ОХУ импортыг орлох хүчин чармайлтыг нэмэгдүүлэхийн тулд АНУ-ын тавьсан хоригийн давуу талыг ашиглана гэж Вашингтонд суугаа Элчин сайд Анатолий Антонов мэдэгдэв. Түүний мэдэгдэл гарахаас өмнө Цагаан ордон Москвагийн эсрэг худалдааны нэмэлт хориг тавьж болзошгүй тухай мэдээлжээ.
"Нөгөө талаас, бид нөхцөл байдлыг импортыг орлох, гол салбаруудад нэмэлт түлхэц болгон ашиглаж байна. Орос улс нийгэм эдийн засаг, аж үйлдвэрийн чадавхыг үргэлжлүүлэх болно. Хориг тавьсан тавиагүй бид давуу талыг олж, ашиглаж чаддаг.
Ямар ч хориг, хориг арга хэмжээ Оросын эдийн засгийг эвдэж чадахгүй. ОХУ-ыг зарчмын замаасаа хазайлгахыг албадах боломжгүй" гэж Антонов онцолжээ. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын олон улсын эдийн засгийн зөвлөхийн орлогч Далеп Сингх Оросын бараа бүтээгдэхүүнд худалдааны хориг тавьж магадгүй гэж Мягмар гаригт мэдэгджээ.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ