“Үдийн цай” нийлүүлэгчдийг шалгаж дуусчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

“Үдийн цай” нийлүүлэгчдийг шалгаж дуусчээ

“Үдийн цай” хөтөлбөрт хүнсний хангалт хийж буй аж ахуйн нэгжүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж дуусчээ. Шалгалтад “Талх чихэр”, “Бенедакт”, “Дабль эрдэнэ”, “Коко десерт”, “Мон сүү”, “ГУМ”, “Бамбууш”, “Эвтэй намсрай” зэрэг компаниуд хамрагдсан байна.

Хүнсний үйлдвэрүүд нь 100.0 хувь мэргэжлийн технологчийн удирдлагаар хангагдсан, бүтээгдэхүүн үйлдвэрлэх жор, технологийн зааврыг шаардлагын төвшинд боловсруулж баталгаажуулсан, дотоодын хяналтын лаборатори ажиллуулж, мэргэжлийн химич болон шинжилгээ хийхэд шаардлагатай лабораторийн багаж хэрэгсэл, урвалж бодисоор хангасан, технологийн явцад тавих дотоодын хяналтын бүртгэл хөтлөлтийг тогтмол хөтөлж хэвшжээ.

Мөн үйлдвэрлэлд хэрэглэж буй түүхий эд материал, сав баглаа боодол, бэлэн бүтээгдэхүүнүүдийг шинжилгээнд хамруулж дүгнэлт гаргуулж хэвшсэн, хүнсний зориулалтын сав, баглаа боодлыг хэрэглэж, “Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгололтод тавих ерөнхий шаардлага” MNS САС 1:2007 болон тухайн нэр төрлийн бүтээгдэхүүнд тавигдах ерөнхий шаардлагын дагуу жижиглэн савлаж шошголсон байна.

Түүхий эд материал, бэлэн бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэн түгээж байгаа нь шалгалтын явцад батлагджээ. Байцаагчдын дүгнэлтээр шалгалтанд хамрагдсан үйлдвэрүүд “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд хүнсний бүтээгдэхүүнийг сургууль, цэцэрлэгүүдэд нийлүүлэх бэлтгэл бүрэн хангагдсан гэж үзжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж