"Эрэл"-ийн байшин үйлдвэрлэх комбинатыг Хөгжлийн банкны өрөнд авна

Live"Эрэл"-ийн байшин үйлдвэрлэх комбинатыг Хөгжлийн банкны өрөнд авна

"Эрэл"-ийн байшин үйлдвэрлэх комбинатыг Хөгжлийн банкны өрөнд авна
18 : 29
2024-5-30

"Эрэл"-ийн байшин үйлдвэрлэх комбинатыг Хөгжлийн банкны өрөнд авна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд ипотекийн зээл олголт нэмэгдсэн эсэх, орон сууцны үнийн хөөрөгдлийг гаргахгүй байх талд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа. Бага дунд орлоготой иргэдийг хэрхэн орон сууцжуулах тухай асуулт тавилаа. 

Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгийн тайлбарласнаар Засгийн газар энэ жил Хуримтлалын санд 578 тэрбум төгрөг хуваарилна. Үүнийг ипотекийн зээлд ашиглана. Нийтдээ 1 их наяд гаруй төгрөгийг ипотект ашиглахаар төлөвлөсөн. Өнгөрсөн жилтэй харьцуулахад ипотекийн зээл олголт орон нутагт 25 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Орон сууцны үнийг нэмэгдүүлэхгүй байх чиглэлд Засгийн газраас тодорхой арга хэмжээнүүд авч ажиллаж буй. Тухайлбал, импортоор орж ирэх цементийн татварыг 5 хүртэл хувиар бууруулсан. Импортоор орж ирэх цементийн нийлүүлэлт нэмэгдсэн. Арматурыг дотоодын зах зээлээс гадна гадаадаас импортлох зохицуулалт хийгдэж байгаа.

Мөн орон сууцжуулах хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газраас ойрын хугацаанд тодорхой шийдвэрүүд гаргана.

Хөгжлийн банкны барьцаанд байгаа “Эрэл” компанийн байшин үйлдвэрлэх комбинатыг зээлэнд суутгах, Орхон аймагт байгаа “Бэрэн” компанийн металлургийн үйлдвэрийг мөн Хөгжлийн банкны зээлийн өрөнд суутгах.

Ингэхдээ арматур үйлдвэрлэлд шаардлагатай хөрөнгө оруулалт хийж ашиглах шийдвэрийг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар гаргуулахаар салбар яам ажиллаж байна.

Орон нутагт түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор өнөө жил 100 тэрбум төгрөг шийдвэрлэнэ. 100 суманд тус бүр найман айлын орон сууц барих ажлыг эхлүүлэх юм.

Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Баярбатын өгсөн мэдээллээр ипотекийн хоёр төрлийн зээл олгогдож байна. Арилжааны банкуудад 20 мянган иргэний ипотекийн зээл авах хүсэлт хуримтлагдсан байсан. Тиймээс Засгийн газраас 500 тэрбум төгрөгийг Хуримтлалын сангаас ипотекийн санхүүжилтэд шилжүүлсэн.

Одоогоор жилийн гурван хувийн хүүтэй ипотект 1740 иргэн хамрагдаж, 153 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн бол зургаан хувийн ипотект 3363 зээлдэгч хамрагдаж, 397.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Ипотекийн санхүүжилтийн 61 хувь Улаанбаатар хотод, 38.1 хувь орон нутагт олгогдсон. Түрээслээд өмчлөх орон сууцанд төрийн албан хаагчид, бага дунд орлоготой иргэдийг хамруулна. Төрийн орон сууц корпорацийн шугамаар орон нутагт нийтдээ 430 төрийн албан хаагч түрээсийн орон сууцанд хамрагдсан байдаг. Түрээсийн орон сууцны 25 хувийг нийслэлд, 30 хувийг орон нутагт олгосон.

Барилга барихад шаардагддаг 12 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна гэлээ.

Улмаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна. 

 

17 : 42
2024-5-30

Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах тухай төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхэллээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл зургаан бүлэг, 21 зүйлтэй. Хууль батлагдсанаар орон сууцжуулах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, санхүүжилтийн эх үүсвэрийг зах зээлийн зарчимд нийцүүлэн тогтвортой нэмэгдүүлж, хүртээмжийг дээшлүүлэх. Бага, дунд орлоготой зорилтот бүлгийг түрээсийн, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.

Орон сууцны тооллогын 2022 оны дүнгээс харахад манай улсын 941,547 өрхийн 32.1 хувь нь буюу 302,237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдардаг бол 29.7 хувь буюу 279,639 өрх инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжгүй байшин хороололд, 38.2 хувь буюу 359,671 нь гэр сууцанд амьдарч байна.

Нийслэлийн  50.1 хувь буюу 216,989 өрх гэр хорооллын бүсэд инженерийн дэд бүтцийн хангамжгүй байшин болон гэр сууцанд амьдарч байгаа нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын 75 орчим хувийг бүрдүүлж байна.

Хууль батлагдсанаар Улаанбаатар хотын иргэд эрүүл аюулгүй орчинд амьдарч, үр бүтээмжтэй ажиллаж, сурч боловсрох нөхцөл бүрдэнэ. Мөн иргэдийн өрхийн орлого, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, хөдөө, орон нутагт шилжин суурьшихад нь орон сууцны дэмжлэг үзүүлэх эрхзүйн боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Эл төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд хэлэлцэхийг дэмжжээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж эхлээд байна. 

15 : 45
2024-5-30

Ч.Хүрэлбаатар: Нэгнийгээ элдэв бусаар хэлж, гүтгэж байж хөгжихгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Монгол Улсыг хангайн, баруун, хойд, төвийн, зүүн, говийн, Улаанбаатарын гэсэн долоон  бүсчлэлээр хөгжүүлэхээр тодорхойлжээ.

Хангайн бүсэд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг, баруун бүсэд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг, хойд бүсэд Булган, Орхон, Хөвсгөл аймаг, төвийн бүсэд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг, зүүн бүсэд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг, говийн бүсэд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг, Улаанбаатарын бүсэд Улаанбаатар хот болон дагуул хотууд байхаар тодорхойлсон байна.

Бүсүүдийн хөгжлийн нийтлэг зорилтуудыг бүс нутгийн хөгжлийн орчин үеийн онолын чиг хандлагад үндэслэх, бүс нутгуудын онцлог, давуу талуудыг нээж илрүүлэх. Бүс, орон нутгийн эдийн засгийн хөгжлийн чиг үүргийг оновчтой тодорхойлох. Байгалийн нөөцийн баялгийг зохистой, өгөөжтэй, хүртээмжтэй ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, үйлдвэрлэл, үйлчилгээг хоршилт, төрөлжилт, дагналт, кластерын бодлогоор дэмжих хэмээн тусгасан байна.

Мөн бүс, орон нутагт өндөр технологи, инновацыг нэвтрүүлэх, бүс дамнасан салбар хоорондын уялдааг хангасан стратегийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх. Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламж, орон нутгийн төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөрөнгө оруулалт, бусад санхүүгийн эх үүсвэрүүдийг оновчтой хуваарилах. Татвар, санхүүгийн ялгаатай бодлогыг хэрэгжүүлэх, алслагдсан бүсүүдийн хөнгөлөлт, нэмэгдлийн асуудлыг тодорхойлж хэрэгжүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн байна.

Дээрх төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Сүүлийн үед хууль гаргаж, хувь бизнесийг дарамталдаг байдал хэрээс хэтэрлээ. Эрх баригчид та бүхэн З.Энхболдыг дарахын тулд давхар татвар гаргаж, 50 гаруй тэрбум төгрөг төлдөг 50 аж ахуй нэгжийг дампууруулчихсан. Н.Номтойбаярт дургүй байж болно, гэхдээ Баялгийн сангийн тухай хууль батлаад дурын ордыг улсын мэдэлд авах болчихсон. Энэ хуулиас чинь болж, хайгуулын ажил бүрэн зогсоно.

“Алтан тариа”-н П.Цэнгүүнд дургүй байж болно. Гэтэл гурилын татварыг тэглээд газар тариалангийн салбараа эрсдэлд оруулж байна. Данс хаах зэргээр яам болгоноос өдөр тутамд очиж шалгах байдал хэрээс хэтэрсэн.

НДШ-ийн өртэй байхад гадаад явахыг хориглож, хилийн хориг тавьж байна. Дуртайгаа хорьдог боллоо. Ц.Гарамжав гуайг хорьчихлоо.

Ямар үндэслэлээр хорьсныг би гадарлаж байна. Гэхдээ заавал хорих шаардлага байхгүй. Хэдэн төгрөг олж ирдэг бизнесийнхнээ дарамталдаг байдал хэрээс хэтэрлээ. МҮХАҮТ-ын дарга нь бизнесийнхнийг дарамталдаг намаас УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж байна. Дарамт шахалт хэрээс хэтэрлээ. Бизнесийнхэн өөр үзэл бодолтой байвал хуулийнхантайгаа нийлж шалгадаг хорьдог боллоо. Коммунизм руугаа орлоо. Төрийн албаны доод шатанд гарын үсэг болгон авлигатай болсон. Нэг дарга нь мөнгө нэхээд хэвтчихдэг, түүнээс нь болж бизнесийнхний ажил явахаа больчихсон. Дээрээ хулгайлж идээд байгаа болохоор сонгуульд ялагдахаас нь өмнө хэдэн төгрөг хийгээд авъя гээд авлига хэрээс хэтэрчихлээ.

МАН-ын хөдөөгүүр явж байгаа гишүүд зөвхөн “танай аймагт аялал жуулчлал хөгжүүлнэ” гэж хаа сайгүй ярьж байгаа. Үйлдвэр барьж хөгжүүлэх тухай огт ярихгүй байна. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал бол сонгуульд яаж ялалт байгуулах вэ гэдэг гадаадынхны саналаар бий болсон  жүжиг гэж ойлгож болно.

УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг жүжиг гэж ярьж байна. Сонгууль дөхчихсөнийг ойлгож байна. Хүнээрээ байж байгаад сонгуулийн ард гарчих юмсан. Б.Пүрэвдорж оо та ингэж попроод яах вэ. Та зөвхөн Ховд аймгаас сонгогдохгүй шүү. Говь-Алтай, Завхан, Увс аймгаас сонгогдоно шүү. Бусад аймаг хамаагүй гэж ярьж болохгүй шүү. Улс орныг хөгжүүлэхийн тулд яавал богино хугацаанд санхүүгийн эх үүсвэрээ оновчтой хуваарилж хөгжих вэ л гэдэг асуудал ярьж байгаа. Та энэ бодлогыг эсэргүүцэж байгаа юм байна л даа. Ингэж болохгүй шүү. Монголчууд хуваагдаж жижгэрч үзсэн, хөгжөөгүй. Монголчууд тулгамдаж байгаа асуудлаа нэгдэж нийлж байгаад шийдье гэдэг бодлогын асуудал оруулж ирж байхад жүжиг гэж хэлж болохгүй. Монгол Улс нэгдэж томорч байж хөгжинө. Нэг нэгнийгээ барьж идэж, нэгнийгээ гүтгэж доромжилж, элдэв бусаар хэлж байж хөгжихгүй.

Монгол Улсад огт хэрэггүй, тэс хөндлөн төмөр зам барьж, мөнгө хулгайлчихаад УИХ-д нэр дэвшээд явж байгаа экс Ерөнхийлөгчтэй байж Монгол Улс хөгжихгүй.

Монгол Улс бодлогоо хийхийн тулд олуулаа нийлж хийе гэхээр эсэргүүцдэг байж таарахгүй. Алийн болгон хувийн хэвшлийнхнээ дарамталж явах юм. Хувийн хэвшлийнхэнтэй холбооотой хэлсэн үгийг чинь дэмжиж байна. Чин сэтгэлээсээ хэлсэн байгаасай гэж хүсч байна. Сонгууль болдгоороо болоод өнгөрнө. Тэрэнд нийцүүлж, хамтрах зүйлээ үгүйсгэж яримааргүй байна гэлээ.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн олонх нь "хэлэлцэх нь зүйтэй" хэмээн үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг төсөлтэй холбоотойгоор гишүүдээр зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

14 : 58
2024-5-30

Ирц хангалтгүйгээс хуулийн төслүүдээр санал хурааж чадахгүй хойшлуулав

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлсэн ч УИХ-ын гишүүдийн ирц хангалтгүйгээс Байнгын хороодоос оруулж ирсэн хуулийн төслүүдтэй холбоотойгоор гарсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураах боломжгүй байна. Иймээс санал хураалтыг хойшлуулж, дараагийн хуулийн төслүүдийн танилцуулгыг сонсох замаар чуулганы хуралдааныг үргэлжлүүлж байна.

Тухайлбал, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөлтэй холбогдуулан боловсруулсан Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Шүүгчийн орон тоог батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх зэрэг 10 гаруй төслүүдийн санал хураалтыг хойшлуулав.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын тухай УИХ-ын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхлээд байна. 

12 : 33
2024-5-30

О.Машбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилохыг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар О.Машбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилуулах тухай Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн зөвшилцөх саналыг хэлэлцэн дэмжлээ. Нууц санал хураалт явуулахад гишүүдийн 62.5 хувь нь дэмжив.

О.Машбат нь 1981 онд Дорноговь аймагт төрсөн. 43 настай, ам бүл 5. Тэрбээр 1998 онд Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийг дүүргэж, 2002 онд Чингис хааны нэрэмжит “Их засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2005 онд “Их засаг” их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалжээ. 2005 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагаар, 2007 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд суралцаж эрүүгийн эрх зүйд суурилсан шинжлэх ухааны удирдлагын магистрын зэрэг хамгаалсан байна.

О.Машбат нь 2003-2005 онд УИХ-ын Тамгын газарт туслах ажилтнаар, 2008-2009 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, 2009-2013 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар, 2015-2017 онд Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокуророор, 2017-2019 онд Нийслэлийн Прокурорын газарт хэлтсийн дарга, ахлах прокуророор, 2019-2020 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга, ахлах прокуророор, 2020-2024 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Шадар сайдын зөвлөх, Ерөнхийлөгчийн Тамгын газарт Хуулийн бодлогын газрын даргаар тус тус ажиллаж байжээ. 2024 оны нэгдүгээр сараас Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, ахлах прокуророор ажиллаж байгаа юм байна. Тэрбээр 2004 онд хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээгээ авчээ. Хуульч мэргэжлээр 20 жил ажиллаж байгаа аж.

Зөвшилцөх саналаар санал хураахын өмнө гишүүд нэр дэвшигчид асуулт тавьж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Сошиалаар өчигдөр мэдээлэл цацагдсан, өнөөдөр үргэлжлээд явж байна. “Монполимет” компанийн захирал Ц.Гарамжавыг барьж хорьсон гэдэг мэдээлэл явж байна. Би бол Эдийн засаг хөгжлийн сайд. Эдийн засагт хувийн хэвшлийнхний оруулдаг хувь нэмэр их. Хувийн хэвшлийнхэн Дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг үйлдвэрлэдэг.

Хэвлэлээр гарч байгаа мэдээллийг үзвэл Хөгжлийн банкны асуудалтай холбогдуулж, баривчилсан гэж. Хөгжлийн банкны хэргийг шалгаад, шүүх хурал нь болоод, сонсгол болоод бүх юм дуусан гэж бодсон. Яагаад ийм зүйл хийв гэдэг дээр олон нийт эргэлзэж байна. Элдэв бусаар гүтгэх, хий хоосон зүйлд холбогдуулж, нэр төрийг нь гутаах ажлыг идэвхтэй хийхийн хажуугаар бизнесийнхнийг тэр тусмаа УИХ -ын гишүүн байсан хүнийг сонгуулийн өмнө хорьж байгаад гайхаж байна. Ийм нөхцөл байдалд прокурор хүний хувьд ямар байр суурь барих нь зөв бэ гэдгийг тодруулмаар байна. Хөгжлийн банктай холбоотой юм бол тэр асуудлыг хэлэлцэж байх үед нь шийдэх ёстой шүү дээ. О.Машбат прокурорыг ийм зүйл хийсэн гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ огт холбоогүй цаг үед, сонгууль дөхчихсан үед энэ баривчилгаа явсан нь улс төрийн акц гэж үзэхээс аргагүй болоод байна. Хувь хүнийхээ хувьд та юу гэж үзэж байна вэ. Өөрийг чинь прокурорын орлогч болгох гэж байгаа үед ийм асуудал гарлаа.  Өөрийг чинь ямар байр суурьтай байгаа вэ гэдгийг сонсъё.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар:

-Энэ асуудал бол хууль хүчний байгууллагын ажил учраас бид тодорхой зүйл хэлэх боломжгүй. Аливаа хуулийн байгууллага хууль дээдэлж, хуулийн хүрээнд ажиллах ёстой. Хууль хүчний байгууллагын үйл ажиллагаанд улс төрийн болон бусад нөлөөлөл оролцох ёсгүй. Хэн нэгний албан тушаалтны нөлөө оролцох ёсгүй. Тэр дагуу хуулийн дагуу явж байгаа байх. Хуулийнг хүрээнд ажиллаж байгаа хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой гэсэн байр суурьтай байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Прокурорын зөвшөөрөлтэй баривчилсан уу, зөвшөөрөлгүй баривчилсан уу гэж асуусан?

Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч О.Машбат:

-Хэвлэлээр мэдээллийг харсан. Мөрдөн шалгах ажиллагаанд тухайн хэргийг мөрдөж байгаа мөрдөгч, хяналт тавьж байгаа прокурор хяналт тавьж, хариуцаж ажилладаг. Миний хувьд энэ талаар тодорхой мэдээлэл алга.

Хөгжлийн банкны хэрэгт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж залдах шатны шүүх шийдвэр гаргасан. Үүний дараа хэргийн оролцогч, өмгөөлөгч нар Улсын дээд шүүхэд гомдол гаргасан гэсэн мэдээлэлтэй байгаа.

УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Covid-19 цар тахалтай хоёр жил явсан. Хүнд жилийн дараа эдийн засаг өсч байгаа. Эдийн засгийн өсөлтийг хувийн хэвшлийнхэн бий болгож байгаа. Том бүтээн байгуулалт хийсэн хувийн хэвшлийнхэнд хүндэтгэлтэй хандаарай. Эдийн засгийн өсөлтөд төрийн дарамт хэрэггүй. Хориг саад багатай байж эдийн засаг хөгжинө. Эдийн засаг хөгжиж байж ажлын байр бий болно. Хувийн хэвшлийнхэнд хандаж байгаа хандлагыг өөрчлөхөд идэвх санаачлагатай ажиллаарай гэж хүсье.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар:

Прокурорын байгууллага хэргийг хянан шалгаж, явуулж байгаа. Хүний эрхийг дээдэлж, ажиллах ёстой. Тухайлсан хэрэг дээр байр суурь хэлэхгүй, хүний эрхийг дээдлэх тал дээр барьж хорих үйл ажиллагаа явж байгаа бол хатуу үндэслэлтэй алхам хийж байх ёстой шүү.

Монгол Улсын иргэн хүн Үндсэн хуулиараа үндсэн эрх нь хамгаалагдсан байдаг. Давж болохгүй гээд заачихсан байгаа аливаа шалгууруудыг давах ёсгүй.

Баривчлах асуудал дээр УИХ хэд хэдэн хууль баталсан. Аль болох барьж хорихгүйгээр, хорих санкцгүй зүйл ангиар шалгагдаж байгаа бол хорихгүй байхаар хууль баталсан. Энэ санкцуудыг барьж ажиллаарай гэлээ.

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулав. 

12 : 13
2024-5-30

Нууц санал хураалт явуулж, Цэцийн гишүүдийг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг томилох саналыг хэлэлцэн, баталлаа. Ингэхдээ нууц санал хураалт явуулж, Цэцийн гишүүдийг томиллоо. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.3 хувийн дэмжлэгтэйгээр томилгоог батлав.

Мөн Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс Д.Солонго, Б.Буяндэлгэр, Г.Тугалхүү нарыг чөлөөллөө. Тэдний бүрэн эрхийн хугацаа дууссан байна. 

11 : 17
2024-5-30

Цэцийн гишүүнийг томилох чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Ц.Цолмонг томилуулахаар санал болгосныг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжжээ.

Цэцэд нэр дэвшигч Ц.Цолмон нь нийслэлийн 52 дугаар дунд сургуулийг төгссөн. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Их Британийн Эксетерийн их сургууль, 2013-2014 онд АНУ-ын Колумбын их сургуульд тус тус суралцаж хууль зүйн ухааны магистрын зэргийг хамгаалсан.

Ажлын гараагаа УИХ-ын Тамгын газарт мэргэжилтнээр эхэлсэн бол 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Иргэний эрх зүйн тэнхимийн багшаар, 2004-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар, 2016-2019 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар, 2020-2022 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар тус тус ажиллаж байсан бөгөөд өдгөө  Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч, арбитрчаар ажиллаж байгаа аж.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Р.Батрагчааг томилуулахаар санал болгожээ.

Цэцэд нэр дэвшигч Р.Батрагчаа нь 1995 онд Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1999 онд “Отгонтэнгэр” их сургуулийг олон улсын эрх зүйч /бакалавр/, 2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн, хууль зүйн магистрын зэрэгтэй. Англи, орос хэлтэй.

Тэрбээр 1999-2000 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокуророор, 2001-2003 онд “Түшээ” хууль зүйн дээд сургуульд эрх зүйн тэнхимийн багшаар, 2005-2006 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын “Берримен” хуулийн фирмд туслах хуульчаар, 2007-2008 “Датамо” ХХК болон “Кью Жи Экс Монгол” ХХК-д хуульчаар, 2008-2016 онд “Эй энд Эй Глобал” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгчөөр, 2016-2019 онд Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит үйлдвэрийн газрын Захиргаа, санхүүгийн газрын даргаар, 2019-2020 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар, 2020-2022 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар, 2022-2024 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байгаад 2024 оны нэгдүгээр сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөхөөр  томилогдон ажиллаж буй юм байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Б.Болдбаатарыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулахаар УИХ-д санал болгосон байна.

Цэцийн гишүүнд нэр дэвшигч Б.Болдбаатар нь 1986 онд Улаанбаатар хотын 10 жилийн 33 дугаар дунд сургууль, 1992 онд Москва хотын Авто замын дээд сургуулийг инженерээр /бакалавр/, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр /бакалавр/ тус тус төгссөн. Орос, англи хэлтэй.

1990-1991 онд Гадаадад суралцагч монгол оюутны холбооны ерөнхийлөгчөөр, 1992-1997 онд “Боловсрол” ХХК-д менежер, 1997-2004 онд “Түшээ” дээд сургуульд гүйцэтгэх захирал, багшаар, 2004-2005 УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн ажлын албаны ахлагч, 2005-2006 онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт  Хуулийн хэлтсийн Хууль зүйн албаны даргаар, 2006-2010 онд УИХ дахь Ардчилсан намын зөвлөл, бүлгийн ажлын албаны даргаар, 2012-2016 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар, 2017-2021 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар улсад суух Элчин сайдын яаманд зөвлөхөөр тус тус ажилласан байна.

2021 оноос УИХ-ын Тамгын газарт зөвлөх, Хууль эрх зүйн газрын даргаар ажиллаж эхэлжээ.  

 

10 : 18
2024-5-30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2024.05.30/ дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.


Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нарын 38 гишүүн 2024.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 17 гишүүн 2024.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын 4 гишүүн 2024.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 17 гишүүн 2024.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

 “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нарын 4 гишүүнээс 2023.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Шүүгчийн орон тоог батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны  тайлан, санал, дүгнэлт

Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр  олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төсөл

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

67 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MaryWilliams 2024-05-30 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

BlancaThecollegeplace 2024-05-30 109.248.204.81

Харуулах боломжгүй.

Avatar

SaraAustin 2024-05-30 185.181.245.55

Харуулах боломжгүй.

Avatar

AngieJones 2024-05-30 46.8.23.194

Харуулах боломжгүй.

Avatar

DaphneSimmons 2024-05-30 46.8.212.29

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiMitchell 2024-05-30 46.8.23.142

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonJohnson 2024-05-30 188.130.189.247

Харуулах боломжгүй.

Avatar

IngridMoore 2024-05-30 46.8.17.244

Харуулах боломжгүй.

Avatar

ElaineCantrell 2024-05-30 45.15.73.244

Харуулах боломжгүй.

Avatar

TinaJones 2024-05-30 46.8.23.85

Харуулах боломжгүй.

Avatar

TrinaHamm 2024-05-30 188.130.211.230

Харуулах боломжгүй.

Avatar

JamieCole 2024-05-30 109.248.129.172

Харуулах боломжгүй.

Avatar

JennyWalker 2024-05-30 45.84.176.114

Харуулах боломжгүй.

Avatar

AnaBrooks 2024-05-30 213.226.101.222

Харуулах боломжгүй.

Avatar

DesireeRamirez 2024-05-30 46.8.212.167

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaNewman 2024-05-30 45.11.21.6

Харуулах боломжгүй.

Avatar

CaseyRoss 2024-05-30 109.248.143.118

Харуулах боломжгүй.

Avatar

AmyMartins 2024-05-30 46.8.16.237

Харуулах боломжгүй.

Avatar

SarahBryant 2024-05-30 109.248.14.65

Харуулах боломжгүй.

Avatar

KasandraHead 2024-05-30 188.130.136.209

Харуулах боломжгүй.

Avatar

LorenaPerez 2024-05-30 46.8.23.163

Харуулах боломжгүй.

Avatar

LynnJenkins 2024-05-30 46.8.110.163

Харуулах боломжгүй.

Avatar

MissyFischer 2024-05-30 46.8.223.169

Харуулах боломжгүй.

Avatar

SandraEnglert 2024-05-30 2.59.50.213

Харуулах боломжгүй.

Avatar

MalloryRodriguez 2024-05-30 109.248.143.131

Харуулах боломжгүй.

Avatar

LisaDavis 2024-05-30 109.248.129.3

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaPozzi 2024-05-30 109.248.49.55

Харуулах боломжгүй.

Avatar

KrisKilgore 2024-05-30 46.8.17.244

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleHoward 2024-05-30 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

AnnaFultz 2024-05-30 188.130.128.192

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferRodriguez 2024-05-30 188.130.129.112

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleKershaw 2024-05-30 109.248.142.82

Харуулах боломжгүй.

Avatar

NicolePearson 2024-05-30 46.8.154.61

Харуулах боломжгүй.

Avatar

DawnStieglitz 2024-05-30 185.181.245.62

Харуулах боломжгүй.

Avatar

KatieJohnson 2024-05-30 194.35.113.226

Харуулах боломжгүй.

Avatar

LatriceRollins 2024-05-30 109.248.129.166

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethMaker 2024-05-30 194.34.248.103

Харуулах боломжгүй.

Avatar

AmberLong 2024-05-30 194.35.113.168

Харуулах боломжгүй.

Avatar

DarcellBowen 2024-05-30 188.130.129.5

Харуулах боломжгүй.

Avatar

BobbieBlankenship 2024-05-30 188.130.129.231

Харуулах боломжгүй.

Avatar

PaulaHoward 2024-05-30 109.248.12.244

Харуулах боломжгүй.

Avatar

SusanMiller 2024-05-30 185.181.247.53

Харуулах боломжгүй.

Avatar

JoyHolcomb 2024-05-30 188.130.142.118

Харуулах боломжгүй.

Avatar

TriciaNations 2024-05-30 109.248.167.53

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalRamirez 2024-05-30 46.8.23.51

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalMartinez 2024-05-30 188.130.136.130

Харуулах боломжгүй.

Avatar

ValerieCox 2024-05-30 188.130.211.164

Харуулах боломжгүй.

Avatar

AnaThomas 2024-05-30 92.119.193.235

Харуулах боломжгүй.

Avatar

CandiceScott 2024-05-30 109.248.13.211

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalVaughn 2024-05-30 109.248.205.152

Харуулах боломжгүй.

Avatar

cccc 2024-05-30 66.181.176.46

Mongol geh setgelgui urvagch nariig eldev busaar heleh hereggui shuud yaliig ni uuruuleh heregtei~Hotgor shanaga haana bna?

Avatar

TierraSmith 2024-05-30 92.119.193.56

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaKing 2024-05-30 109.248.204.216

Харуулах боломжгүй.

Avatar

LisaGunn 2024-05-30 46.8.22.52

Харуулах боломжгүй.

Avatar

MeganJohnson 2024-05-30 46.8.23.142

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-30 202.21.109.10

халуун охидоос өөр юу байна аа ХААВАЛ ТААРНА

Avatar

Энрхэм 2024-05-30 202.21.109.10

Хүрэлбаатар хятад баруун бүсэд Хотгор Шанагадах гээд сүйд манан

Avatar

LisaHernandez 2024-05-30 45.86.0.107

Харуулах боломжгүй.

Avatar

hugjliin banknii uruu tulchihsun GARAMJAV horigdood ene uvgun bolohoor ingeed jargaj bj bolou uu 2024-05-30 158.59.146.30

in geed buun urun iim hyamdara darchihaj bgaa hereg vv? ter hun chin huuliin hariutslaga huleedeggui yum uu?

Avatar

MeganLynn 2024-05-30 46.8.22.231

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-05-30 66.181.160.122

Одоо цагт хэн нэгнийг баривчилж байгаа бол МАНийн даалгавараар л баривчландаа … Бүр тодруулбал Оюунэрдэнийн хатгаасаар л барийшд ..Тааж ядаад байх юу байнаа

Avatar

Нэргүй 2024-05-30 66.181.181.107

Хотгор шанага хулгайч энд ингээд ПОПРООД сууж л байг уу. муу фсда

Avatar

MichelleEnriquez 2024-05-30 109.248.15.163

Харуулах боломжгүй.

Avatar

TaraHernandez 2024-05-30 46.8.22.175

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-05-30 59.153.114.27

Энэ бас л нэг хулгайч байгаа биз дээ. Мэдэж, ядаад байх юм байхгүй…

Avatar

Даваа 2024-05-30 103.57.92.159

нэг их хүн муутай нэг нөхөр сууж байна даа, хамтарч ажиллаж байсан нөхдөө мартдаг

Avatar

KatieReed 2024-05-30 188.130.187.173

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж