Хойд Солонгос хог дүүрэн ууттай бөмбөлөг илгээв

Хуучирсан мэдээ: 2024.05.29-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос хог дүүрэн ууттай бөмбөлөг илгээв

Хойд Солонгос хог дүүрэн ууттай бөмбөлөг илгээв

Хойд Солонгос 150 гаруй хог дүүрэн ууттай агаарын бөмбөлөг Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт хаяжээ. Эрх баригчид иргэдэд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн бол цэргийн алба тухайн ууттай хогонд хүрэхгүй байхыг анхааруулжээ. Өмнөд Солонгосын найман мужийн нутаг дэвсгэр дээр бөмбөлөг дүүрэн хог унасан бөгөөд албаныхан шинжилгээ явуулж байна.

Хойд болон Өмнөд Солонгос 1950-иад оны Солонгосын дайнаас хойш суртал ухуулгын кампанит ажилдаа бөмбөлөг ашиглаж ирсэн. Өмнөд Солонгосын арми агаарын бөмбөлгүүдэд Хойд Солонгосын суртал ухуулгын хуудас байгаа эсэхийг шалгаж байгаа аж.

Хойд Солонгосын Батлан ​​хамгаалахын дэд сайд Ким Кан Ил "Өмнөд Солонгосын хилийн бүс нутаг болон дотоод хэсэгт удахгүй хог хаягдал, бохирын овоолго тархана. Тэдгээрийг арилгахын тулд хэчнээн их хүчин чармайлт шаардагдахыг хараарай" гэжээ. Сөүлээс хойд зүгт болон хилийн бүсэд амьдардаг оршин суугчид мужийн удирдлагуудаас "гадаа үйл ажиллагаа явуулахгүй байхыг" хүссэн мессеж хүлээн авчээ.

Мөн "үл таних зүйл" илрүүлсэн тохиолдолд хамгийн ойр байрлах цэргийн анги, цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгөхийг хүссэн байна.

"Ёнхап" агентлагийн мэдээлснээр, унасан бөмбөлгүүдийн өнгө, үнэрийг шинжвээс ялгадас агуулж байжээ. Өмнөд Солонгосын арми хөрш улсын энэ үйлдлийг "олон улсын хуулийг илт зөрчсөн" гэж буруушаажээ. Уг бөмбөлгүүдэд Пхёньяны эсрэг суртал ухуулгаас гадна Өмнөд Солонгосын бэлэн мөнгө, хориотой хэвлэл мэдээллийн контент, тэр ч байтугай Хойд Солонгост хориглосон "Choco Pies" гэх мэт зүйлс агуулсан байв. Хойд Солонгос мөн өмнө зүгт агаарын бөмбөлөг хөөргөж, Сөүлийн удирдагчид руу дайрчээ. Түүнчлэн 2016 онд ийм бөмбөлгүүдэд ариун цэврийн цаас, тамхины иш, хог хаягдал зөөвөрлөж байжээ.  Сөүлийн цагдаа нар тэдгээрийг “биохимийн аюултай бодис” гэж тодорхойлсон юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж