Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтэд “ЖЕМ ИНТЕРНЭЙШНЛ” компанийн нэрийн тамирчид болон 50 орчим ажилтан амжилттай оролцлоо. “ЖЕМ ИНТЕНЭЙШНЛ” компани нь эрүүл, аюулгүй ажиллах орчин бүрдүүлж, ажилтнуудынхаа эрүүл мэнд, спортыг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаатай холбогдуулан алба хэлтэс, байгууллагын сайн дурын баг бүрэлдэхүүнээр идэвхтэй оролцсоноос гадна гэр бүлийн хамт гүйсэн байна.
Хужирт брэнд нь нийгмийг эерэг давалгаанд уриалах ШИНЭ ТАНСАГЛАЛ хөтөлбөрт ажлыг өнгөрсөн 2 жилийн хугацаанд хэрэгжүүлж байгаатай холбогдон гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой "Улаанбаатар марафон"-нд ерөнхий ивээн тэтгэгч байгуулагаар хамтран ажилласан билээ.
20 мянга гаруй оролцогчдоор дамжуулж, нийт хүн амд эрүүл амьдрах соёлыг түгээх зорилготой энэхүү арга хэмжээний дэд бүтэц, мэдээлэл сурталчилгааны ажлуудыг санхүүжүүлэхээс гадна оролцогчдод байгалийн эрдэст ус тараан ажиллаа






Холбоотой мэдээ