Орос улс баячуудын татварыг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2024.05.29-нд нийтлэгдсэн

Орос улс баячуудын татварыг нэмэгдүүлнэ

Орос улс баячуудын татварыг нэмэгдүүлнэ

Украин руу довтлох ажиллагааг санхүүжүүлэхийн тулд Орос нэмэлт орлого олохоор улайрч байна. Тиймээс бизнес эрхлэгчид болон чинээлэг хүмүүсийн татварыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа зарлав. Москва 2022 оны хоёрдугаар сард Украинд цэргээ оруулах тушаал өгснөөс хойш хориг арга хэмжээнүүдэд өртөж,  Европ руу эрчим хүч борлуулахаа зогсоож, ашгаа алдсан.

Сангийн яам өндөр орлоготой хүмүүст зориулсан татварын шинэ босгыг тогтоож, аж ахуйн нэгжийн татварыг нэмэгдүүлэх санал Мягмар гаригт гаргалаа. "Интерфакс" агентлаг мэдээлснээр нэмэлт өөрчлөлтүүд нь жил бүр 29 тэрбум ам.доллар цуглуулах төлөвтэй байна.

Сангийн сайд Антон Силуанов "Өөрчлөлт нь шударга, тэнцвэртэй татварын тогтолцоог бий болгоход чиглэж байна" гэж мэдэгдсэн. Энэ нэмэлт санхүүжилт нь Оросын эдийн засгийн сайн сайхан байдлыг дэмжинэ гэж онцолжээ. Санал болгож буй нэмэлт өөрчлөлтүүд 2025 оноос хүчин төгөлдөр болно.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сард ерөнхийлөгчийн тав дахь удаагийн сонгуулийн үеэр татвар нэмэгдүүлэх тухай дурсч байсан. Компаниуд болон чинээлэг хүмүүсийн татвар нэмэгдүүлснээр түүний мөрийн хөтөлбөрийн эхний шат биеллээ олно. Одоогийн байдлаар Оросын ихэнх иргэдийн орлогын албан татвар 13 хувь байна. Харин өндөр орлоготой хүмүүс 15 хувийн татвар төлдөг.

Сангийн яам нэмэлт өөрчлөлтийн дагуу 15 хувийн татварыг нэмснээр жил бүр 27-56 мянган ам.долларын санхүүжилт олж авна. Нийт татвар 18 хувь, 20 хувь, 22 хувь хүрэх ба  560 мянган ам.доллараас дээш орлоготой бол хамгийн өндөр татварыг төлнө. Өөрчлөлт нь Оросын хоёр сая хүнд хамаарах тооцоолол гарсан бөгөөд  хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд хөнгөлөлт үзүүлэх болно.

Харин аж ахуйн нэгжийн татвар 20 хувиас 25 хувь болж, 2025 онд төсөвт 18 тэрбум ам.доллар, 2030 он гэхэд 125,3 тэрбум ам.доллар нэмэгдэх болно гэж "Интерфакс" мэдээлэв. Ашигтай компаниудын эдийн засагт эзлэх хувь нэмэгдэж байгаа учир аж ахуйн нэгжийн татварын хувь хэмжээ нэмэгдэх боломжтой гэж тус яам мэдэгдэв. Мөн Украинд тулалдаж буй цэргүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх юм байна. Орос улс 2022, 2023 онуудад нийлээд 73 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан. Энэ онд 18 тэрбум ам.доллар дутахаар төсөвлөсөн нь дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 0,9 хувьтай тэнцэж байна.

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж