СУРВАЛЖЛАГА: Ууттай бэлэг "мода"-наас гарчээ

СУРВАЛЖЛАГА: Ууттай бэлэг "мода"-наас гарчээ

СУРВАЛЖЛАГА: Ууттай бэлэг "мода"-наас гарчээ

Энэ жил ээж ааваасаа ямар бэлэг авах вэ, эцэг, эхчүүд нь хүүхдүүддээ ямар бэлэг өгөх вэ гэх эрэл хайгуул энэ өдрүүдэд чухал бөгөөд эрэлттэй байдаг билээ. Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг зургадугаар сарын 1-нд хаяанд ирсэн энэ өдрүүдэд хүүхдийн баяраар эцэг эхчүүд ямар бэлэг сонгож байгаа, худалдаа эрхлэгчид ямар бэлгийн сонголтыг хүүхдүүдэд өгч байгаа талаар сурвалжиллаа.

Нэг үеэ бодвол эцэг, эхчүүд уламжлал болсон ууттай бэлгээс татгалзаж, хүүхдийнхээ эрүүл мэнд, хүсэл сонирхлыг чухалчилдаг болсон.

Хүнсний дэлгүүрт ууттай бэлэг 7800-25000 төгрөгийн үнэтэй байна. Ууттай бэлгэд ихэвчлэн чипс, лаазтай болон хуванцар савтай ундаа, резинэн чихэр, жигнэмэг, чихэр тэргүүтэй зүйлс багтана. Өнөөдөр хүүхдийн баярын өдөр биш болоод ч тэр үү, худалдан авагч төдийлөн их байсангүй. Тиймээс ч ууттай хүүхдийн бэлэг өрж тавьсан лангуунууд дүүрэн харагдаж байв.

Харин сүлжээ дэлгүүрүүдэд ууттай бэлэг 17000-46000 төгрөгийн үнэтэй байна.

"Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн тулгамдаж буй асуудал" үндэсний V судалгааны тайланд сургуулийн бага ангийн дөрвөн сурагч бүрийн нэг нь илүүдэл жинтэй эсвэл таргалалттай, тав хүртэлх насны найман хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байгаа тухай дурджээ. Энэ нь хүүхдийн биеийн жинг нэмэгдүүлэх нөлөөтэй эрсдэлт зан үйл хүн амын дунд бага наснаас эхлэн түгээмэл буйг гэрчлэх бөгөөд хот суурин газрын таргалалттай хүүхдийн тоо хөдөө орон нутгийнхаас зургаа орчим хувиар илүү байгаа юм.

Түүнчлэн 06-11 насны хүүхдүүдийн дунд хийжүүлсэн ундаа болон чихэрлэг цайны хэрэглээ харьцангуй түгээмэл, нийт хүүхдийн 81 хувь нь долоо хоногт дор хаяж нэг удаа эрүүл бус ундааг хэрэглэдэг бөгөөд бялуу, жигнэмэг, нарийн боов зэрэг амтлаг хүнс, чипс, шаржигнуур гэх мэт шарж бэлдсэн зуушийг сургуулийн орчинд маш их хэрэглэдэг байна. Хүүхдүүдийн 99 хувь нь эдгээр бүтээгдэхүүнийг долоо хоногт багадаа л нэг удаа иддэг гэсэн судалгааны дүгнэлт бий. Тиймээс ч эцэг, эхчүүд хүүхдэдээ ууттай бэлэг худалдан авахаас илүү хэрэгтэй, сонирхдог эд зүйлсийг бэлэглэх болжээ. Хүүхдэдээ чихэр, жимс, ундаа гэхээс илүү хүүхдээ өөрөөр яаж баярлуулж болох талаар ч эрэлхийлдэг болсон нь сайшаалтай гэж хүн бүр ярьж байна.

Ууттай "хор" гэгдэх хүүхдийн бэлгээс өөр сонгож болох эрүүл сонголт олон байгаа талаар эцэг эхчүүд хэлж байна. Тэдний нэгэн төлөөлөл хоёр хүүхдийн ээж У.Булган ярихдаа "Хүүхдүүдийнхээ амыг таглаж, ямар ч хамаагүй бэлэг авч өгөхөөс аль болох татгалздаг. Таван настай охин маань чихмэл тоглоомд  дуртай. Долоо хүртэлх насны хүүхдийн хувьд тоглох нь үндсэн процесс байдаг. Тиймээс энэ насны хүүхдэд тоглоом бэлэглэх нь хамгийн тохиромжтой гэж боддог.

Хүүхэд тоглоомоор дамжуулж олон зүйлийг танин мэдэж байдаг. Харин найман настай охин маань ном унших сонирхолтой. Тиймээс сонирхолд нь таарсан бэлэг өгөхийг хичээдэг. Найз нөхөддөө ч уриалдаг.

Ууттай бэлэг хортой гэж ярьдаг мөртлөө худалдан аваад хүүхдүүдэд өгсөөр байдаг томчууд хариуцлагагүй санагддаг. Ядаж хүүхдийн баярын өдрөөр битгий хор бэлгэлээч" гэж уриалмаар байгаагаа хэлсэн юм.

НОМТОЙ БЭЛГИЙН БАГЦ 5900 ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА

Эцэг, эхчүүдийн хамгийн их сонгодог бэлэн номтой багцууд болжээ. Номын дэлгүүрийн үүдээр ормогц хайрцаг дотор олноор нь овоолсон хүүхдийн баярын бэлгийг худалдан авч буй эмэгтэйтэй таарав. Тэрбээр өөрийн болон, хамаатан садан, найз нөхдийнхөө хүүхдүүдэд зориулан бэлэг бэлдэж буй нь энэ аж. Түүний хэлж буйгаар, “Ууттай бэлгийг огт сонгодоггүй. Үнэ хямд, худалдан авах боломж өргөн гэх ч, хүүхдүүдээ бодоод хайвал илүү эрүүл, хүүхдэд хэрэгтэй бэлгийн сонголт маш их байдаг. Ялангуяа хүмүүс олноор нь худалдан авч байгаа үедээ ундаа, чихэр, чипс гэх мэтийг агуулсан бэлгийг түлхүү сонгодог нь анзаарагдсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд хүүхдийн баярын бэлгийн сонголт харьцангуй өөрчлөгдсөн гэж боддог. Жишээ нь манай байгууллагаас өмнө нь дандаа компот, янз бүрийн чихэртэй бэлэг хүүхдүүдэд маань ирдэг байсан бол одоо илүү эрүүл бүтээгдэхүүн агуулсан бэлэг өгдөг болсон” гэв. Түүний хувьд өөрөө ном уншихын ач тусыг чухалчилдаг учраас хүүхдийн баярын бэлэг сонгохдоо ийнхүү номын дэлгүүрт иржээ.

Бидний зорьж очсон “Альфа” номын дэлгүүрт хүүхдийн баярт зориулсан номтой бэлгийн багцууд худалдаанд гарсан байв. Үнийн хувьд хямд гэж хэлж болохоор тус бэлгийн багцад хүүхдүүдийн насны онцлогт тохирсон үлгэрийн болоод бусад номыг нэг болон хоёр ширхгээр оруулжээ.

Үнийн хувьд 5900-29900 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Тус бэлгийн багцыг зорьж ирэн худалдан авах хүмүүсийн тоо их байгаа талаар номын дэлгүүрийн худалдагч бүсгүй хэлж байлаа.

Уламжлал болгон зохион байгуулдаг хүүхдийн баярын арга хэмжээ цөөнгүй бий. Хүүхдийн баярын өглөө эцэг эхээ дагаад өдөржин төв талбайд өнждөг, паркад дугаарладаг үе бага багаар халагдаж байна. Учир нь ихэнх гэр бүлүүд, хүүхдийнхээ үзэж харж буй зүйлд анхаарч, сонирхол дуртай зүйлээр нь дамжуулан танин мэдүүлэх, хамгийн гол нь үнэ цэнтэй дурсамж бүтээхийг зорьдог болжээ.

Үүнийг дагаад хүүхдийн баярын өдрөөр тоглогдох хүүхдийн жүжиг, урлагийн тоглолтууд жил ирэх бүр тоогоо нэмж байна.

ЭЦЭГ, ЭХТЭЙГЭЭ ДУРСАМЖ БҮТЭЭХ НЬ НЭГ ӨДРИЙН БАЯРААС ҮНЭ ЦЭНТЭЙ

Хүүхдэд зориулсан үзвэр үйлчилгээний газрын нэг болох “Хүүхэлдэйн театр” хүүхдийн баярын тоглолтын ажилдаа бэлдэж байна. Хүүхдүүдэд зориулан үйл ажиллагаа явуулдаг тус газрын хувьд зорилтот үзэгчдэдээ тоглолтоо толилуулахыг тэсэн ядан хүлээж байгаа гэв. Тэдний хувьд дан ганц тоглолт зохион байгуулахаас гадна хүүхдэд театрын боловсрол олгодгоороо онцлог. Жүжгийн тасалбарыг хүмүүс кино шиг тухайн өдрөө шууд худалдаж авдаггүй, ихэвчлэн урьдчилан худалдаж авдаг учраас хүүхдэд төсөөлөн бодох, төлөвлөх, догдлох зэрэг эерэг мэдрэмжүүдийг өгдөг байна. Түүнчлэн анги хамт олноороо үзэх, гэр бүлээрээ үзэхийн хооронд ч ялгаа бий. Гэр бүлээрээ үзсэн хүүхдүүд ээж, аав маань надад чанартай цаг гаргаж байна гэдэгт маш их баярладаг талаар “Хүүхэлдэйн театр”-ийн маркетингийн албаны дарга Ц.Хулан хэлж байлаа.

Зургадугаар сарын 1-ний өдөр “Хүүхэлдэйн театр”-т хоёр тоглолт зохион байгуулна. Үүний нэг болох шинээр тавьж буй Пиноккио жүжгийг зургадугаар сарын 2-ны өдөр дахин тоглоно.

Жүжгийн тасалбарын борлуулалт эхлээд цөөн хонож байгаа ч эрэлт өндөр байгаа нь хүүхдийн жүжиг үзэхээр төлөвлөсөн гэр бүлүүд олон байгааг харуулж байна. Эдгээр гэр бүлүүдийн хувьд чанартай цагийг хамт өнгөрүүлэх нь нэг өдрийн баяраас үнэ цэнтэй. Ялангуяа хүүхдийн хувьд хэзээ ч мартагдашгүй нандин дурсамж болж үлдэх нь бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

62 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

SaraAustin 2024-05-30 185.181.245.55

Харуулах боломжгүй.

Avatar

AngieJones 2024-05-30 46.8.23.194

Харуулах боломжгүй.

Avatar

DaphneSimmons 2024-05-30 46.8.212.29

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiMitchell 2024-05-30 46.8.23.142

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonJohnson 2024-05-30 188.130.189.247

Харуулах боломжгүй.

Avatar

IngridMoore 2024-05-30 46.8.17.244

Харуулах боломжгүй.

Avatar

ElaineCantrell 2024-05-30 45.15.73.244

Харуулах боломжгүй.

Avatar

TinaJones 2024-05-30 46.8.23.85

Харуулах боломжгүй.

Avatar

TrinaHamm 2024-05-30 188.130.211.230

Харуулах боломжгүй.

Avatar

JamieCole 2024-05-30 109.248.129.172

Харуулах боломжгүй.

Avatar

JennyWalker 2024-05-30 45.84.176.114

Харуулах боломжгүй.

Avatar

AnaBrooks 2024-05-30 213.226.101.222

Харуулах боломжгүй.

Avatar

DesireeRamirez 2024-05-30 46.8.212.167

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaNewman 2024-05-30 45.11.21.6

Харуулах боломжгүй.

Avatar

CaseyRoss 2024-05-30 109.248.143.118

Харуулах боломжгүй.

Avatar

AmyMartins 2024-05-30 46.8.16.237

Харуулах боломжгүй.

Avatar

SarahBryant 2024-05-30 109.248.14.65

Харуулах боломжгүй.

Avatar

KasandraHead 2024-05-30 188.130.136.209

Харуулах боломжгүй.

Avatar

LorenaPerez 2024-05-30 46.8.23.163

Харуулах боломжгүй.

Avatar

LynnJenkins 2024-05-30 46.8.110.163

Харуулах боломжгүй.

Avatar

MissyFischer 2024-05-30 46.8.223.169

Харуулах боломжгүй.

Avatar

SandraEnglert 2024-05-30 2.59.50.213

Харуулах боломжгүй.

Avatar

MalloryRodriguez 2024-05-30 109.248.143.131

Харуулах боломжгүй.

Avatar

LisaDavis 2024-05-30 109.248.129.3

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaPozzi 2024-05-30 109.248.49.55

Харуулах боломжгүй.

Avatar

KrisKilgore 2024-05-30 46.8.17.244

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleHoward 2024-05-30 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

AnnaFultz 2024-05-30 188.130.128.192

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferRodriguez 2024-05-30 188.130.129.112

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleKershaw 2024-05-30 109.248.142.82

Харуулах боломжгүй.

Avatar

NicolePearson 2024-05-30 46.8.154.61

Харуулах боломжгүй.

Avatar

DawnStieglitz 2024-05-30 185.181.245.62

Харуулах боломжгүй.

Avatar

KatieJohnson 2024-05-30 194.35.113.226

Харуулах боломжгүй.

Avatar

LatriceRollins 2024-05-30 109.248.129.166

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethMaker 2024-05-30 194.34.248.103

Харуулах боломжгүй.

Avatar

AmberLong 2024-05-30 194.35.113.168

Харуулах боломжгүй.

Avatar

DarcellBowen 2024-05-30 188.130.129.5

Харуулах боломжгүй.

Avatar

BobbieBlankenship 2024-05-30 188.130.129.231

Харуулах боломжгүй.

Avatar

PaulaHoward 2024-05-30 109.248.12.244

Харуулах боломжгүй.

Avatar

SusanMiller 2024-05-30 185.181.247.53

Харуулах боломжгүй.

Avatar

TriciaNations 2024-05-30 109.248.167.53

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalRamirez 2024-05-30 46.8.23.51

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalMartinez 2024-05-30 188.130.136.130

Харуулах боломжгүй.

Avatar

ValerieCox 2024-05-30 188.130.211.164

Харуулах боломжгүй.

Avatar

SamanthaLimon 2024-05-30 194.32.229.160

Харуулах боломжгүй.

Avatar

AnaThomas 2024-05-30 92.119.193.235

Харуулах боломжгүй.

Avatar

CandiceScott 2024-05-30 109.248.13.211

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalVaughn 2024-05-30 109.248.205.152

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-05-30 59.153.115.207

Ууттай бэлгэнд гүйлгээ муутай, хугацаа дуусах дөхсөн, нэмэлт саахаржуулалттай гээд хүүхдэд хор болохоор амттан
байдаг учраас ууттай бэлгэнээс татгалзах хэрэгтэй.

Avatar

TierraSmith 2024-05-30 92.119.193.56

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaKing 2024-05-30 109.248.204.216

Харуулах боломжгүй.

Avatar

LisaGunn 2024-05-30 46.8.22.52

Харуулах боломжгүй.

Avatar

MeganJohnson 2024-05-30 46.8.23.142

Харуулах боломжгүй.

Avatar

LisaHernandez 2024-05-30 45.86.0.107

Харуулах боломжгүй.

Avatar

MeganLynn 2024-05-30 46.8.22.231

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleEnriquez 2024-05-30 109.248.15.163

Харуулах боломжгүй.

Avatar

TaraHernandez 2024-05-30 46.8.22.175

Харуулах боломжгүй.

Avatar

Уншигч 2024-05-30 103.212.118.28

Ууттай бэлэг моодноос гарна гэж байхгүй л дээ уутандаа юу хийж байгаагаас шалтгаална амттанд дургүй хүүхэд гэж байхгүй

Avatar

Нэргүй 2024-05-30 66.181.179.159

Хэ хэ хүүхдүүдээ ингээд багаас нь элдвийн баяр шоунд дуртай болгож өсгөх нь зөв юм уу даа томроод тэр зуршлаараа элдвийн асуудалд ордог юм шиг үе дамжаад арилахгүй шинжтэй

Avatar

KatieReed 2024-05-30 188.130.187.173

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-05-30 103.9.90.130

хортойгоос илүү хэрэгтэйг … аймаар шүү. хортой хүнс зах зээл дээр битүү байгааг мэдэж байгаа, иргэд ч засаг төр ч, иргэний нийгмийн байгууллагууд ч, ялангуяа нөгөө хүнсний аюулгүй байдал гэж орилж хашигчдаг нөхдүүд, пиар хийгчэд, эрүүл мэндийн салбарынхан, гавьяатууд, ардын эмч нар … тэгээд одоо яахав? ингээд цаашаа яваад том, жижиггүй хордож үхээд байх уу? яахав? мэргэжлийн хяналтыг яагаад татан буулгав? оронд нь байгуулсан хяналт юу хийж байна? яамдад очсон салбарын хяналт хир ажиллаж байн

Avatar

CindySalas 2024-05-30 194.35.113.254

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж