Ховор амьтдыг хамгаалахаар улс орнууд хамтрана

Хуучирсан мэдээ: 2024.05.30-нд нийтлэгдсэн

Ховор амьтдыг хамгаалахаар улс орнууд хамтрана

Ховор амьтдыг хамгаалахаар улс орнууд хамтрана

Өнгөрсөн 2023 онд болсон Владивостокийн Эдийн засгийн форумын хүрээнд “Шонхорын өдөр” нэртэй олон улсын арга хэмжээ зохиогдсон. Уг арга хэмжээний үеэр Идлэг шонхорын тоо толгойг хамгаалах тунхаг батлагдсан юм. Тунхаг бичгийг ОХУ санаачилсан бөгөөд энэхүү баримт бичигт ОХУ, Монгол, Хятад, Киргиз, Казахстан болон Арабын нэгдсэн Эмират улсууд гарын үсэг зурсан.

Баримт бичигт гарын үсэг зурсан орнууд, тэр дундаа Монгол Улс шонхорын аймгийн шувуудыг хамгаалах, тоо толгойг нь өсгөхийн чухлыг ойлгож байгаа нь сайшаалтай.

Шувуу судлаач эрдэмтэд шонхорын ховордож буй төрлүүд болох идлэг шонхор, начин шонхор, цагаан шонхор болон бусад төрлийг хамгаалах туршлагуудыг амжилттай хийж, хэрэгжүүлж байна.

Оросын “Росконгресс” сан, шонхор хамгаалах “Камчатка” төв Бахрейний Экологийн дээд зөвлөлтэй шонхорын ховордсон төрлийг хамгаалахад хамтран ажиллах гэрээг саяхан байгууллаа. Хоёр тал ховордсон амьтдын төрөл зүйлийг хамгаалахад хамтран түншлэхээр тохиролцсоноос гадна олон улсын тавцанд шонхорын төрөл зүйлийг хамгаалах, тоо толгойг нь өсгөх ажлыг “Росконгресс” сангийн дэмжлэгтэйгээр хийх юм.

Бахрейний хаант улсын Гадаад хэргийн дэд сайд шэйх Абдалла бен Ахмад Аль Халиф Оросын талд талархал илэрхийлж, хоёр улсын хамтарсан төслүүдэд Оросын зүгээс бүхий л талын дэмжлэг үзүүлж байгааг онцлон тэмдэглэлээ. “Сая зурсан гэрээнд тусгалаа олсон хоёр талын харилцан тохиролцсон яриа, хэлцэлүүдийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл аль аль талдаа байгааг бид өндрөөр үнэлж байна. Устаж алга болохын ирмэгт ирсэн ховордсон шувуудыг хамгаалах чиглэлд хоёр орны гаргаж байгаа хичээл зүтгэлийг талаар болгохгүйн төлөө Бахрейний хаант улс ихээхэн чармайж байна. Энэ бол манай улсын соёлын нэг хэсэг, уламжлагдсаж ирсэн чухал зан заншил юм. Соёл, уламжлалаа хадгалах эрмэлзлэл нь Орос болон манай улсыг нэгтгэж байна” хэмээн Абдалла бен Ахмад Аль Халиф хэллээ.

Гадаад улс оронтой хөгжүүлж буй энэ мэт хамтын ажиллагаа нь ОХУ барууны дарамтаас үл хамааран, өмнө хэрэгжүүлж эхэлсэн экологийг хамгаалах төслүүдээ үргэлжлүүлж байгааг харуулж байгаа юм. Ингэснээрээ Орос улс амалсанаа биелүүлдэг, үүргээ ухамсарладаг гэдгийг илтгэж байна.

Н.ЖАМЦ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж