Монголын улаан загалмай нийгэмлэг 2023-2024 онд нийт нутгийг хамарсан зудын гамшиг, өвөлжилт, хаваржилтын хүндрэл, цасан болон шороон шуурганд өртсөн малчид, иргэдэд хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй шуурхай хүргэж, хариу арга хэмжээ авахад төрдөө дэмжлэг үзүүлэн ажилласан талаар мэдээллээ.Тухайлбал, Олон улсын Улаан загалмай, Улаан Хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сан, Австралийн Засгийн газар, Австралийн Улаан загалмай, БНХАУ-ын Улаан загалмай, БНХАУ-ын Элчин Сайдын Яам, БНСУ-ын Засгийн Газар, Монгол Улсын Гадаад харилцааны яам, "Бадрах Энержи" ХХК, Европын холбоо, Серб Улсын Засгийн газар зэрэг байгууллагуудын дэмжлэгээр
2023- 2024 онд зудын хариу арга хэмжээний хүрээнд зудын гамшигт өртсөн 21 аймгийн 11350 малчин өрхөд бэлэн мөнгө, малын эрдэст тэжээлийн багц, хүнс, ариун цэврийн багц нийт 7 тэр бум 670 сая 300 мянга тэрбум төгрөгийн тусламжийг үзүүлсэн гэдгийг МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа хэллээ.
Өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 8-наас энэ оны тавдугаар сарын 15-нийг дуустал Улсын онцгой комиссийн шуурхай штабт МУЗН-ийн 11 гишүүн 199 хоног ажилласан. Аль аймагт зудын эрсдэл өндөр байгаа тэнд хүрч ажиллах зорилт тавьж ажилласан. Тусламж үзүүлэх иргэдэд тавих шалгуур үзүүлэлтүүдээ тодорхой болгож, тусламжид хамрагдах сумд төмөр аолон цагаан зудтай, малын хорогдол өндөр, цасны зузаан болон нягтралаас үүдэн мал бэлчээрлэх боломжгүй болсон сумыг сонгосон. Түүнчлэн бусад хүмүүнлэгийн байгууллагуудын тусламжтай давхардуулахгүй байхын зорилт тавьсан. Малчин өрхийг сонгохдоо хонин толгойд шилжүүлсэнээр 400 хүртэлх малтай малчин өрх МУЗН-ийн тусламжинд хамрагдахаар тодорхойлсон. Мөн жирэмсэн болон хөхүүл ээжтэй гэр бүл, 16 хүртэлх насны 3 ба түүнээс дээш хүүхэдтэй эцэг болон эх, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй малчин өрхийг сонгож хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байна.
Олон улсын Улаан загалмай, Улаан Хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос нийт 3000 малчин өрхөд 550 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг Хаан банкаар дамжуулан олгохоос гадна малын эрдэс тэжээлийн бэлдмэл, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг 700 малчин өрхөд тусламж үзүүлсэн, НҮБ-ын Хүн амын сангаас эмэгтэйчүүд, охидод зориулсан ариун цэврийн багцыг 700 хүнд, Австралийн Засгийн газар, Австралийн Улаан загалмайгаас 600 өрхөд бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн бэлдмэл, БНХАУ-ын Улаан загалмай, БНХАУ-ын Элчин Сайдын Яам, 2000 айлд хүнсний багцын тусламж, дулаан хувцас олгосон, малын эрдэс тэжээлийн бэлдмэл, "Бадрах Энержи" ХХК 200 өрхөд бэлэн мөнгө, 200 өрхөд малын эрдэс тэжээлийн бэлдмэл, 300 өрхөд хүнсний багц, БНСУ-ын Засгийн газраас 675 сая төгрөгийн хандив өгч 700 айлд бэлэн мөнгө болон малын эрдэс тэжээлийн багц хүргүүлсэн, Монгол Улсын Гадаад харилцааны яамны гадаад болон дотоодод ажиллаж байгаа ажиллагсад нэг өдрийн цалингаа хандивлаж 46.4 сая төгрөгөөр 100 малчин өрхөд хүнс болон малын эрдэс тэжээлийн багц, Европын холбоо 1850 малчин өрхөд 550 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж, малын эрдэс тэжээлийн багц буюу нийт 1.6 тэрбум төгрөгийн тусламж үзүүллээ. Мөн Серб Улсын Засгийн газраас 700 өрхөд бэлэн мөнгөний болон ариун цэврийн багцийн тусламж үзүүлсэн. Мөн бусад хандивлагчдаас ирсэн 167.5 сая төгрөгөөр 500 өрхөд малын эрдэс тэжээлийн багц, хүнсний багцын тусламж үзүүлсэн байна.
Цаашид Монголын улаан загалмай нийгэмлэгээс малчдын амьжиргааг дэмжих, зудын хохирлыг барагдуулж, малчдыг хэвийн амьдралдаа
шилжихэд туслах нөхөн сэргээх чиглэлээр ажиллахаар төлөвлөж байгаа аж.
Холбоотой мэдээ