Исландын галт уул ойр давтамжтай 5 дахь удаагаа дэлбэрэв

Хуучирсан мэдээ: 2024.05.30-нд нийтлэгдсэн

Исландын галт уул ойр давтамжтай 5 дахь удаагаа дэлбэрэв

Исландын галт уул ойр давтамжтай 5 дахь удаагаа дэлбэрэв

Исландын баруун өмнөд хэсэгт орших галт уул Лхагва гаригт дэлбэрэн, лаав урссанаар аялал жуулчлалын хамгийн алдартай газруудын нэг болох ойролцоох "Blue Lagoon"-аас хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ. Галт уулын дэлбэрэлт үдээс хойш эхэлсэн. Энэ үеэр 3800 хүн амтай эргийн хот болох Гриндавикээс хойд зүгт хэд хэдэн газар хөдлөлт болсны дараа мөн иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. Цаг уурын албаны мэдээлснээр лаав ойролцоогоор нэг км орчим урсаж, тэнгэрт 50 метр хүртэл цацарсан байна.

Тус галт уул өнгөрсөн оны арванхоёрдугаар сард анх дэлбэрсэн бөгөөд үүнээсээ хойш ойр ойр зайтай тав дахь удаагаа дэлбэрч буй нь энэ юм. Арванхоёрдугаар сарын дэлбэрэлтээс өмнө тус бүс нутагт 800 орчим удаа газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдсэн.

Хойд Атлантын далай дахь галт уулын халуун цэгийн дээгүүр байрладаг Исландын галт уул байнга дэлбэрдэг. Тодруулбал, Исланд нь Дунд Атлантын нурууны шугамын дагуу Хойд Америк, Евразийг хуваадаг тектоник хавтангийн хил дээр байрладаг. Энд 33 идэвхтэй галт уул байдаг. Тус улсын Эйяфьяллаёкулл галт уул 2010 онд дэлбэрсэн нь хамгийн их хохирол учруулсан тохиолдол байв. Тухайн үед агаар мандалд асар их хэмжээний үнс цацарч, Европ даяар агаарын орон зайг хааж байжээ.

Эх сурвалж: GLOBAL NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж