АН: Бизнес эрхлэгчээ дээрэлхдэг, дээрэмддэг асуудлын эсрэг зогсоно

Хуучирсан мэдээ: 2024.05.30-нд нийтлэгдсэн

АН: Бизнес эрхлэгчээ дээрэлхдэг, дээрэмддэг асуудлын эсрэг зогсоно

АН: Бизнес эрхлэгчээ дээрэлхдэг, дээрэмддэг асуудлын эсрэг зогсоно

Ардчилсан намаас ээлжит мэдээллээ өнөөдөр /2024.05.30/-нд хийлээ. Энэ үеэр Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж хэлэхдээ, сонгууль болоход сарын хугацаа үлдсэн. Энэ хугацаанд шударга сонгууль явуулахын тулд Ардчилсан намаас ёс зүйтэй хандаж байгаа. Энэ хүрээнд СЕХ болон Сонгуулийн тухай хуульд заасны дагуу ажиллаж байна.

АН-аас тавдугаар сарын 25-нд албан ёсоор СЕХ-нд Ардчилсан намын  сонгууль эрхэлсэн байгууллагаас 126 нэр дэвшигч буюу тойрогт 78, жагсаалтаар 48 хүний материалыг хүргүүлсэн.

УИХ-ын сонгуульд нэр дэвших 126 нэр дэвшигчийг улс төрийн туршлагаар нь авч үзвэл 102 нь УИХ-ын гишүүн болон төрийн өндөр албан тушаал хашиж байгаагүй, салбартаа тэргүүлэгч шинэ залуусын төлөөлөл. Үлдсэн 24 нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан, төрийн өндөр албан тушаал хашиж байсан буюу сайд, дэд сайдын албан тушаал хашиж байсан хүмүүсийг оруулж ирсэн.

Хүйсийн хувьд 88 эрэгтэй, 38 эмэгтэй буюу Сонгуулийн тухай хуульд заасан аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувийг нь эзэлж байх босгыг хангасан. Мэргэжлийн хувьд багш 10, эмч найм, инженер-22, эдийн засагч-31, эрх зүйч-28, сэтгүүлч зургаа, улс төрийн чиглэлийн хоёр хүн оруулсан нь мэргэжлийн салбар бүрийн төлөөллийг багтаалаа. Боловсролын зэргийн хувьд бакалавр 47, магистр 63, доктор, профессор 16 байгаа бөгөөд Монгол Улсын их дээд сургуульд боловсрол эзэмшсэн хүн 73, гадаадад сургууль төгссөн 53 хүн байна гэв.

Ардчилсан намын дэд дарга И.МӨНХЖАРГАЛ:

-МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2024 оны нэгдүгээр сараас эхлээд хэвлэлд өгсөн мэдээлэл дотор шударгаар сонгуульд оролцоно. Энэ удаагийн парламентад шинэ үеийг гаргаж ирнэ, зарчимтай байна. Авлигатай тэмцэнэ гэсэн агуулга бүхий мэдээлэл тогтмол явсан. Тиймээс Ерөнхий сайдыг дээрх мэдэгдэлдээ хүрээрэй гэж АН-аас шударга сонгууль явуулах уриалга, шаардлага хүргүүлж байна.

Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр Засгийн газрын хоёр  гишүүний асуудал яригдаж байна. Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ оны дөрөвдүгээр сарын 12-14-нд нийт 1000 оюутны сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулах үедээ  оюутан тус бүрд 100 мянган төгрөг тарааж, ирэх сонгуулиар зөвхөн өөрийгөө дэмжих агуулгаар тараасан. Эдгээр оюутны төлөөлөл хуулийн байгууллага болон СЕХ-нд мэдээлэл өгсөн. Иргэд олон нийтэд хандаж хэлэхэд хэрэв хэн нэгэн хүн санал авах зорилгоор мөнгө өгөх юм бол Сонгуулийн тухай хуулийн 81.7-д заасны дагуу тухайн мөнгөн дүнг 10 дахин үржүүлж өгөх хуулийн зохицуулалт бий. МАН-аас сонгуулийн сурталчилгаанд төрийн албан хаагчид, төрийн тусгай албан хаагчдыг дайчилж дарамт учруулж байна. Төрийн албан хаагчдаар хуульд заасан ажлыг нь хийлгэ. Тэднийг дарамталж хөдөө цөлж хууль бус сурталчилгаанд ашиглахаа зогсоо. Шинэ хоршоо хөдөлгөөнд мөн төрийн албан хаагчдыг дайчилж байна.

Монгол Улсын төсөвт байхгүй мөнгийг ямар нэгэн барьцаа хөрөнгөгүй малчдад өгч байна. Сонгууль дуусна. Сонгуулийн дараа олон хүн өр зээлд орно. Ямар нэгэн концесс байхгүй, хөгжлийн гарц байхгүй юу хийх нь ойлгомжгүй байдал дээр төр батлан даалт гаргаж зээл олгох нэрийдлээр бэлэн мөнгө тарааж байна. Оны төгсгөлд инфляцийн түвшин хоёр оронтой тооноос давна.

Мөнгө үнэгүйдэж, ам.долларын ханш өснө.  Энэ мэтчилэн Сонгуулийн тухай хууль зөрчигдөж байгаа учраас МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ та шударгаар сонгуульд өрсөлдөнө үү. Хэрэв энэ байдлаараа мөнгө тараагаад байх юм бол энэ удаагийн сонгуульд оролцож байгаа нам эвсэл, шинэ залуучуудад боломж гарахгүй. Шударга сонгууль явах боломж бага байна.

АН-ын Сонгууль эрхэлсэн төв байгууллагын төв байгууллагын менежер Б.Баттөмөр: Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засгийн байдал 2024-2028 онд ямар байх вэ гэдэг чухал сонгуулийн өмнө ирээд байна. Монголын бизнес эрхлэгчдийн том төлөөлөл болох хүнийг хууль шүүхийн байгууллагаас барьж хорьсон асуудал гарсан.  Сүүлийн дөрвөн жил 1300 орчим иргэнийг үгээ хэлж, үзэл бодлоо  илэрхийлсний төлөө саатуулсан тоо баримт байна.  Иргэдийн үгээ хэлэх үзэл бодлоо эрх, эрх чөлөө жилээс жилд хумигдаж байгаа хардлагыг төрүүлж байна. Сүүлийн найман жил иргэдийн амьдрал, амьжиргааг төр өөд нь татдаг юм уу, хувийн хэвшил аж ажуй нэгжүүд өөд татдаг юм уу гэдгийг яс махандаа тултал ойлголоо. Төрийн дарга нар иргэдийн амьдралыг өөд татаж чадахгүй байна. Төрийн зарцуулах мөнгө нэмэгдсэн ч өрхийн орлого амьжиргаа дээшилсэнгүй. Гэтэл Ардчилсан нам иргэний хувийн орон зай, бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдийг цаг ямагт дэмжсээр ирсэн. Тиймээс төр нь бизнес эрхлэгчээ дээрэлхдэг, дээрэмддэг асуудлын эсрэг үргэлж  зогссоор, дуугарсаар байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж