Ц.Баатархүү: Хүүхдэд очсон бөмбөг хөөр баяр бэлэглэдэг

Хуучирсан мэдээ: 2024.05.29-нд нийтлэгдсэн

Ц.Баатархүү: Хүүхдэд очсон бөмбөг хөөр баяр бэлэглэдэг

Ц.Баатархүү: Хүүхдэд очсон бөмбөг хөөр баяр бэлэглэдэг

Хүүхэд багачууд цахим орчноос ангижирч, спортод дурлах болсон нь Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт горилогч Цэндийн Баатархүүтэй холбоотой.

Жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүүхэд бүрт бөмбөг” аяныг санаачилагч Цэндийн Баатархүү хүүхдүүдэд төрөл бүрийн бөмбөг бэлэглэх уламжлал тогтоод 5 жил болжээ.

Харамсалтай нь энэ жил УИХ-ын сонгууль давхцсан учраас сонгогчийг татах зорилгоор ямар нэг арга хэмжээ зохион байгуулах боломжгүй болж, "Хүүхэд бүрт бөмбөг" аян өнжих юм байна.

Хүүхдийн баяраар элдэв орц найрлагатай чихэр, ундааг гялгар хүүдийд хийж хүүхэд багачуудад тараадаг уламжлалт ойлголтыг эвдсэнийг олон эцэг эх сашаан дэмжиж байгаа гэнэ.

Гялгар хүүдийд хийсэн хүүхдийн бэлэг тэднийг хайрлахаасаа хорлож байгаа үйлдэл гэдгийг бүгд мэддэгч өөрчилье, шинэчилье гэж боддог нь харин цөөн. Ууттай чихэр өгснөөр хамгийн наад зах нь шүд цоорох, цаашилбал элдэв суурь өвчлөлийн эхлэл болдгийг эмч мэргэжилтнүүд баталж байна. Гэтэл хүүхдийн баяраар иймэрхүү бэлэг нэртэй хорыг өгсөөр байгаа нь үнэн чанартаа хайрлах биш юм.

Тэгвэл Цэндийн Баатархүүгийн санаачилсан хүүхэд бүрт бөмбөг бэлэглэх аян Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хүүхдүүдэд зөв үлгэр дууриал авчирч байна. Бөмбөгтэй болсноор хүүхэд цагаа зөв боловсон өнгөрөөх нөхцөл бүрдэнэ, дэлгэцийн хамаарлаас холдож, биеийн тамирт дурлаж эхлэх зөв дадлыг бий болгох гээд сайн үр дагавар авчирдгийг бөмбөг авсан хүүхдүүдийн аав, ээж хэлж байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж