Биеэс нь эвгүй үнэр гарсан гэх үндэслэлээр онгоцонд суулгасангүй

Хуучирсан мэдээ: 2024.05.30-нд нийтлэгдсэн

Биеэс нь эвгүй үнэр гарсан гэх үндэслэлээр онгоцонд суулгасангүй

Биеэс нь эвгүй үнэр гарсан гэх үндэслэлээр онгоцонд суулгасангүй

Өнгөт арьст гурван эрэгтэйн биеэс эвгүй үнэр гараад байна гэх гомдол бусад зорчигчид гаргасны дараа "American Airlines" компани тухайн гурван эрэгтэйн нислэгийг цуцалжээ. Үүний хариуд тэд агаарын тээврийн компанийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэргээр шүүхэд өгсөн байна. Хамт суугаагүй, нэгнээ танихгүй эрэгтэйчүүдийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 5-нд Аризонагийн Финиксээс Нью Йорк руу нисэх чиглэлийн онгоцноос бүх өнгөт арьст эрэгтэйчүүдийг хүчээр гаргасан байна.

"American Airlines биднийг хар арьстан хэмээн онцолж, ичээж, доромжилж байна" гэж шүүхэд гомдол гаргасан эрэгтэйчүүд хамтарсан мэдэгдэлдээ дурджээ. Техас мужид төвтэй агаарын тээврийн компани энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулж байгаа ба компанийн дэг журамтай харшиж байна гэж хариу мэдэгдсэн.

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах “Public Citizen” группээс гаргасан нэхэмжлэлийн дагуу, тухайн гурван эрэгтэй аль хэдийн суудлаа эзлээд, Финиксээс хөдлөхөөр бэлдэж байх үед онгоцны үйлчлэгч тус бүрд нь онгоцноос гарахыг хүссэн. Элвин Жексон, Эммануэль Жан Жозеф, Ксавьер Веал нар онгоцноос гарах үедээ бүх өнгөт арьст эрэгтэйчүүдийг мөн адил хүчээр гаргаж байгааг анзаарчээ.

Тэднийг нислэгийн хянан шалгах хаалга дээр ирсний дараа "биеэс нь эвгүй үнэр гарсан гэх гомдол бусад зорчигчид гаргасан тул нислэгийг цуцалж байна" гэж онгоцны үйлчлэгч тайлбарлажээ. Хамтарсан мэдэгдлийн үеэр "Энэ бол цэвэр арьс өнгөний ялгаварлал. Өөр ямар ч тайлбар байхгүй. Зөвхөн өнгөт арьстнуудыг гаргаж байгаа нь үнэртэй холбоогүй гэж бодож байна" гэж хэлсэн байна.

"American Airlines" мэдэгдэлдээ "Бид ялгаварлан гадуурхсан гэх бүх мэдэгдлийг маш нухацтай авч үздэг бөгөөд үйлчлүүлэгчдэдээ эерэг мэдрэм өгөхийг хүсдэг. Бидний үндсэн үнэт зүйлс, хүмүүсийг халамжлах зорилготой уг хэрэг харшиж байгаа тул манай баг асуудлыг шалгаж байна" гэв. Өмнө нь тус агаарын тээврийн компани ялгаварлан гадуурхсан хэрэгт удаа дараа холбогдож байжээ. Жишээ нь 2017 онд,  иргэний эрхийн байгууллага болох "NAACP" нь хар арьст америкчуудыг "American Airlines" компани ялгаварлан гадуурхсан гэж мэдэгдэж байв. Улмаар тус компаниар үйлчлүүлэхгүй, зайлсхийхийг уриалсан аялал жуулчлалын зөвлөмж гаргажээ. Дараа жил нь "American Airlines" компани үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулсан гэж тайлбарлаж, жуулчлалын зөвлөмжийг цуцлуулж чадсан байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж