Террорист ажиллагаанд сэрдэгдсэн хоёр иргэнийг суллав

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Террорист ажиллагаанд сэрдэгдсэн хоёр иргэнийг суллав

Нидерландын Шифолын олон улсын нисэх онгоцны буудалд террорист халдлага зохион байгуулах гэж байсан хэмээн сэжиглэж байсан хоёр Йемен иргэнийг суллалаа. “Бидэнд нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг дутагдалтай байгаа. Дээрээс нь энэ хэргийг шалгахын тулд урт хугацааны мөрдөн байцаах ажил хэрэгтэй байгаа учраас хоёр иргэнийг сулласан юм” гэж Голландын прокурор мэдэгдлээ. Йемений үндэсний хурлын дарга Мохамед Албаша Вашингтон дахь айлчлалынхаа үеэр “Манай улсын иргэдийг шалгахаа нэн даруй зогсоох хэрэгтэй. Хэргийн нотлох бичиг баримт бага, зүгээр нэг сэтгүүлийн дуулиантай мэдээг ингэж сүр бадруулж байгаа нь хоёр улсын харилцаанд эмзэгээр тусна” гэж мэдэгдсэн юм. 2001 оны есдүгээр сарын 1-ний террорист халдлагын дараа олон улсад янз бүрийн халдлагын тухай мөрдлөгө үе, үе хийдэг болсон юм.

Б. Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж