Сонсгол: Гэрчээр оролцоогүй байж сошиалд сургааль айлдаад байх юм

LiveСонсгол: Гэрчээр оролцоогүй байж сошиалд сургааль айлдаад байх юм

Сонсгол: Гэрчээр оролцоогүй байж сошиалд сургааль айлдаад байх юм

 Ашигт малтмалын лиценз олголттой холбоотой асуудлыг шинжлэх судлах Түр хорооны сонсгол өнөөдөр /2024.05.30/ Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.


 

17 : 23
2024-5-30

Нээлттэй сонсгол хаасныг мэдэгдье

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалт, эзэмшил сэдвийн хүрээнд Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалт, эзэмшилтэй холбоотой асуудлаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар бөгөөд энэ сэдвийн хүрээнд 62 гэрчийг дуудсан байна.

"МАК" компанийн захирал Б.Нямтайшир:
-Би 40 лиценз гэдэг дээр нэг тоо хэлье. Жишээлбэл, Нарийн сухайт гэдэг маань хайгуулын ажлыг хийх үе шаттай монголын цаг уурын нөхцөлд зунд л хийдэг. Хайгуул хийсэн үеэр ашиглалтын лиценз авч, нийт хайгуулын лиценз маань тав болж өссөн. Цагаан суварга мөн адил. Барилгын материалын үйлдвэрүүд гээд. Ордынхоо хэмжээгээр явбал 26 лиценз байгаа. Энэ асуудлаар АМГТГ болон УУХҮЯ өмнө нь хандаж байсан юм. Та нар хавсралтыг нь өөрчилж, нэг л лиценз болгож өгөөч гэж. Тэгэхгүй бол нийгэмд нэг их олон лиценз эзэмшээд байгаа юм шиг буруу ойлголт өгч байна гэхээр хариуд нь, хуульд тийм заалт байхгүй, хэзээ нөөцөө батлуулсан, тэр үеэр ашиглалтын лицензээ авдаг гэсэн. Цагаан суваргын лицензийг 1999 онд тэр өргөдлөөрөө авсан. Тухайн үед "Зууны мэдээ" сонин дээр өргөдөл гарахад хамгийн түрүүнд өгсөн хүмүүс нь лицензийг авдаг. Тийм их өрсөлдөөн байгаагүй. Тиймээс стратегийн орд гэдэг нэр томъёо орохоос өмнө Цагаан суварга, Нарийн сухайтын хайгуулын лицензийг аваад явсан юм шүү. Тэрнээс би стратегийн орд авсан биш бидний авсан ордыг стратегийн ордод хамруулсан юм. Цагаан суваргын нөөцийн хайгуул хийж, батлуулсан. Эрдэс баялгийн зөвлөлд 1,6 сая тонн нөөцтэй гэж батлуулсан. ТЭЗҮ-г хийхэд дандаа туршилтын үйлдвэрлэл явуулсан. Дэлхийн 10 гаруй компани ТЭЗҮ-г боловсруулах үйл явц явсан. Түүхэнд 2012 оноос Европын сэргээн босголтын банктай 450 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулж, 200 гаруй сая ам.доллар маш идэвхтэй явж байсан. Тухайн үеийн Засгийн газар улстөржиж, санхүүжилтыг зогсоосон. Өнгөрсөн 10 гаруй жил улс төрийн хайчинд өртлөө. Цар тахлын үед эргээд бүтээгдэхүүнээрээ төлөх байдлаар 750 сая ам.долларын гэрээ яг хийх гэж байхад ЕТГ-аас төрд авна гэж мэдэгдсэн учраас зогсоосон. Ашиглалтад оруулсан бол 1200 хүнийг ажлын байраар хангаж байлаа. 
Сонсгол даргалагч Б.Энх-Амгалан:

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 25 дугаар тогтоолоор “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор гэрчүүдээс асуулт асууж, хариулт авч, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар тодруулга авсан бөгөөд сонсголд давхардсан тоогоор нийт 164 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 116 (70.6 хувь) гэрч хүрэлцэн ирж оролцсон болно.

УИХ-ын сонгууль дөхсөн энэ үед сонсголоор хэлэлцсэн асуудлыг битгий гуйвуулаарай. Монгол ардчилсан нээлттэй улс. Төрийн эрх мэдэл ард түмний мэдэлд байж, бүх шатны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих Үндсэн хуульд заасан ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн УИХ-ын хянан шалгах түр хорооны сонсгол өндөрлөж байна. Хамтран ажилласан төрийн байгууллага, шинжээч нар, гэрчүүддээ талархаж байгаагаа илэрхийлье. Нээлттэй сонсгол хаасныг мэдэгдье.

17 : 04
2024-5-30

Хамгийн өндөр дүнтэй экспорт хийсэн 4 аж ахуйн нэгжийг гэрчээр дуудсан

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагаа сэдвийн хүрээнд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах, төлөх, хянах, хураах, үйл ажиллагааАшигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн эрх зүйн зохицуулалт (гэрээний болон жишиг үнэ) сэдвээр судалгаа, дүгнэлт танилцуулж, гэрчүүдээс асуулт асууж хариулт авах бөгөөд энэ сэдвийн хүрээнд 22 гэрчийг дууджээ.

Шинжээчийн нотлох баримтыг танилцуулж байна. 

Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, тайлагнах харилцааг зохицуулдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалыг экспортолсон этгээд Монголбанк түүнээс эрх олгосон арилжааны банкинд алт тушаасан этгээдүүд нь АМНАТ-ын төлбөр төлөгч байна гэж заасан байдаг. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулахдаа аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогод бус борлуулалтын үнэлгээг тодорхойлж, төлбөрийг ногдуулдаг. 

Ашигт малтмалын тухай хуулийн 47.2 зүйлд зааснаар хэрвээ экспортод ашигт малтмалын бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын зах зээлийн үнийг үндэслэн дотоодод борлуулсан бол дотоодын зах зээлийн үнийг үндэслэнэ. Хэрвээ гадаад, дотоодын зах зээлийн үнийг тодорхойлох боломжгүй бол зөвшөөрөл эзэмшигчийн борлуулалтын орлогыг үндэслэнэ гэж заасан байгаа. 

Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан эх сурвалжид үндэслэн зарласан олон улсын зах зээлийн дундаж үнийг ашигладаг. Энэ дундаж үнийг дараа сарын 10-ны дотор албан ёсны цахим хуудаст зарладаг. АМНАТ-ийн нэмэлт хувийг тооцохдоо зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингөөс хамаарч хүдэрт өндөр, бүтээгдэхүүнд бага байхаар ногдуулдаг. Жишээлбэл, тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн олборлосон 100 тонн нүүрсийг олон улсын зах зээлийн дундаж үнэ болох 130 ам.доллар байх үед экспорт хийсэн тохиолдолд борлуулалтын үнэлгээ нь 13 мянган ам.доллар, үүнээс үндсэн хувь таван хувь, нэмэлт хувь таван хувь гээд нийт 1300 ам.долларыг улсын төсөвт төлнө. 

АМТХ-ийн 47 дугаар зүйлий 47.7 болон 47.16 зүйлд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулдаггүй. Өнгөрсөн 2023 онд тусгай зөвшөөрөлтэй 14 аж ахуйн нэгж, 79.7 мянган тонн, тусгай зөвшөөрөлгүй 30 аж ахуйн 243.7 мянган тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортолсон боловч тайлагнаагүй. Эдгээр аж ахуйн нэгжүүд дунд жонш экспортолсон аж ахуйн нэгжүүдийн АМНАТ ногдуулсан судалгааг харахад 2022 онд 5.7 тэрбум төгрөг, 2023 онд 3.1 тэрбум төгрөгийн АМНАТ-ийг тайлагнаагүй байна. Хамгийн өндөр дүнтэй экспорт хийсэн дөрвөн аж ахуйн нэгжийг гэрчээр дуудсан.

Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газраас ирүүлсэн нотлох баримтыг танилцуулъя. Тодруулбал, "Баялаг жонш" ХХК 2018-2023 онд 129.3 мянган тонн жонш экспортолж, улсад тайлагнаагүй. Хуулийн байгууллага 8.9 тэрбум төгрөгийн акт тавьсан ч төлөөгүй. Эцсийн эзэмшигч нь П.Хурцбилэг юм. Энэ хүн тусгай зөвшөөрөл бүхий хоёр аж ахуйн нэгжийг давхар эзэмшдэг. "Ди жи ти энд" ХХК 2018-2023 онд тасралтгүй экспорт хийсэн боловч огт тайлагнаагүй. 

Мөн "Шашир трейд" ХХК-ийн эцсийн эзэмшигч нь н.Цэвэгмэд гэж хүн нь Жоншны холбооны тэргүүн учраас гэрчээр дуудагдсан. Тус компани 2018-2023 оны хооронд нийт 74.4 мянган тонн жонш экспортолсон боловч дутуу тайлагнасан. Өнгөрсөн 2020, 2021 онд тайлангаа дутуу тайлагнасан. Сүүлийн хоёр жил огт тайлагнаагүй байна. Өрийн үлдэгдэл нь 5.2 тэрбум төгрөг. 

Бас "Хайрхантоб" ХХК төмөр экспортолдог. 2018-2023 оны хооронд нийт 62.4 мянган тонн төмөр экспортолсон ч тайлагнаагүй. Татварын шалгалтад ороогүй бөгөөд татварын өр нь 996.7 сая төгрөг байна.

Хамгийн өндөр өртэй, насжилт өндөртэй, хяналт шалгалтын өртэй АНН-үүдээс хоёр хоёр гэрч дуудсан. Хамгийн өндөр өртэй нь "Монэко" ХХК, "Ихговь энержи" ХХК, "Алтайнхүдэр" ХХК, Ганхүдэр орд ХХК, Бужгар орд ХХК, Ариун флюор ХХК, Шашир трейд ХХК байна. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Ховд аймгийн Дарви суманд байдаг "Монэко" ХХК Хонгконгийн хөрөнгийн биржид гарсан гадаадын хөрөнгө оруулалттай компанийн асуудлаар сүүлийн гурван жилд анхаарч, хөндөж байна. Өнөөдөр энэ хүмүүс сонсголд оролцохоор ирсэн байна. Татварын ерөнхий газар, АМГТГ-аас асуулт асууя. Энэ компани 2023 онд УИХ-ын гишүүн миний нэр дээр татварын хууль тогтоомжийг зөрчиж, 184 тэрбум төгрөгийн зөрчлийн акт тавьсан талаар мэдээлэл ирүүлсэн. Хэдэн төгрөгийн татварын өр байгаа вэ?

Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын дарга н.Бадамцэцэг:

-"Монэко" компанийн хяналт шалгалт 2017-2020 онд хийсэн. 2023 онд шалгалтын шийдвэр гарч, 30 хоног маргаан шийдвэрлэх гомдол гаргасан. Нийт 13 зөрчлийн зарим нь үндэслэлтэй, заримыг нь нягтлах шаардлагатай гэсэн. Бид гурван сарын хугацаанд дахин шалгалтыг хийж, 2024 оны тавдугаар сарын 7-нд АМНАТ-ийн нөхөн төлбөрийг хуулийн дагуу төлөөгүй гэдэг 253.9 тэрбум төгрөгт 11.3 тэрбумын алдангийг  ногдуулсан. 

АМГТГ-ын дарга Л.Баярмандал:

-УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордуудын жагсаалтыг баталсан. Нэгдүгээр хавсралтад 16, хоёрдугаар хавсралтад 39 ордыг баталсан. Үүнээс хойш өөрчлөгдөөгүй. Өнгөрсөн 2019 онд шинэчлэх ажлын хэсгийг УУХҮ-ийн сайд гаргаж байсан. Одоогоор танилцуулаагүй байна. АМГТГ бол хэрэгжүүлэгч агентлаг. Манайд одоогоор ямар нэгэн чиглэл ирээгүй байгаа. 

"Монэко" ХХК-ийн дэд захирал н.Оюунчимэг:

-Манай компани их алдартай болж байх шиг байна. Манай компани гадаадын хөрөнгө оруулалттай, 2007 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хуулийг сахин биелүүлж ирсэн. Маш их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж, хүнд нөхцөлтэй уурхай. Нийт 17 жил тасралтгүй хөрөнгө оруулалт хийж, 2600 хүнийг ажлын байраар хангаж, улсад наймд эрэмбэлэгдсэн шилдэг татвар төлөгч. Зургаан жил дарааллан топ ААН-ээр шалгарч, хариуцлагатай уул уурхайн компани, аймгийнхаа шилдэг хөрөнгө оруулагч. Нийт 311 км хатуу хучилттай зам, 17 гүүрийн бүтээн байгуулалтыг барьсан. Ховд аймагтай жишиг гэрээ байгуулж, экспортолсон нүүрсний тонн тутмаас орон нутгийн хөгжлийн санд мөнгө хандивладаг. 2023 онд орон нутгийн хөгжлийн санд 10 гаруй тэрбум төгрөгийг татвараас гадна хандивласан. 

1100 аймгийн жолооч нүүрс тээвэр хийж, уул уурхайн салбартаа анхдагч компани. Өнөөдрийн ярьсан татварынхаа тайлангаа цаг тухайд нь тайлагнаж байгаа. Сая ярьсан АМНАТ-ийн өглөг байгаа асуудал нь 2022 оны гуравдугаар улирлаас эхлэн АМНАТ-ий автоматаар цаанаас нь татагддаг болсон. Татвар төлөгч өөрөө татвараа тооцоолон тайлагнаж төлнө гэдэг хуулийг зөрчиж, автоматаар тайлагнадаг болсон юм. Бид яагаад өр төлбөрийг төлөх боломжгүй байна вэ гэхээр Хөшөөтийн уурхайн нүүрсний чанар Шинжаан уйгарын зах зээлийн үнээр нь зарагдахгүй байна гэсэн үндэслэл зарж чадахгүй байна. Бид борлуулалтын үнээ гэрээний үнээр үнэлж, тайлагнаад тэр үнэлгээгээрээ төлбөрөө цаг хугацаанд нь төлсөн байгаа. 

 

16 : 35
2024-5-30

"АМГТГ руу хүсэлт явуулахаар давхцал байхгүй гэсэн дүгнэлт ирдэг"

УУХҮЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Л.Мөнхдөл:

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаснаар салбар яамдуудад очсон. Мэдээллийн нэгдсэн сантай болохгүй бол байгууллага болгон тус тусдаа явж, дүгнэлтүүд нь зөрчилддөг тохиолдлууд байгаа. Түгээмэл ашигт малтмалын зөвшөөрөл авчихаад ашигт малтмал олборлож байгаа компаниуд байна. Бид тухай бүрт нь шалгаад хуулийн байгууллагад хандаад явж байгаа. 

Дундговь аймгийн ЗДТГ-ын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч н.Цэрэндорж:

-Манайд түгээмэл тархацтай ашигт малтмалын 53 тусгай зөвшөөрөл байдаг. Нэг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Өнгөрсөн 2019-2020 онд нийт 28 хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Харин 2021-2024 онд 12 гээд нийт 53 тусгай зөвшөөрөлтэй. Эдгээрээс хоёр түгээмэл ашигт малтмалын зөвшөөрөл дээр хууль бусаар жонш олборлосон тусгай зөвшөөрөл гарч, тухайн аймгийн Экологийн цагдаагийн мөрдөгч зөрчил дээр Эрүүгийн хуулийн дагуу арга хэмжээг авч, хоёр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг цуцалсан. Нэг нь талбайгаа буцаах өргөдөл өгсөн бол бас нэг аж ахуйн нэгж хуулийн хугацаа нь дуусч, дөрвөн тусгай зөвшөөрөл байгаа. 

Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй зэрэгцүүлж олгодог асуудлыг АМГТГ-руу хүсэлт явуулж, давхцал байхгүй гэсэн хариу дүгнэлт ирдэг. Яг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй зэрэгцээ давхардсан гэсэн хариу ирдэггүй. Тэрийг нь орон нутгаас шалгаж, хянах боломжгүй байдаг. Манай аймгийн хувьд ямар нэгэн асуудал байхгүй.

Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын газрын дарга Я.Мөрөн:

-Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд иргэн болон аж ахуйн нэгж хүсэлтээ аймагт гаргаж өгнө. Тэрний хүрээнд АМГТГ-ын кадастрын бүртгэлийн системд шивэгдсэний дараа дүгнэлт ирдэг. Аймаг дээр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 45, ашиглалтын найман тусгай зөвшөөрөл бий. Баянгол, Орхонтуул гэдэг газар хайгуулын зөвшөөрөлтэй компаниуд. Тухайн үед хүсэлтээ ирүүлж байсан. Аймгийн Засаг даргын захирамж гаргаж, зөрчил гаргавал таслан зогсоох арга хэмжээ авсан шийдвэрийг бас гаргаад явж байгаа. 

АМГТГ-ын Кадастрын албаны дарга н.Батмагнай:

-Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд дүгнэлт гаргах чиг үүрэг нь АМГТГ-т байдаг. Шинжээчийн дүгнэлтэд гарсан Сэлэнгэ аймгийн гол дагуу олгосон тусгай зөвшөөрөл бол хууль зөрчсөн түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл байна. Хуульд зааснаар хяналт шалгалтыг аймаг нийслэлийн Засаг дарга хянадаг. 

Сонсгол даргалагч Б.Энх-Амгалан:

-Ингээд бие бие рүүгээ чихээд өнгөрч байгаа юм. Нэг нь орон нутаг руу нөгөөх нь АМГТГ руу чихдэг. Цаашид хуулийг нь өөрчлөхгүй бол болохоо байсан гэсэн. Санаатай санамсаргүй тусгай зөвшөөрөл олгож, хууль бусаар олгорлолт хийж, улсад татвар төлж, нөхөн олборлолт хийдэггүй. Энэ асуудлыг анхааралдаа авч, тэмдэглэж үлдээгээрэй. Шинэ хуульдаа энэ асуудлыг бүрэн тусгах хэрэгтэй. Эзэн биегүй, хариуцлагагүй байдлыг бүрэн цэгцлэхийн тулд ярьж байгаа шүү. Сумын дарга нараас асуухаар хариулт нь ойлгомжтой. Холбогдох байгууллага, яамдууд бүгд анхаараарай. 

 

13 : 48
2024-5-30

Дундговь, Сэлэнгэ аймагт хайгуул, ашиглалтын зөвшөөрөл зэрэгцүүлж олгосон

Мөн ашигт малтмалын хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул ашиглалтын зөвшөөрлийг зэрэгцүүлсэн аймгуудыг танилцуулъя. Тодруулбал, Баянхонгорт зургаа, Говь-Алтай аймагт тав, Дархан-Уул аймагт нэг, Өмнөговьд зургаа, Дундговь аймаг 31, Сэлэнгэ 10, Төв аймаг ес, Ховд нэг, Хэнтий зургаан зөвшөөрөл олгосон байна. Байрзүйн хил заагаас гадна геологийн хил заагаар энэ зэрэгцүүлэн олголт нь өөр ашиг сонирхол байна гэж дүгнэж байгаа юм. Хамгийн олон хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Дундговь, Сэлэнгэ аймгуудыг дурдъя.

Сонсгол даргалагч Б.Энх-Амгалан:

-Тусгай зөвшөөрөлтэй талбайн дунд, захад, судал дээр нь давхар зөвшөөрөл олгож байна. Тусгай зөвшөөрлий бүртгэл, улсын нөөцийн баланс алдагдаж байгаа юм биш үү?

Үндэсний геологийн алба н.Мөнхтөр:

-Чиг үүргийн хувьд ашигт малтмалын нэгдсэн бүртгэлийг хөтөлж, нөөц ордын тоо бүртгэл, данс, нөөцийн балансын санг эрхлэн хөтөлдөг. Харамсалтай нь түгээмэл тархацтай ашигт малтмал дээр энэ чиг үүргүүд хэрэгждэггүй. Ер нь хууль хэрэгжсэнээс хойш энэ чиг үүргүүд хэрэгжихгүй ирснийг шинжээч танилцуулж байна. Энэ бол үнэн. Шалтгаан нь энэ харилцааг маш нарийн мэргэжлийн байгууллага, хүмүүс хийх ёстой. Орон нутагт нарийн мэргэжлийн хүмүүс байхгүй, хийж чадахгүй байгаа. Цаашид яаралтай хуулиа өөрчилж, нарийн мэргэжлийн байгууллагууд дээр тавих шаардлагатай. 

Сонсгол даргалагч Б.Энх-Амгалан:

-УУХҮЯ-наас асууя. Дүгнэлт гаргаж, тусгай зөвшөөрлийн давхцалтай байна гээд байхад зэс, хайлуур жонш, алт, бал чулуу илэрсэн газар дээр элс хайрга дайрганы зөвшөөрөл олгож байгаа. Энэ ямар учиртай юм бэ?

УУХҮЯ-ны Салбарын хяналтын газрын дарга:

-Манай газрын чиг үүрэг биш. 

АМГТГ-ын дарга Л.Баярмандал:

-Орон нутгаас санал авдаггүй гэсэн асуудал байхгүй. Сонгон шалгаруулалтын талбайг зарлахдаа Засгийн газрын хуралдаанаар оруулж баталдаг. Ингэхийн тулд бүх холбогдох яамдууд, аймгуудаас санал авсан байх ёстой. Тэгж байж талбайг баталж, сонгон шалгаруулалт зарладаг. Өнгөрсөн 2018 онд Засгийн газраас баталсан талбайн сонгон шалгаруулалтыг 2022 оноос явуулж байгаа учраас 2020 оноос хойшх ажиллаж буй аймгийн Засаг дарга нар мэддэггүй. Надаас зөвшөөрөл авсангүй гэж ярьдаг. Түгээмэл тархацтай ордын хувьд маш их асуудалтай. 2014 он хүртэл Ашигт малтмалын хуультай хамт явж ирсэн. Тэгээд 2014 онд тусдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдаж, улсын нэгдсэн кадастрын бүртгэл алдагдсан. Аймгийн болон нийслэлийн дарга нар хуулийн дагуу кадастрт бүртгүүлж, нөөцийн тайлангаа жил бүр өгөх ёстой боловч өгдөггүй, дураараа зөвшөөрөл олгодог. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бэлдээд Засгийн газарт өргөн барихад бэлэн болсон. Энэ хуульд 2014 он хүртэл Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуультай явж байсан зохицуулалтыг оруулсан байгаа. Шинэчилсэн найруулгаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл авбал тэр нь ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл болно гэсэн цуурхалд автаж, олон хүн гол дагаж авсан тохиолдол бий. Тийм зохицуулалт огт байхгүй гэдгийг мэдэгдье.

12 : 06
2024-5-30

"Өвөрхангай, Өмнөговийн Засаг дарга нар хууль зөрчиж, зөвшөөрөл олгосон"

Нутгийн захиргааны байгууллагаас ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар олгож буй зөвшөөрлийн талаар мэдээлэл шинжээч нотлох баримт шинжлэн судалж байна. 

Эрх зүйн хувьд 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар энэ асуудлыг зохицуулж ирсэн. Энэ хуулиас 2014 онд УИХ дараагийн танилцуулгад гарах үзэл баримтлалын дагуу Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг баталсан. 2006 оноос хойш 17 жил хэрэгжихдээ 400 гаруй өөрчлөлт орсон байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохыг хориглосон хууль гарснаас хойш тусгай зөвшөөрлийн тоо буурч, ашиглалтын тусгай зөвшөөрөл нэмэгдсэн нь сайн боловч зам барилга, дэд бүтэц эрчимжиж байгаа өнөө үед шаардлагатай элс, хайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажил зогсонги байдалд орсон гэдэг үзэл баримтлалаар шат шатны аймгийн Засаг даргын эрх хэмжээнд хуульчилж баталсан байдаг. 

Аймаг, нийслэлийн Засаг даргаас олгож буй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо АМГТГ-ын дүгнэлтээр тусгай зөвшөөрөл олгох боломжгүй буюу улсын нөөц, хориглосон болон бусад тусгай хамгаалалттай газартай давхцалтай байна гэдэг үндэслэлээр дүгнэлт гаргах боломжгүй гэж байхад дараах 12 тохиолдолд тусгай зөвшөөрлийг олгож шийдвэрлэсэн нь хууль зөрчиж байна. Нийт 5 тохиолдол нь 2016 онд тавыг нь Өвөрхангай аймгийн Засаг дарга, гурвыг нь Өмнөговь аймгийн Засаг дарга, Дорноговь, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ аймаг тус бүр нэг нэг тохиолдол хууль зөрчсөн. Тухайн үеийн АМГТГ-аас боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байсныг танилцуулъя. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг, Бэрх нэртэй газарт хууль зөрчиж зөвшөөрөл олгосон талаарх нотлох баримтыг харуулж байна. Мөн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржид Засгийн газрын тогтоолоор Ханбогд сумын нутагт "Ханбогд өлзийт" ХХК-ийн Ханан нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өгөх боломжгүй, улсын нөөцөд авсан талбайтай бүхэлдээ давхацсан байна гэсэн дүгнэлт гаргаж байсан байна. 

Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул ашиглалтын нийт 489 тусгай зөвшөөрөл дээр Үндэсний геологийн алба руу хяналт шалгахаар явуулж, өөр төрлийн ашигт малтмалын илэрц байгаа эсэхийг тодруулсан. Ингэхэд 11 тохиолдолд чулуун нүүрс, зэс, хошойн чулуу, алт, хайлуур жонш, бал чулууны төрлийн илэрц байна гэдгийг тогтоосон. Өөрөөр хэлбэл, геологийн хил заагийн хувьд түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайхад өөр төрлийн ашигт малтмал илэрсэн гэсэн үг. 

11 : 19
2024-5-30

"Гэрчээр оролцоогүй байж сошиалд сургааль айлдаад байх юм"

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-Ирж чадахгүй гэрч нь төлөөлөгчөө явуулж байна. Зарим нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж байна. Зарим нь сонсголдоо ирээгүй мөртлөө сошиалаар бусдад сургааль айлдаад яваад байх юм. АМГТГ-ын даргаар ажиллаж байсан Д.Үүрийнтуяа гэж хүн 2014-2017 онд хийж байсан хүн гэрчээр сонсголд оролцоогүй. Энэ хүн сонсголд оролцсон бол олон нийт мэдээлэл авах боломжтой байх ёстой байсан. Гэтэл олон нийтийн сүлжээнд сургааль айлдаад яваад байх юм. 

 

11 : 16
2024-5-30

Сонсголд нийт 114 гэрчийг дууджээ

Энэхүү сэдвийн хүрээнд аймаг, нийслэлийн Засаг даргаас олгож буй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудал, бичил уурхайн асуудлууд гэсэн сэдвээр холбогдох хамаарлын судалгаа, дүгнэлтийг сонсон асуулт асууж, хариулт авах юм. Дээрх асуудалтай холбогдуулан 30 гэрчийг дуудсан байна.

Мөн өдөр Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагаа сэдвийн хүрээнд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах, төлөх, хянах, хураах, үйл ажиллагааАшигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн эрх зүйн зохицуулалт (гэрээний болон жишиг үнэ) сэдвээр судалгаа, дүгнэлт танилцуулж, гэрчүүдээс асуулт асууж хариулт авах бөгөөд энэ сэдвийн хүрээнд 22 гэрчийг дууджээ.

Түүнчлэн Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалт, эзэмшил сэдвийн хүрээнд Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалт, эзэмшилтэй холбоотой асуудлаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар бөгөөд энэ сэдвийн хүрээнд 62 гэрчийг дуудсан байна.

10 : 19
2024-5-30

"Говьсүмбэрийн Засаг дарга асанг улстөржүүлж дуудаагүй шүү"

Түр хорооны сонсголд есөн хянан шалгагч, шинжээч нар Авлигатай тэмцэх газар, цагдаа, прокуророос мөн холбогдох албан тушаалтнууд оролцож буй юм. Сонсголыг УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан удирдаж байгаа бол тус түр хорооны гишүүнээр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ц.Цэрэнпунцаг нар ажиллаж байна.

Сонсгол даргалагч Б.Энх-Амгалан:

-Зарим оролцогч сонсголын дэгийг зөрчиж, зураг авсан тохиолдол гарсан. Өнөөдрийн хурал дээр дэгээ сайн сахих хэрэгтэй. Гэрч сонсголд ирэхээс зориуд зайлсхийсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан бол хуулийн хариуцлага хүлээнэ. Мөн гэрч зориуд худал мэдээлэл өгсөн бол Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээнэ. Тэгэхгүй бол өөрсдийгөө хаацайлж, асуудлаас бултах оролдох зүйл байж болохгүй. 

Бид энд улс төр хийж, хэн нэгнийг харлуулж, гэм буруутай гэж шүүх гээгүй. Байгаа нөхцөл байдлыг шинжээч нарын гаргаж ирсэн нотлох баримтын хүрээнд асуудлыг ярьж байгаа шүү.

Өчигдөр сонсголын үеэр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайн давхацлын тухайн нотлох баримтыг шинжлэн судлах үеэр тухайн үед Говьсүмбэр аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Л.Одсэрийг гэрчээр дуудсан. Энэ хүн "Би тэр үед ажиллаагүй" гэдэг мэдээлэл өгсөн. Бид шинжээч нараас нотлох баримтыг цуглуулж авахад Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үед 158 дугаар тушаалаар тус аймгийн Засаг даргаар томилогдож, 2016 оны долдугаар сарын 8-ны өдрийн 01 дугаартай тушаалаар Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын үед чөлөөлөгдсөн хүн. Энэ хугацаанд ажлаа хийж, 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газар дээр давхцуулан зөвшөөрөл олгосон асуудлаар бид гэрчээр дуудсан. Тэр хүн энэ асуудлыг мэдэхгүй гэсэн. Ийм юм байхгүй шүү. Тухайн үед аймгийн Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхтамир гэдэг хүн тэр өдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гадаадын компанид олгосон гэсэн. Бид энэ асуудлаар дуудсан болохоос улс төр хийгээгүй гэдгийг онцолъё. 

Өнөөдрийн сонсголоор нутгийн захиргааны байгууллагаас ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар олгож буй зөвшөөрөл, түүний хэрэгжилт сэдвийн хүрээнд хоёр багц асуудал; ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагаа сэдвийн хүрээнд хоёр багц асуудал; стратегийн ач холбогдол бүхий 16 ашигт малтмалын ордуудын ашиглалт, эзэмшил сэдвээр нотлох баримтуудыг шинжлэн судална.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

67 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MaryWilliams 2024-05-30 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

BlancaThecollegeplace 2024-05-30 109.248.204.81

Харуулах боломжгүй.

Avatar

SaraAustin 2024-05-30 185.181.245.55

Харуулах боломжгүй.

Avatar

AngieJones 2024-05-30 46.8.23.194

Харуулах боломжгүй.

Avatar

DaphneSimmons 2024-05-30 46.8.212.29

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiMitchell 2024-05-30 46.8.23.142

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonJohnson 2024-05-30 188.130.189.247

Харуулах боломжгүй.

Avatar

IngridMoore 2024-05-30 46.8.17.244

Харуулах боломжгүй.

Avatar

ElaineCantrell 2024-05-30 45.15.73.244

Харуулах боломжгүй.

Avatar

TinaJones 2024-05-30 46.8.23.85

Харуулах боломжгүй.

Avatar

TrinaHamm 2024-05-30 188.130.211.230

Харуулах боломжгүй.

Avatar

JamieCole 2024-05-30 109.248.129.172

Харуулах боломжгүй.

Avatar

JennyWalker 2024-05-30 45.84.176.114

Харуулах боломжгүй.

Avatar

AnaBrooks 2024-05-30 213.226.101.222

Харуулах боломжгүй.

Avatar

DesireeRamirez 2024-05-30 46.8.212.167

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaNewman 2024-05-30 45.11.21.6

Харуулах боломжгүй.

Avatar

CaseyRoss 2024-05-30 109.248.143.118

Харуулах боломжгүй.

Avatar

AmyMartins 2024-05-30 46.8.16.237

Харуулах боломжгүй.

Avatar

SarahBryant 2024-05-30 109.248.14.65

Харуулах боломжгүй.

Avatar

KasandraHead 2024-05-30 188.130.136.209

Харуулах боломжгүй.

Avatar

LorenaPerez 2024-05-30 46.8.23.163

Харуулах боломжгүй.

Avatar

LynnJenkins 2024-05-30 46.8.110.163

Харуулах боломжгүй.

Avatar

SandraEnglert 2024-05-30 2.59.50.213

Харуулах боломжгүй.

Avatar

MalloryRodriguez 2024-05-30 109.248.143.131

Харуулах боломжгүй.

Avatar

LisaDavis 2024-05-30 109.248.129.3

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaPozzi 2024-05-30 109.248.49.55

Харуулах боломжгүй.

Avatar

KrisKilgore 2024-05-30 46.8.17.244

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleHoward 2024-05-30 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

AnnaFultz 2024-05-30 188.130.128.192

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferRodriguez 2024-05-30 188.130.129.112

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleKershaw 2024-05-30 109.248.142.82

Харуулах боломжгүй.

Avatar

NicolePearson 2024-05-30 46.8.154.61

Харуулах боломжгүй.

Avatar

DawnStieglitz 2024-05-30 185.181.245.62

Харуулах боломжгүй.

Avatar

KatieJohnson 2024-05-30 194.35.113.226

Харуулах боломжгүй.

Avatar

LatriceRollins 2024-05-30 109.248.129.166

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethMaker 2024-05-30 194.34.248.103

Харуулах боломжгүй.

Avatar

AmberLong 2024-05-30 194.35.113.168

Харуулах боломжгүй.

Avatar

DarcellBowen 2024-05-30 188.130.129.5

Харуулах боломжгүй.

Avatar

BobbieBlankenship 2024-05-30 188.130.129.231

Харуулах боломжгүй.

Avatar

PaulaHoward 2024-05-30 109.248.12.244

Харуулах боломжгүй.

Avatar

SusanMiller 2024-05-30 185.181.247.53

Харуулах боломжгүй.

Avatar

TriciaNations 2024-05-30 109.248.167.53

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalRamirez 2024-05-30 46.8.23.51

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalMartinez 2024-05-30 188.130.136.130

Харуулах боломжгүй.

Avatar

ValerieCox 2024-05-30 188.130.211.164

Харуулах боломжгүй.

Avatar

SamanthaLimon 2024-05-30 194.32.229.160

Харуулах боломжгүй.

Avatar

AnaThomas 2024-05-30 92.119.193.235

Харуулах боломжгүй.

Avatar

CandiceScott 2024-05-30 109.248.13.211

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalVaughn 2024-05-30 109.248.205.152

Харуулах боломжгүй.

Avatar

TierraSmith 2024-05-30 92.119.193.56

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaKing 2024-05-30 109.248.204.216

Харуулах боломжгүй.

Avatar

LisaGunn 2024-05-30 46.8.22.52

Харуулах боломжгүй.

Avatar

MeganJohnson 2024-05-30 46.8.23.142

Харуулах боломжгүй.

Avatar

LisaHernandez 2024-05-30 45.86.0.107

Харуулах боломжгүй.

Avatar

TammyHill 2024-05-30 45.11.21.212

Харуулах боломжгүй.

Avatar

MeganLynn 2024-05-30 46.8.22.231

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-30 59.153.115.117

uvurhangain ye yein zasag darga ene heregt orootsolddog hyazgaargui shunaltai hyyrnyyd baidag

Avatar

MichelleEnriquez 2024-05-30 109.248.15.163

Харуулах боломжгүй.

Avatar

Иргэн 2024-05-30 139.5.217.68

АМНАТ-аа төлөхгүй байгаа компаниудыг өмөөрч Татварын Ерөнхий Газар руу дайраад байгааг ер ойлгосонгүй. Та нар хэний эрх ашгийг хамгаалаад байгаа юм бэ??? Татвар төлөгдөж байвал ард түмний хоолны мөнгө болсон улсын төсөв л нэмэгдэх учиртай

Avatar

Иргэн 2024-05-30 139.5.217.68

Гаалиас төрсөн тэрбумтан гэгддэг Адьшаа гэж хүн их хурлын сонсголыг бараг л 37 оны хэлмэгдүүлэлт болж байгаа юм шиг яриад байх. Энэ чинь ер нь их хурлын сонголыг хааш нь эргүүлэх гэж оролдоод байнаа??? Хэний эрх ашгийн өмнөөс дуугараад байна??? Уг нь үндсэн хуулинд заасан байгалийн баялгын эзэд нь ард түмэн, өмчлөгч нь төр юм шүү дээ. Яагаад ард түмний талд дуугарахгүй байна вэ???

Avatar

TaraHernandez 2024-05-30 46.8.22.175

Харуулах боломжгүй.

Avatar

Иргэн 2024-05-30 139.5.217.68

МАК-ын Нямтайшир ерөнхийлөгчөөс Монгол улсын ерөнхий сайд байсан хүн энэ компанийн зөвлөхөөр ажилладаг нь ашиг сонирхлын зөрчил мөн үү биш үү гэдгийг яагаад хэн ч асуухгүй байгаа юм бэ??? Мэдээлэлд ойрхон байсан тулдаа л ийм боломжийг ашиглаж байгаа нь хэнд ч ойлгомжтой шүү дээ. Гэтэл бараг Сандаг-Очир гишүүн Нямтайширын өмнө очиж мөргөх нь холгүй л байгаа харагдлаа. Цэрэнпунцаг бол хэдэн татвар төлөхгүй байгаа компаниудыг сонсголд дуудаж авч ирж ажлыг нь хийлгэсэнгүй ч гэх шиг.

Avatar

Нэргүй 2024-05-30 66.181.178.194

Ха ха төрийн байгууллага албан тушаалтнууд нь дээрээсээ эхлээд хулгайч луйварчид болсон хойно

Avatar

Нэргүй 2024-05-30 103.57.92.216

ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН ХҮН СОНСГОЛ УДИРДАЖ БОЛДОГ Л ЮМ БАЙХ ДАА

Avatar

Нэргүй 2024-05-30 66.181.181.107

муусайн МАН-ын хулгайчид мулгуу Данхын заавраар сонсгол гээчийг хошин шогийн зураг болгон хувиргаж байнаа. Чойжилсүрэнг барьж авах болохоор л бүх зүйл таг. Аргагүй бхдаа хулгайчдын гол санхүүжүүлэгч.

Avatar

RachelRichardson 2024-05-30 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

KatieReed 2024-05-30 188.130.187.173

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж