ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров зургадугаар сарын 15,16-нд болох Украины асуудлаарх Швейцарийн бага хуралд оролцохоос татгалзжээ. Мөн энэ асуудлаар өрнөдийн шахалтад автахгүй байхыг Монгол, Япон, Хятад, Төв Африк зэрэг дэлхийн өмнөд бүсийн улс орнуудад уриаллаа. Оростой харилцах олон улсын харилцааг барууны орнууд хязгаарлахыг эрмэлзэж байна гэж Сергей Лавров онцолсон. АНУ хамгийн идэвхтэй Оросын гадаад харилцаанд саад хийж байгаа тул Вашингтоны шахалтад автахгүй байхыг өмнөд бүсийн орнуудад санууллаа.
Швейцарьт болж буй арга хэмжээний зорилго нь "Украины эргэн тойрон дахь мөргөлдөөнийг зохицуулах арга замыг авч үзэх биш юм. Харин ОХУ-д хүлээн зөвшөөрөгдөхгүй ультиматум боловсруулж, танилцуулах явдал" гэдгийг Лавров онцлон тэмдэглэв. Тэрбээр Дипломат академид болсон Украины хямралын асуудлаарх дугуй ширээний уулзалтын үеэр энэ тухай голчлон ярьжээ. ОХУ-ын Гадаад хэргийн яамны туслалцаатайгаар зохион байгуулсан уг арга хэмжээнд Москвад итгэмжлэгдсэн 70 гаруй Элчин сайд, дипломатууд оролцжээ.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ