"Өдөрт нэг хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байна"

Хуучирсан мэдээ: 2024.05.30-нд нийтлэгдсэн

"Өдөрт нэг хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байна"

"Өдөрт нэг хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байна"

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос хүүхдийн эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлын талаар өнөөдөр /2024.05.30/ мэдээлэл өглөө.


ХЭҮК-ын гишүүн Ж.ХУНАН:

-Цагдаагийн байгууллага, Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос гаргасан мэдээллээр 2023 онд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас 541 хүүхэд хохирсон байна. 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар энэ тоо 222 байгаа. 2023 онд:

  • хүчиндэх гэмт хэргийн улмаас 395,
  • бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийн улмаас 16,
  • бэлгийн мөлжлөг гэмт хэргийн улмаас нэг,
  • 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэргийн улмаас 128,
  • биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэргийн улмаас нэг хүүхэд хохирсон байна.

Өдөрт нэг хүүхэд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болж байна гэсэн үг. Энэ бол 3.5 сая хүн амтай Монгол Улсын хувьд маш өндөр тоо. Бидний үзэж байгаагаар гамшгийн хэмжээнд хүрсэн тул тусгайлан арга хэмжээ авах шаардлагатай. Бид хүүхэд багачуудаа хамгаалж, хүндэлж чадахгүй байна.

Шүүхийн шинжилгээний ерөнхий газраас авсан мэдээллээр хүчингийн гэмт хэргийн улмаас үзлэг шинжилгээ хийлгэсэн хүүхдийн тоо сүүлийн таван жилд 4477 байна. Орон нутагт энэ тоо 1903 байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт.

Үзлэг шинжилгээ хийлгэсэн хүүхдийн тоог шүүхээр шийдэгдсэн хэргийн тоотой харьцуулбал маш том зөрүүтэй. Ямар шалтгааны улмаас зөрүү байгааг судлах болно. Хүүхэд хохирсон гэмт хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь онцгой горимоор явах ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж