бол? 

-Зэсийн үнэ яагаад өсөж байгаа дээр тайлбар хэлье. Сүүлийн үеийн гар утас, компьютер.. гэх мэт техник, технологи хөгжиж, овор хэмжээ нь улам жижгэрч, хурд нь нэмэгдэж, хэрэглээ өсөж  байна. Үүний гол түүхий эд болох зэсийн хэрэглээ ч зах зээлд нэмэгдэж байгаа юм. АНУ болон Европын холбооны улсын геологийн албаны газруудын судалгаагаар 2030 он гэхэд дэлхийн нийт нийлүүлж буй зэсийн хэрэглээнээс бараг 25 хувь хоцрогдолтой байна гэдгийг гаргаж ирлээ. Зэсийн үнэ нэмэгдэх гол шалтгаан нь энэ. Хэдхэн сарын өмнө нэг тонн цэвэр зэсийн үнэ 8300-8400 ам.доллар байсан бол өнөөдөр 1000 ам.доллароор өссөн. Бид Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг эхний ээлжид 10-20 хувийг биржээр зарна гэж төлөвлөж байна.

Яагаад 10-20 хувийг онцолж байна гэхээр, Эрдэнэт үйлдвэр бизнесийн байгууллага учраас бусад газартай гэрээтэй ажилладаг. Энэхүү гэрээ нь 2026, 2027 онд дуусна. Үүний дараа үргэлжлүүлж гэрээ хийхгүй, биржээр зарах зэсийн баяжмалын хувь хэмжээ өсөөд явна гэсэн үг.

Зэсээ биржээр зарснаар дэлхийн зах зээлийн дундаж үнээс өндөр зарах бүрэн боломжтой болно. Монголд үлдэх үр өгөөж, хамаагүй дээшилнэ. Цаашдаа Оюутолгой компани 34 хүртэлх хувийн экспортолж буй 1 сая тонн хүртэлх зэсийн 300 мянгыг биржээр зарах энэ шахалтыг тус компанид үзүүлж ажиллах ёстой. Биржийн давуу тал нь мэдээлэл ил тод болсноор үнэ өсөж, зах зээлийн үнэд ойртох боломжтой болсон. Хэн нэгэн дарга, эрх мэдэлтнээс хамааралгүй процессыг бий болгосон нь том давуу тал. Үүнийг бид олчихсон систем биш дэлхий нийтэд аль хэдийн ашиглагдаад, үр шимийг нь хүртээд явж буй систем. Зэсээ 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ны өдөр биржээр зарж эхэлнэ. Өнөөдрийн байдлаар биржийн арилжаанд оролцоно гэсэн 15 компани бүртгүүлсэн, амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаа.

АСУУДАЛД БОДИТООР ХАНДСАНЫ ҮР ДҮНД ӨНӨӨДӨР ШАТАХУУНЫ ҮНЭ ӨСӨӨГҮЙ, ҮНИЙГ ТОГТВОРТОЙ БАРЬЖ БАЙНА

-Өнгөрсөн оны сүүлээр шатахууны нийлүүлэлтэд доголдол үүсэж, нийгэмд багагүй бужигнаан үүссэн. Өнөөдөр шатахууны, үнэ тогтвортой болсон. Салбарын яам энэ чиглэлд хэрхэн ажилласан бэ?

-Өнгөрсөн оны 11, 12 дугаар сард шатахууны хомсдолтой холбоотой асуудал нэлээн газар авсан. ОХУ-аас шатахууны нийлүүлэлтийг 21 хоног зогсоосон ч, манайд сарын нөөц байсан. Сэтгүүлчид надаас шатахуун байгаа юу, байхгүй юу? гэдгийг асууж байсан. Энэ талаар цаг тухайд нь сайдын хувьд мэдээлэл өгч байсан ч иргэд шатахуун түгээх станц дээр дараалал үүсгэж, үймээн болж байсныг манайхан санаж байгаа. ОХУ-ын  хоригоос Монгол Улс өөрийгөө 21 хоногийн дотор гаргаж чадсан. Өөрөөр хэлбэл, 21 хоногийн дараагаас ОХУ-аас манайх руу дизель түлш, АИ-92 бензин ачигдсан. Тээвэрлэлт хамгийн багадаа дөрөв хонож орж ирдэг. Ерөнхийдөө манайд 26 хоног дизель түлш, АИ-92 огт орж ирээгүй. Бид энэ 26 хоногийн хугацаанд нөөцөө хэрэглэсэн гэсэн үг. Бүх нөөцөө шавхсан. 11 дүгээр сарын сүүл, 12 дугаар сарын эхээр Монголд дизель түлш, АИ-92 бензин доголдсон гол шалтгаан нь энэ. Манай улсын агуулахын нөөц ихдээ л нэг сарын хэрэглээ байдаг. Үүнээс илүү хугацаагаар нөөцлөх боломж манайд байхгүй. Харин ч бид Ангарскийн үйлдвэрийн засвараас урьтаж нөөц бүрдүүлэх зорилгоор 6, 7, 8 дугаар сард татан авалтаа маш сайн хийж, улсын хэмжээнд шатахууны бүх агуулах савуудыг бүрэн дүүргэж нөөц бүрдүүлж авсан байсан тулдаа энэ 26 хоногийг тасалдалгүй давсан. Өнөөдөр ч гэсэн бүх машинтай хүн саваа дүүргээд байвал хэрэглээгээ гүйцэхгүй. Зөвхөн манайд ч биш дэлхийн хаана ч ийм нөхцөлд хэрэглээгээ гүйцэхгүй.

Тухайн үед асуудалд бодитоор хандсаны үр дүнд өнөөдөр шатахууны үнэ өсөөгүй, үнийг тогтвортой барьж байна. Харин дэлхийн зах зээлд шатахууны үнэ өсч байна.

Нэг баррель нь 75 ам.доллар байсан бол 87-88 ам.долларт хүрч байна. Өнөөдөр бид үнийг тогтвортой барьж чадсан. Дизель түлшний үнэ тухайн үед 5000 төгрөгт хүрч байсан бол өнөөдөр 2700-2800 төгрөгт бөөний үнэ хүрсэн. Колонкоос авч буй дизель түлш 3400-3500 төгрөг байгаа.  Энэ бол жижиглэнгийн үнэ. Уул уурхайд нийт дизель түлшний  импортын 80-85 хувийг хэрэглэдэг. Газар тариалангийнхан ид оргил үедээ сардаа 15-20 мянган тонн, уул уурхайнхан сардаа 80-85 мянган тонн ард, иргэдийн хувьд 5000-7000 тонн дизель хэрэглэдэг. Статистик дүн мэдээлэл харж, анзаарч байгаа байх үнэ өсөөгүй. Шатахуун бүх юмны үнэ өртөгт нөлөөлдөг гол зүйл. Бензиний асуудал үүсэж байхад үнээ өсгө гэж сайд, дарга нар ч хэлж байсан. Үүнд аж ахуй нэгжүүдийг буруутгах арга байхгүй. Тэд чадлаараа ажиллаж байгаа. Мэдээж төрийн зохицуулалттай, тусгай зөвшөөрөлтэй зах зээл учраас төр оролцоод явна. Аж ахуй нэгжүүд 100 хувь мөнгөө олдог, экспортоо хийдэг, өөрсдөө үнээ тогтоодог. Гэхдээ үнийн дээд хязгаарыг УУХҮ-ийн яам тогтоож өгдөг.

Шатахууны нийлүүлэлт тал дээр ОХУ-тай сайн тохиролцоход Ерөнхий сайд гар бие оролцсон. Энэ хүрээнд аж ахуй нэгжүүд ямар нэгэн алдагдалгүй ажиллаж байна. Өмнө нь АИ-92 дээр нэлээн алдагдал хүлээдэг байсан бол манай яам Роснефьт компанитай тодорхой хэлцэл хийсний үр дүнд үнэ тогтвортой байгаа. Тухайн үед манай яамныхан салбараараа ажилласан. Иргэдийг айдаст автуулах, бухимдуулахуйц буруу зөрүү янз бүрийн л мэдээлэл нийгэмд түгсэн. Төр засгийг, Ганбаатарыг муухай харагдуулахыг хүссэн хүмүүс зохион байгуулалттай портероор бензинд хүмүүсийг очерлуулсан асуудал ч гарсан. Үүнийг тэсээд гарна, бодлогоо барина гэсэн зарчим баримталж ажилласан.

БНХАУ-аас дизель түлш огт авдаггүй байсан бол өнөөдөр нийт импортоор авч буй дизель түлшний  20 хувийг авч байна. Энэ нь дизель түлшний үнэ буурч, тогтворжиход нэлээн түлхэц үзүүлсэн. Үүнд БНХАУ-д сууж буй манай элчин сайд маш санаачилгатай, хурдтай ажилласан. Өнөөдөр зуд, турхантай энэ хүнд үед дизель түлш хомсодсон бол байдал хэцүүднэ шүү дээ. Чин үнэнийг хэлэхэд дизель түлш хангалттай байгаа бөгөөд сав олдохгүй байна.

-Газрын тосны үйлдвэрийн төсөл хэрэгжиж байна. Бүтээн байгуулалт хэзээ дуусч, иргэдийн хүлээж буй дотоодоо шатахуунаар хангах цаг хэзээ ирэх бол?

-Энэ үйлдвэрийн баригдах гол үйл явц цар тахлын үетэй давхацсан. Бизнестэй холбоотой асуудлыг “Эрдэнэс Монгол” компани дээр шийдвэрлэдэг. Манай яам бодлогоо тодорхойлдог. Жишээ нь газрын тосны үйлдвэрийг хаана байгуулах вэ, газрын тосоо хоолойгоор дамжуулах уу, машинаар зөөх үү гэх мэт бодлогын асуудалд шийдвэр гаргаад явдаг гэсэн үг. Харин өдөр тутмын аж ахуйн ажиллагаанд оролцдоггүй энэ бол бодлогын асуудал биш. Газрын тос боловсруулах үйлдвэр цар тахлаас болж гурван жил нам зогссон. Энэтхэг Улсын Засгийн газрын санхүүжилтээр 100 хувь хэрэгждэг. Ажил нь бага багаар  урагшилж байгаа ч, иргэдийн хүссэн хэмжээнд хүрээгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө. Монгол Улс жилдээ 600-700 мянган тонн газрын тосны түүхий бүтээгдэхүүн экспортолж байна. Бүх хүчин чадлаараа ажиллаад 1 сая 200 мянган тонн түүхий тос жилдээ гаргах боломжтой. Манай үйлдвэр 1,5 сая тонн газрын тос гаргах хүчин чадалтай. Дотоодоосоо 70-80 хувиа хангаад, 20-30 хувийн түүхий тос экспортлох боломжтой гэсэн үг.

ДАРААГИЙН ЭРДЭНЭТ, ОЮУТОЛГОЙГ ОЛОХ ЭРЭЛ ХАЙГУУЛЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ

-Монгол Улс асар их баялагтай гэдэг боловч энэ баялгийг бий болгох суурь болсон ашигт малтмалын нөөцийг эрэн хайж, түүнд хөрөнгө оруулалгүйгээр баялгаа ашиглах боломжгүй. Дараагийн Эрдэнэт, Оюутолгойг олох эрэл хайгуулын ажлыг хэрхэн хийх гэж байна вэ? 

-Манай улс уул уурхай дээр тулгуурласан эдийн засагтай. Газар тариалан, аялал жуулчлал, хөдөө аж ахуй болон бусад салбарын талаар ярьж, дэмжиж байгаа ч өрсөлдөх чадвар бага байна. Уул уурхай үнэхээр голлох салбар, улсын нийт экспортын 90 гаруй хувийг төсвийн орлогын 30 хувь, дам байдлаар төсөвт нөлөөлөх нөлөөлөл бараг 60-70 хувийг эзэлдэг. Монгол Улсын эрдэс, баялгийн салбарт хэтийн төлөв  маш өндөр гэдгийг гадны улс орнууд  судалгаагаар гаргаад ирсэн. Бид уул уурхайн салбарт үнэхээр том тоглогч мөн. Уул, уурхайн том том үзэсгэлэн, чуулга уулзалтуудад манай улс голлох байр суурьтай оролцдог. Энэ салбарт Австрали, Канад, Казахстан, Чили, Перу гэдэгтэй ижил түвшинд очно. Олон улс монголд ямар баялаг нээгдэж байна, ямар бодлого баримталж буйг ажиглаж байна гэсэн үг.

Цаашдаа гадны хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ энэ чиглэлд уул уурхайн яам бодлогын арга хэмжээ авах ёстой. Тэр бодлогын арга хэмжээний гол үр дүн бол Агаарын геофизикийн хайгуулын ажил.

Агаарын геофизикийн ажил гэдэг нь тусгай техник хэрэгслээр тоноглосон онгоц, дрон ашиглаж агаараас богино хугацаанд газар доор юу байна гэдгийг тандан судалдаг. Бид үүнийгээ эхлүүлчихсэн. 40 тэрбум төгрөг төсөв дээр тавиулж чадсан. Ирэх жил 80 тэрбум төгрөг төсөвт төлөвлөхөөр 2025 оны төлөвлөгөөнд суусан.

Үүнийг би бусдын буцалтгүй тусламж, хувийн болон гадаадын хөрөнгө оруулалтаар хиймээргүй байгаа юм. Ямар нэгэн хараат байдлыг үүсгэхгүй гэж зорьж байна. Тиймээс ч зайлшгүй төсөв дээр тавьж өгөөч гэж Засгийн газар болон УИХ-аас хүссэн. Гадаадын юм уу, хувийн компанийн хөрөнгөөр хийчихвэл бид тэр рүү орох үндэслэл хумигдмал болчихно. Үндэсний аюулгүй байдал талаасаа ч тийм. Тиймээс төсвийн хөрөнгөөр хийх нь зөв шийдэл. Үүний үр дүнд дараагийн Эрдэнэт, дараагийн Оюу толгой, Эрдэнэс Тавантолгой олдоно гэдэгт итгэлтэй байгаа. Гэхдээ тандан судалгааг өнөөдөр хийгээд маргааш олдчихгүй. Тандан судалгааны үр дүнд хайгуул явах ёстой. Судалгааны үр дүнд дэлхийн шаардлагыг хангасан датаг авна. Тэр мэдээллийг PDAC, IMARC зэрэг олон улсын хөрөнгө оруулалтын чуулган дээр очиж зарлана /танилцуулна/. Энэ бол манай яамны гол зорилго. Хайгуултай холбоотой асуудал дээр сүүлийн үед намайг хятадад газар өгсөн гэх мэдээлэл гарсан. Үүнд хариулахад тийм зүйл огт байхгүй. Энэ салбарт буй замбараагүй олон асуудал шийдэгдсэн. Бичил уурхай нэрээр газар онгичиж, сэндийлдэг ямар ч татвар төлдөггүй байдлыг хааж байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил сонгон шалгаруулалтаар явагдаж байгаа. Энэ бол дэлхийн шалгарсан арга. Хуучин цагт мэдээлэлд ойр хүн үүнийг авдаг байсан бол одоо халсан. Хайгуулыг 3 жилээр олгодог. Алтны шороон ордыг ашиглуулахгүй, энэ бол байгаль орчинд асар их сөрөг нөлөөтэй. Харин үндсэн ордын чиглэлд анхаарч байна. Жилдээ алтыг 30-40 тонны хэмжээнд барих боломжтой ч  20 тоннын хэмжээнд барьдаг. Цаашдаа Монгол Улсын голлох экспорт зэс, холимог металл, нүүрс голлох металл байна.

-Саяхан “Ж.Ганбаатар газар нутгаа лиценз нэрээр Хятадуудад зарж байна, Мөнгөнд бөхийлөө” гэсэн мэдээлэл цахим орчинд нэлээн тарлаа. Энэ талаар ямар тайлбар хэлэх вэ?

-Биржээр нүүрсээ зарж, олон хүмүүсийн авлигын бизнес, хулгай зогссон. Уул уурхайн салбарт ч олон ажил цэгцэрч хулгай хийх боломж хаагдсан. Үүнийг зогсоох гэсэн хэсэг бүлэг хүмүүс дээрх шиг сөрөг мэдээллийг нийгэмд түгээдэг болоод удаж байна. Иргэдийн хувьд аливаа мэдээлэлд цензуртэй ханддаг болжээ. Хэн юу хэлж, хийж хэрэгжүүлж байгааг анхааралтай ажиглаж, дүгнэлт хийж чаддаг болсон. Баянголчууд, ахмад буурлууд та бүгдийнхээ “Хууль тогтоох үйл ажиллагаандаа идэвхтэй оролцож, төрийн мөнгө, тендер концесс, зээл тусламжаас хол байж, шударга зүтгээрэй” хэмээсэн эрхэм захиасыг хэлбэрэлтгүй сахиж, шударга үнэний талд цэх зогсож, төрийн түшээ байх үүргийг нэр төртэй, хариуцлагатай биелүүлэхийг хичээж ирлээ.  Бизнес эрхэлж буй хүний хувьд хардлага, сэрдлэгтэй байнга тулдаг. Гэхдээ би төрийн мөнгөтэй нэр хутгалдахгүй. Үүнд БГД-ийн иргэд итгэлтэй байж болно. Ялангуяа банк дампууруулаад зээл авч, хувьдаа ашигладаг, эсвэл уул уурхайн сайдын давуу байдлаа ашиглаж, лиценз авах, газар зарах, шатахуун импортлогч компанитай болох зэрэг хууль бус зүйлд оролцох ёсгүй гэсэн зарчим баримталдаг. Миний үр хүүхдүүд, хамаатан садан ийм бизнест оролцохгүй гэдгийг баталгаатай хэлье. Намайг янз бүрийн байдлаар асуудалд оруулах гэж хичээдэг сүүлд нь “чихэр зардаг”  Ганбаатар руу орууллаа. Миний хувьд 1992-1997 онд бохь, чихэр зардаг бизнес хийдэг байсан. Энэ бол үнэн. Би сайдын хүүхэд байгаагүй, том зээл авч том хөдлөх боломж олдоогүй. Аливаа зүйлийг доороос нь багаас нь эхэлсэн. Жижиг, дунд бизнесийн салбарт олон жил ажиллаж, жаргал зовлонг нь өөрийн биеэр туулсан хүний хувьд, баялаг бүтээгчдээ дэмжсээр ирсэн. Цаашид ч энэ зарчимаа баримтлан ажиллах болно.

Ярилцлсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

62 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JennaGarcia 2024-05-30 188.130.210.36

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

TracyEvans 2024-05-30 109.248.142.132

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

MaryWilliams 2024-05-30 188.130.189.39

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

BlancaThecollegeplace 2024-05-30 109.248.204.81

Халуун охид таныг хүлээж байна > https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

SaraAustin 2024-05-30 185.181.245.55

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

AngieJones 2024-05-30 46.8.23.194

Халуун охид таныг хүлээж байна __ https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

DaphneSimmons 2024-05-30 46.8.212.29

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

HeidiMitchell 2024-05-30 46.8.23.142

Халуун охид таныг хүлээж байна > https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

ShannonJohnson 2024-05-30 188.130.189.247

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

IngridMoore 2024-05-30 46.8.17.244

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

ElaineCantrell 2024-05-30 45.15.73.244

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

TinaJones 2024-05-30 46.8.23.85

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

TrinaHamm 2024-05-30 188.130.211.230

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

JamieCole 2024-05-30 109.248.129.172

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

JennyWalker 2024-05-30 45.84.176.114

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

AnaBrooks 2024-05-30 213.226.101.222

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

DesireeRamirez 2024-05-30 46.8.212.167

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

AmandaNewman 2024-05-30 45.11.21.6

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

CaseyRoss 2024-05-30 109.248.143.118

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

AmyMartins 2024-05-30 46.8.16.237

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

SarahBryant 2024-05-30 109.248.14.65

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

KasandraHead 2024-05-30 188.130.136.209

Халуун охид таныг хүлээж байна > https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

LorenaPerez 2024-05-30 46.8.23.163

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

LynnJenkins 2024-05-30 46.8.110.163

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

SandraEnglert 2024-05-30 2.59.50.213

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

MalloryRodriguez 2024-05-30 109.248.143.131

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

LisaDavis 2024-05-30 109.248.129.3

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

AmandaPozzi 2024-05-30 109.248.49.55

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

KrisKilgore 2024-05-30 46.8.17.244

Халуун охид таныг хүлээж байна —– https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

MichelleHoward 2024-05-30 46.8.223.153

Халуун охид таныг хүлээж байна – https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

AnnaFultz 2024-05-30 188.130.128.192

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

JenniferRodriguez 2024-05-30 188.130.129.112

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

NicoleKershaw 2024-05-30 109.248.142.82

Халуун охид таныг хүлээж байна >>>>>> https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

NicolePearson 2024-05-30 46.8.154.61

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

DawnStieglitz 2024-05-30 185.181.245.62

Халуун охид таныг хүлээж байна >>> https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

KatieJohnson 2024-05-30 194.35.113.226

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

LatriceRollins 2024-05-30 109.248.129.166

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

ElizabethMaker 2024-05-30 194.34.248.103

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

AmberLong 2024-05-30 194.35.113.168

Халуун охид таныг хүлээж байна __ https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

DarcellBowen 2024-05-30 188.130.129.5

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

BobbieBlankenship 2024-05-30 188.130.129.231

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

PaulaHoward 2024-05-30 109.248.12.244

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

SusanMiller 2024-05-30 185.181.247.53

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

TriciaNations 2024-05-30 109.248.167.53

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

CrystalRamirez 2024-05-30 46.8.23.51

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

CrystalMartinez 2024-05-30 188.130.136.130

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

ValerieCox 2024-05-30 188.130.211.164

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

SamanthaLimon 2024-05-30 194.32.229.160

Халуун охид таныг хүлээж байна – https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

AnaThomas 2024-05-30 92.119.193.235

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

CandiceScott 2024-05-30 109.248.13.211

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

CrystalVaughn 2024-05-30 109.248.205.152

Халуун охид таныг хүлээж байна – https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

TierraSmith 2024-05-30 92.119.193.56

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

MelissaKing 2024-05-30 109.248.204.216

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

LisaGunn 2024-05-30 46.8.22.52

Халуун охид таныг хүлээж байна —– https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

MeganJohnson 2024-05-30 46.8.23.142

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

LisaHernandez 2024-05-30 45.86.0.107

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

Нэргүй 2024-05-30 202.126.90.131

Бэртэгчид, Бусдыг Гүтгэгчид, Харлуулагчид, Эх Орноо Хорлогчид л ТӨР-лүү Үхэн хатан зүтгэнэ…..

Avatar

TammyHill 2024-05-30 45.11.21.212

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

MeganLynn 2024-05-30 46.8.22.231

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

MichelleEnriquez 2024-05-30 109.248.15.163

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2726673

Avatar

Даваа 2024-05-30 103.57.92.159

Биржээр ашигт малтмалаа зарсан нь хамгийн зөв арга хэмжээ болсон шүү. Одоо үүнийг зогсоох оролдлого гарвал аулгай хийж баЙСАН бүлэглэлийн ажил гэж ойлгох хэрэгтэй

Avatar

сонгогч 2024-05-30 202.9.46.151

ГАНБААТАР…НОГООН БАЙГУУЛАМЖ уу? ЦЕМЕНТЕН ШИРЭНГЭ ҮҮ??? …ИРГЭД 1 МОД ТАРИХ ГЭЖ ЯДАЖ БАЙХАД …..Ж.Ганбаатар ХЭДЭН МЯНГАН МОДЫГ УСТГАХ ГЭЖ БАЙНА….. ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГЭЭ АВЪЯ…….ХУД-дэх Эвсэг кашмер Оргил супермаркет 2- ын дундах социализмын үед улсын хөрөнгөөр байгуулсан хэдэн мянган модтой сайхан цэцэрлэгт хүрлээнг дээрэмдээд, модыг нь захаас нь устган машины зогсоол болгон ашиглаж байна. Гэтэл мод тарьж ,ногоон байгууламжтай болгох гэж улс даяараа хичээж байдаг…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж