Ипотекийн санхүүжилт нэмсэнээр зээл олголт 52 хувиар өсчээ

Ипотекийн санхүүжилт нэмсэнээр зээл олголт 52 хувиар өсчээ

Ипотекийн санхүүжилт нэмсэнээр зээл олголт 52 хувиар өсчээ

Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн хууль баталж, Хуримтлалын сан байгуулснаар ипотекийн зээлийн эх үүсвэр нэмэгдсэн.

Хуримтлалын сангаас арилжааны банкнууд руу эх үүсвэрийг шилжүүлж эхэлсэн долоо хоногт ипотекийн зээл олголт 42 хувиар өссөн байсан. Тэгвэл ипотекийн санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдсэнээс хойш ипотекийн зээл олголт нэмэгдэж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 59 хувиар өсчээ.

Тодруулбал, орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хүрээнд оны эхнээс /2024.05.17/ 397.3 тэрбум төгрөгийн зээлийг 3361 өрхөд олгосноос Улаанбаатар хотод 267.3 тэрбум төгрөгийн зээлийг 2082 өрхөд, 130 тэрбум төгрөгийн зээлийг 1279 өрхөд олгосон байна. Монгол Улс ипотекийн зээлд хамгийн ихдээ жилд 700 тэрбумын санхүүжилт олгодог байсан бол Хуримтлалын сангийн 500 тэрбум төгрөг нэмэгдсэнээр ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болж нэмэгдэнэ гэсэн үг.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОЛТ ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛАХАД 59 ХУВИАР ӨСЧЭЭ

Өөрөөр хэлбэл, арилжааны банкнууд өөрийн эх үүсвэр болон Монголбанкны санхүүжилтээр ипотекийн зээл олгож байхад удаашралтай, урт дараалал үүсч, хүлээлт үүсэн бөгөөд эх үүсвэр нэмэгдсэнээр арилжааны банкнуудаас олгох зээл нэмэгдсэн байна.

Олгосон зээлээс нийслэлд 2082 зээлдэгчид 267,3 тэрбум төгрөгийн зээл олгосон бол орон нутагт 129,9 тэрбум төгрөгийн 1279 зээлдэгчид зээл олгожээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад зээлийн дүн 53 хувь, зээлдэгчийн тоо 34 хувиар өссөн байна.

Харин 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс дөрөвдүгээр сарын 30 буюу ипотекийн санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэхээс өмнө зээл олголт нийслэлд 245 зээлдэгч, орон нутагт 149 зээлдэгчид ипотекийн зээл олгожээ. Харин Хуримтлалын сангаас эх үүсвэр нэмэгдүүлэх шийдвэр гарсан тавдугаар сарын 1-17-ны хооронд нийслэлд 353, орон нутагт 227 зээлдэгчид зээл олгожээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас санаачилсан “Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-ийг УИХ батлуулж, хууль дагаж мөрдөх тогтоолыг баталсан бөгөөд тогтоолд Хуримтлалын сангаас орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт Монголбанкаар дамжуулан хөрөнгө оруулахаар заасны дагуу хөтөлбөрийн хүрээнд олгох санхүүжилт нэмэгдэж,  зээл олголт энэ оны дундажтай харьцуулахад сүүлийн 17 хоногт 52 хувиар нэмэгдсэн байна.

Хуримтлалын сангаас ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэхдээ орон нутагт илүү их хувиарилалт хийхээр зохицуулж байгааг мэдэгдэж байсан бол ипотекийн зээл олголт 59 хувиар нэмэгдсэний орон нутагт олгосон зээлийн дүн ойролцоогоор 100 хувь өссөн байна.

ШИНЭ ОРОН СУУЦНЫ 42.9 ХУВЬ НЬ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Урин дулааныг угтсан барилга, бүтээн байгуулалтын ажлууд орон даяар өрнөж байна. Улсын хэмжээнд жилд дунджаар 2000 гаруй барилга ашиглалтад ордог гэсэн тоо бий. Тус салбарт төрөөс ипотекийн жилийн зургаан  хувийн хүүтэй зээл, орон сууцны үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх мэт хүн амыг орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын тоо тасралтгүй өссөөр байна.

Ипотекийн зээл олгож буй арилжааны банкнаас авсан мэдээллээр 16 мянга орчим иргэн ипотекийн зээлийн хүсэлт өгчээ.

Ипотекийн зээлийн эх үүсвэр нэмэгдсэнтэй холбоотой бөгөөд, зээлийн эх үүсвэр нэмэгдсэнээр зээл олголт өнгөрсөн жилээс 59 хувиар өссөн нь эрэлт, нийлүүлэлт нэмэгдэж буйг илтгэж байна.

Нөгөө талдаа ипотекийн зээлийн эх үүсвэр нэмэгдсэнээр орон сууцны үнэ өссөн гэж байр худалдан борлуулдаг агентууд хэлж буй. Тухайлбал, 2024 оны дөрөвдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.2 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.03 сая төгрөг байна. Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.30 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 2.75 сая төгрөгийн үнэтэй байна.

Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.81 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.45 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт 2.66 сая төгрөгийн үнэтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар 42,588 айлын шинэ орон сууцны төсөл зах зээлд идэхтэй хэрэгжиж байна. Нийт хэрэгжиж буй төслийн 64.7 хувийг стандарт зэрэглэлийн орон сууц эзэлж байгаа байна. Дундаж, бизнес, өндөр зэрэглэлийн төслийн нийлүүлэлт өмнөх жилүүдээс буурсан үзүүлэлттэй байна. Түүнчлэн стандарт зэрэглэлийн орон сууцны нийлүүлэлт ирэх жилүүдэд нийт нийлүүлэлтийн 70 орчим хувийг эзлэх төлөвтэй байна гэж судлаачид онцолж байна.  Улаанбаатар хотод хэрэгжиж буй нийт шинэ орон сууцны зах зээлийн 42.9 хувь нь Хан-Уул дүүрэгт хэрэгжиж байгаа ба нийт 100 төсөл буюу 18,283 айлын орон сууцны төсөл хэрэгжиж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

61 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

BlancaThecollegeplace 2024-05-30 109.248.204.81

Харуулах боломжгүй.

Avatar

SaraAustin 2024-05-30 185.181.245.55

Харуулах боломжгүй.

Avatar

AngieJones 2024-05-30 46.8.23.194

Харуулах боломжгүй.

Avatar

DaphneSimmons 2024-05-30 46.8.212.29

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiMitchell 2024-05-30 46.8.23.142

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonJohnson 2024-05-30 188.130.189.247

Харуулах боломжгүй.

Avatar

IngridMoore 2024-05-30 46.8.17.244

Харуулах боломжгүй.

Avatar

ElaineCantrell 2024-05-30 45.15.73.244

Харуулах боломжгүй.

Avatar

TinaJones 2024-05-30 46.8.23.85

Харуулах боломжгүй.

Avatar

TrinaHamm 2024-05-30 188.130.211.230

Харуулах боломжгүй.

Avatar

JamieCole 2024-05-30 109.248.129.172

Харуулах боломжгүй.

Avatar

JennyWalker 2024-05-30 45.84.176.114

Харуулах боломжгүй.

Avatar

AnaBrooks 2024-05-30 213.226.101.222

Харуулах боломжгүй.

Avatar

DesireeRamirez 2024-05-30 46.8.212.167

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaNewman 2024-05-30 45.11.21.6

Харуулах боломжгүй.

Avatar

CaseyRoss 2024-05-30 109.248.143.118

Харуулах боломжгүй.

Avatar

AmyMartins 2024-05-30 46.8.16.237

Харуулах боломжгүй.

Avatar

SarahBryant 2024-05-30 109.248.14.65

Харуулах боломжгүй.

Avatar

KasandraHead 2024-05-30 188.130.136.209

Харуулах боломжгүй.

Avatar

LorenaPerez 2024-05-30 46.8.23.163

Харуулах боломжгүй.

Avatar

LynnJenkins 2024-05-30 46.8.110.163

Харуулах боломжгүй.

Avatar

MissyFischer 2024-05-30 46.8.223.169

Харуулах боломжгүй.

Avatar

SandraEnglert 2024-05-30 2.59.50.213

Харуулах боломжгүй.

Avatar

MalloryRodriguez 2024-05-30 109.248.143.131

Харуулах боломжгүй.

Avatar

LisaDavis 2024-05-30 109.248.129.3

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaPozzi 2024-05-30 109.248.49.55

Харуулах боломжгүй.

Avatar

KrisKilgore 2024-05-30 46.8.17.244

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleHoward 2024-05-30 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

AnnaFultz 2024-05-30 188.130.128.192

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferRodriguez 2024-05-30 188.130.129.112

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleKershaw 2024-05-30 109.248.142.82

Харуулах боломжгүй.

Avatar

NicolePearson 2024-05-30 46.8.154.61

Харуулах боломжгүй.

Avatar

DawnStieglitz 2024-05-30 185.181.245.62

Харуулах боломжгүй.

Avatar

KatieJohnson 2024-05-30 194.35.113.226

Харуулах боломжгүй.

Avatar

LatriceRollins 2024-05-30 109.248.129.166

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethMaker 2024-05-30 194.34.248.103

Харуулах боломжгүй.

Avatar

AmberLong 2024-05-30 194.35.113.168

Харуулах боломжгүй.

Avatar

DarcellBowen 2024-05-30 188.130.129.5

Харуулах боломжгүй.

Avatar

BobbieBlankenship 2024-05-30 188.130.129.231

Харуулах боломжгүй.

Avatar

PaulaHoward 2024-05-30 109.248.12.244

Харуулах боломжгүй.

Avatar

SusanMiller 2024-05-30 185.181.247.53

Харуулах боломжгүй.

Avatar

TriciaNations 2024-05-30 109.248.167.53

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalRamirez 2024-05-30 46.8.23.51

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalMartinez 2024-05-30 188.130.136.130

Харуулах боломжгүй.

Avatar

ValerieCox 2024-05-30 188.130.211.164

Харуулах боломжгүй.

Avatar

AnaThomas 2024-05-30 92.119.193.235

Харуулах боломжгүй.

Avatar

CandiceScott 2024-05-30 109.248.13.211

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalVaughn 2024-05-30 109.248.205.152

Харуулах боломжгүй.

Avatar

TierraSmith 2024-05-30 92.119.193.56

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaKing 2024-05-30 109.248.204.216

Харуулах боломжгүй.

Avatar

LisaGunn 2024-05-30 46.8.22.52

Харуулах боломжгүй.

Avatar

MeganJohnson 2024-05-30 46.8.23.142

Харуулах боломжгүй.

Avatar

LisaHernandez 2024-05-30 45.86.0.107

Харуулах боломжгүй.

Avatar

TammyHill 2024-05-30 45.11.21.212

Харуулах боломжгүй.

Avatar

MeganLynn 2024-05-30 46.8.22.231

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleEnriquez 2024-05-30 109.248.15.163

Харуулах боломжгүй.

Avatar

RachelRichardson 2024-05-30 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

KatieReed 2024-05-30 188.130.187.173

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-30 68.100.239.120

Хүн болгон байр авах шаардлагагүй бас боломжгүй . Түрээсийн орон сууцыг үлгэр жишээ бүр Хороололоор нь барих хэрэгтэй ! Эдийн засаг хямраад байрны үнэ унавал Банкууд дагаад унана !!!

Avatar

Судлаач 2024-05-30 202.126.94.99

Тер тер бас дахин тер!!! Дампуу засаг хурдан тараасай!!!

Avatar

CindySalas 2024-05-30 194.35.113.254

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж