Сонсгол: Тусгай зөвшөөрөлтэй талбайд 800 айлд газар өмчлүүлжээ

LiveСонсгол: Тусгай зөвшөөрөлтэй талбайд 800 айлд газар өмчлүүлжээ

Сонсгол: Тусгай зөвшөөрөлтэй талбайд 800 айлд газар өмчлүүлжээ
20 : 49
2024-5-29

Сонсгол: Тусгай зөвшөөрөлтэй талбайд 800 айлд газар өмчлүүлжээ

Шинжээчийн дүгнэлтээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд 800 айлд газар өмчлүүлсэн зөрчил байгаа аж. Энэ асуудалтай холбогдуулж гэрч нараас хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Иргэдийн өмчлүүлсэн газар дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсоныг мэдсэн үү.. Ашигт малтмалын лиценз олгохдоо сум, багийн иргэдийн нийтийн хурал, Засаг даргаас зөвшөөрөл авдаг уу. Иргэд өмчилсөн газар дээр мэдээлэл ирүүлээд байхад лиценз олгочихдог юм уу. Уялдаа холбоо байна уу?

Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан С.Одсүрэн:

-Миний хувьд 2013 оны аравдугаар сард Говьсүмбэр аймгийн Засаг даргаар томилогдоод 2016 оны долдугаар сард ажлаа хүлээлгэн өгсөн. 800 иргэнд газар өмчлүүлэх Засаг даргын захирамж нь миний ажиллаж байсан цаг үетэй давхцахгүй учраас би мэдэхгүй. 200 айлын газрын өмчлөлийг миний өмнөх Засаг дарга шийдвэрлэсэн байсан. Үлдсэн 600 иргэний газар өмчлөлийг миний дараа Засаг даргаар томилогдсон Батсуурь дарга шийдвэрлэсэн байдаг юм билээ. Би мэдэхгүй. Хамааралгүй хүнийг дуудаж, сонсголд гэрчээр оролцуулсан нь иргэдэд буруу ойлголт төрүүлэх учраас анхаарч үзэхийг хүсч байна.

Ашигт малмтал газрын тосны газрын Хэрэг эрхлэх газрын дарга:

Ашигт матлмалын тухай хуулиар орон нутгаас буюу баг, сум иргэдийн нийтийн хурлаас санал авах хуулийн зохицуулалттай.  Тус хуулийн зохицуулалтын хүрээнд өргөдлөөр олгох шатанд буюу 2006 оны хууль батлагдсанаас хойш сонгон шалгаруулалтад шилжих хүртэл хугацаанд тухайн өргөдөл бүр дээр орон нутгаас санал авдаг байсан. Сонгон шалгаруулалтын явцад Засгийн газрын тогтоол батлагдах түүнээс өмнөх шатанд мөн баг иргэдийн нийтийн хурлын саналыг 45 хоногийн хугацаанд авдаг. Үүний үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгох процедур явагдаж байгаа. Кадастрын бүртгэлийн давхацлын асуудал байгаа. Говьсүмбэр аймаг дээр гарсан давхцал нь шүүхийн маргаантай явж байгаа үйл баримт учраас дэлгэрэнгүй тайлбарлах боломжгүй байна.

Шинжээч:

-2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Энэ тохиолдолд аймгийн Засаг даргаас санал авсан байх учиртай. Ашигт малтмал газрын тосны газраас энэ асуудлаар тайлбар хүсэхэд санал авсан гээд байгаа. Санал авсан байхад яагаад энэ олон иргэдэд газар өмчлөв гэдэг асуудал үүсээд байгаа.

Ашигт малтмал газрын тосны газрын Хэрэг эрхлэх газрын дарга:

-Говьсүмбэр аймгийн тухайд 2000 оны эхээр ашигт малтмалын хайгуулын лиценз нь олгогдсон байдаг юм билээ. Тэр цаг хугацаанд тусгай хэрэгцээнээс чөлөөлөгдөх процедур нь хийгдсэн. 1997 оны хуулиараа саналыг нь орон нутгаас авсан үйл баримт тусгай зөвшөөрлийн хувийн хэрэгт байдаг. Тухайн талбайд ашигт малтмалын ашиглалтын өргөдлийг 2015 онд гаргасныг тухайн үеийн Кадастрын дарга чиг үүргийнхээ хүрээнд шийдсэн асуудал байгаа. Тэгэхдээ энэ асуудал нь давхцалыг үгүйсгээгүй. Аливаа нэг хэлбэрээр давхцал байгаа. Цаашдаа Монгол Улс кадастрын бүртгэлийн нэг системийг хийх ёстой. Хийхгүйгээр ийм маргаан гарахгүй гэх баталгаагүй. Газрын харилцаа геодези зураг зүйн газар, Ашигт малтмалын газрын тосны газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар хамтран кадастрын бүртгэлийг нэг системд шилжүүлэх ажиллагааг хийгээд явж байгаа.

Говьсүмбэр аймгийн Барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан н.Тамир:

-Эхний 200 газрыг иргэдэд өмчлүүлэхэд ашиглалтын лиценз байгаагүй. Хайгуулын зөвшөөрөлтэй байхад анхны 200 иргэнд газрыг олгосон. 2016, 2017 онд газрыг олгоход ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй болсон. Гэхдээ Ашигт малтмал газрын тосны газраас энэ мэдээлэл ирээгүй байсан. Тийм учраас иргэдэд газар өмчлөх ажиллагаа явуулсан.

Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Чинбаатар:

-Тухайн үед хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо Засгийн газраас тогтоосон талбай гэж байсан. Өргөдлөөр болон сонгон шалгаруулалтаар олгох талбайг Засгийн газраас тогтоосон. Үүний үндсэн дээр  тогтоосон талбайд өргөдлөөр болон сонгон шалгаруулалтаар олгож байсан. Тусгай комисс гаргаж, давхцлыг нь арилгаж тогтоосон гэж ойлгож байгаа. Бидний хувьд тогтоосон талбайд нь тусгай зөвшөөрөл олгосон. Тэр нь давхцалтай байсан бол давхцлыг гаргах ёстой. Ашигт малтмалын кадстрын мэдээллийн санд тухайн үед төрөөс тогтоосон талбайд давхцал байхгүй учраас тусгай зөвшөөрөл олгосон гэнж ойлгож байгаа. Давхцалтай тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохгүй.

Сонсголыг өндөрлүүлээд байна. Сонсгол маргааш үргэлжилнэ.

 

 

 

19 : 35
2024-5-29

Л.Баярмандал: Газрын тосны хайгуулд ирээдүй байхгүй

Ашигт малтмалын лиценз олголттой холбоотой асуудлаар асуулт хариулт үргэлжиллээ. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Ховд, Увс аймгийг дамнасан 8 сумын нутаг дээр газрын тосны хайгуул хийхийг зөвшөөрч, Ашигт малтмал газрын тосны газраас хайгуулын лиценз олгохоор болсон.  Хар ус нуурын ай сав газар бол Монголын цэвэр усны нөөцийн 70 хувь бий. Түүний доор нефть байдаг юм шиг байгаа юм. Уул уурхайн сайдад асуудал тавьснаар хойшлуулсан. Гэхдээ хойшилсон хугацаа мөдхөн дуусна. Цаашдаа ячах вэ. Их нууруудын хотгорт байгаа нефтийг олборлохын тулд цэвэр усны нөөцөө шавхах юм уу.

Оюутолгой компани нь говийн бүсийн газрын гүний усыг ашиглахдаа хууль зөрчсөн нь тогтоогдож, УИХ-аас тогтоолоор чиглэл өгсөн. Гэтэл засгийн газар асуудлаа оруулж ирдэггүй, тогтоолын хэрэгжилт биелэдэггүй.

Ховд аймгийн Зэрэг сумын нутагт Мон Эн ко компани төсөл хэрэгжүүлэх зорилгоор голын гольдрол өөрчилсөн байсан. Гэтэл энэ асуудал шийдэгдэхгүй яваад байна. Мон Эн ко компани гольдрол өөрчилсөн асуудал чинь Усны тухай хуулийг ноцтой зөрчиж байхад яагаад арга хэмжээ авахгүй байна вэ?

Усны газрын дарга З.Батбаяр:

-Оюутолгойн усны нөөц дээр 2007 онд 870 литр секундээр, 2014 онд 918 литр секундээр гүний хоолойн усны нөөцийг тогтоосон. Тэр мөчөөс хойш 12 жилийн хугацаанд ашиглалт явагдсан. Ашиглалтын үр нөлөөгөөр газрын доорх усны орд газарт ямар хэмжээний өөрчлөлт орсон бэ гэдгийг тогтоох судалгаа явагдаж байна. Дахиад 2-3 цооног өрөмдөх ёстой. 918 литр секундын нөөц батлагдсан ч Оюутолгойн усны хэрэглээ 450 орчим дээр байгаа. Дахин ашиглалт нь 87 хувьтай байгаа. Хөндөлнгөөс харахад маш сайн тоо харагдаж байгаа боловч усгүйдээ байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.  Дахин ашиглалтыг нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа.

Ховд аймгийн Зэрэг суманд болж байгаа голын гольдрол өөрчилсөн асуудлаар Хар ус нуурын сав газрын захиргаанаас газар дээр нь хоёр гурав ажилласан. Орон нутагт голын гольдролыг сэргээх боломжтой гэдэг хариуг өгсөн.

 Усны газраас голын гольдролыг хэзээ хэрхэн өөрчилсөн түүнээс болоод хэдий хэмжээний хохирол учирсан, хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудлыг тавина, ажиллаж байна.

Ашигт малтмал газрын тосны газрын дарга: Л.Баярмандал:

-Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулагдаж байгаатай холбоотойгоор 2022 оноос баруун аймгуудад газрын тосны хайгуулыг эрчимжүүлэх үүрэг өгөгдсөн. Энэний дагуу газрын тосны хайгуулын талбайг олон улсад зарласан. Одоогоор баруун аймгууд дээр хөрөнгө оруулагч орж ирэх боломжгүй. Дорноговь аймаг руу тосоо тээвэрлэх боломжгүй учраас манайхаас түдгэлзүүлсэн. Цаашдаа ч хөрөнгө оруулагч  орж ирэхгүй учраас газрын тосны хайгуулд ирээдүй байхгүй гэж үзэж байгаа.

 

18 : 37
2024-5-29

З.Батбаяр: Гол мөрөн дээр лиценз олгосон нь хууль зөрчсөн үйлдэл

Шинжээчийн дүгнэлтээр Ашигт малтмал газрын тосны газраас олгосон зарим лиценз нь Усны тухай хуулийг зөрчсөн ноцтой зөрчлийг дагуулах болжээ. Гэвч Ашигт малтмалын газрын тосны газрын Хууль эрх зүйн газрын даргын өгч буй тайлбараар “Тусгай зөвшөөрлүүдийг олгохдоо хууль зөрчөөгүй” гэж тайлбарлав. Эл асуудалтай холбогдуулж гишүүд тайлбар авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрөл олгохдоо Усны тухай хуулийг зөрчөөгүй гэлээ. Гэтэл Усны газар хууль зөрчсөн гэж тайлбарлаж байна.  Усны тухай хууль зөрчсөнөөр байгаль орчинд ямар сөрөг үр дагавар үүсэх вэ?

Усны газрын дарга З.Батбаяр:

-Усны тухай хуулийн 17.2-ийг ярьж байгаад баяртай байна. Харамсалтай нь Ашигт малтмалын газраас ийм нэг тайлбар хэлээд байгаа.

Улсын хэмжээнд Усны сав газар 29 байдаг. Улаанбаатар хотод 21 сав газар байдаг. Усны сав газраас шүүхэд хандаагүй, харин төрийн бус байгууллагаас Ашигт малтмалын газар нь Усны тухай хуулийг зөрчиж, тусгай зөвшөөрөл олгосон гэдэг үндэслэлээр шүүхэд хандсан.

Ашигт малтмалын газар нь 2023 онд 223 хайгуулын, 25 ашиглалтын лиценз олгосон хэрнээ ердөө 18 хан саналыг манай 18 сав газраас авсан. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл.

Хэрвээ хууль зөрчөөгүй гэдэг байдлаар хандвал бид шүүхэд хүсэлт тавьж, Үндсэн хуулийн 6,2-т заасны дагуу ус нь төрийн, нийтийн өмч учраас усаа хамгаалж явна. Усны сав газраас санал аваагүйгээс гол мөрөн дээр лиценз олгочихсон, гол мөрнийг устгах аюул учраад байна. Сүүлдээ бүр түр урсацтай юм чинь энэ гол биш ээ гэдэг яриаг хүртэл гаргаж байна.  Уржигдар би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ажиллаад ирлээ.

Хуурай жалга ч байсан гэсэн гол гэж үзэж хамгаалалтад авна гэдэг байр суурь барьж байгаа шүү. Монгол Улсын нутаг дэвсэрийн 6 хан хувийг эзэлж байгаа усны урсац бүрэлдэх эх, нийт 193 мянган км урттай гол горхи булаг шанд дээр хайгуулын болон олборлолтын лиценз олгохгүй гэдэг байр суурь тавиад 12 жилийн өмнө УИХ-аас хуульчлан баталгаажуулсан. Гэтэл төрийн байгууллага хэрэгжүүлэхгүй байгаа.

Эцсийн дүндээ Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас олгосон лицензээс болоод гол горхи булаг шанд усны эх өртөж байна.

Монгол Улсад 7000 гаруй гол горхи, 4000 гаруй  нуур цөөрөм бий. Гэтэл лицензийн талбай маань хэр байгаа билээ гэдгээ бодчихоорой. Газрын доорх усны тогтоогдсон байгаа нөөцүүд дээр лиценз олгохгүй байх ёстой. Бүрэн бус мэдээллээр 700 гаруй гол горхи уул уурхайн үйл ажиллагаанаас болж хатаж ширгэсэн мэдээлэл бий. Нөхөн сэргээлтийг үр дүнтэй сайн хийгээд хамгаалах үйл ажиллагаа хийвэл сэргэх боломжтой.  Цаашдаа алтны шороон ордын лиценз олголтод анхаарах ёстой. 

Ашигт малтмал газрын тосны газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Энхтулга:

-Ашигт малтмал газрын тосны газраас хайгуулын лиценз олгохдоо сонгон шалгаруулалтын талбайг Засгийн газрын хуралдаанаар батлуулдаг.  Холбогдох төв захиргааны байгууллагаас санал авдаг, энэнд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ч санал өгдөг. Санал өгөхдөө Урт нэртэй хууль болон бусад хууль тогтоомжтой зөрчилдсөн талбай дээр тусгай зөвшөөрөл олгохгүй гэдэг санал өгдөг. Энэ тохиолдолд солбилцолд өөрчлөлт оруулж, тухайн талбайнуудыг солбилцлоос хасч, дэмжигдсэн талбайд тусгай зөвшөөрөл олгодог учраас БОАЖЯнаас санал авдаг.

16 : 25
2024-5-29

Сонсгол: “Хууль бус олборлолт хийх зорилгоор өндөр үнэ хэлж ялдаг”

Сонсголоор “Ашигт малтмалын сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг судлан шинжиллээ. Шинжээчийн танилцуулснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтаар нийт 610 тусгай зөвшөөрлийг 351 ААН-д олгожээ.

2022 оноос эхлэн сонгон шалгаруулалтыг цахимаар явуулж эхэлсэн.  Нийт 21 удаагийн шалгаруулалтаар 523 талбай зарлагдаж 274 тусгай зөвшөөрлийг олгожээ. Улсын төсөвт 86.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.  

Гэвч сонгон шалгаруулалтад өндөр үнэ хэлж шалгарчхаад үнийн саналын төлбөрийг хуулийн хугацаанд төлдөггүй зөрчил гарах болжээ.  

Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

Сонсгол удирдагч, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Сонгон шалгаруулалтад орохдоо компаниуд 21 тэрбум, 16 тэрбум гэж өндөр үнэ зарлачихаад хайгуул хийх талбайгаа  авалгүй хаяад явдаг тохиолдол олон байна. Хаяад яваад байгаа талбай доороо юутай байна вэ. Алт юм уу, нүүрс юм уу. Хоосон зүйл дээр 16, 21 тэрбумын дэнчин тавихгүй л байлгүй дээ. Хэрвээ сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээд зөрүү төлбөр төлж тусгай зөвшөөрөл авахгүй тохиолдолд дараагийн компанид тусгай зөвшөөрлийг шилжүүлэх боломжтой юу. Ямар зохицуулалт үйлчилдэг вэ?

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Х.Санчигдорж:

-Засгийн газрын тогтоолоор сонгон шалгаруулалтын талбайг баталдаг. Эндээсээ Үндэсний геологийн албанаас талбайн сонголтуудыг хийгээд мэдээллээ гаргаад яаманд өгч хянуулаад Ашигт малтмал газрын тосны газар дээр сонгон шалгаруулалт зарладаг. Журманд хамгийн өндөр оноо буюу 70 оноо авсан компани 20 тэрбум, 16 тэрбумыг санал болгосноор тасарч гарч ирээд сонгон шалгаруулалтад ялсан нөхцөл байдалтай байгаа. Ихэнх нь Баянхонгор аймгийн нутагт байгаа алтны талбай. Сонгон шалгаруулалтаар хоёрт орсон компанид тусгай зөвшөөрлийг шилжүүлэх  боломж байхгүй.

Тийм учраас давтан үйлдэлтэй ААН өндөр үнийн саналаар сонгон шалгаруулалтад шалгарчихаад үнээ төлөхгүй, талбайгаа авахгүй бол хариуцлага тооцох асуудлаар одоо байгаа журмандаа өөрчлөлт оруулах гээд яамны сайтад тавьчихсан байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Сонгон шалгаруулалтын комисст хэн орж ажилладаг юм. Ямар шалгуур шаардлага хангасан компанийг сонгон шалгаруулах ёстой юм.?

Уул уурхай хүн үйлдвэрийн яамны холбогдох албан тушаалтан:

-Сонгон шалгаруулалтын журмыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам батлахаар зохицуулсан. 2015 оноос эхлээд энэ журмыг хэрэгжүүлж эхэлсэн. 2022 оны арванхоёрдугаар сард уг журманд  өөрчлөлт оруулсан. Сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах гэсэн агуулгатай байсан. 2023 оны арванхоёрдугаар сарын 1-нд одоогийн ажиллаж байгаа сонгон шалгаруулалтын гурван комиссыг томилсон. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар комиссыг томилдог.  Гурван комисс ажиллаж байна. Нэгдэх комиссыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга н.Батмагнайгаар тэргүүлсэн  ажлын хэсэг,

Хоёр дахь комиссыг Ууул уурхай хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Х.Санчигдоржоор ахлуулсан ажлын хэсэг.

Гурав дахь ажлын хэсгийг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын Геологийн судалгааны төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Дэлгэрсайхан ахалдаг.

Сонсгол удирдагч, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Ямар нь дэнчин тавьчихаад талбайгаа авахгүй яваад байдаг юм. Энэ тохиолдол маш олон давтагдаж, татвараас зугтаах гэдэг юм уу. Хууль бусаар олборлолт хийж, ашиг олох зорилгоор хуулийн цоорхой ашиглаад байдаг юм биш үү. Шалгаж, шалтгаан нөхцлийг нь юу болохыг судалсан зүйл байна уу?

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны улсын ерөнхий байцагч С.Мөнхдөл:

-25 тэрбумд дуудлага өгөөд талбайгаа охирод явсан газарт биечлэн шалгалт хийсэн.  Тухайн талбай нь сумын төвөөсөө 3-4 км зайтай. Судал олох зорилгоор 5 налуу ухсан байсан. Зорилго нь таны хэлдэг шиг хугацаа хожиж хууль бусаар олборлолт хийж, ашиг олох зорилготой байж болзошгүй байсан учраас яаманд танилцуулга хийгээд нотлох баримтуудыг 2024 оны дөрөвдүгээр сарын 11-нд Авлигатай тэмцэх газар болон Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд өгч, шалгаж өгөхийг хүссэн. Орон нутгийн нөлөө тэр дундаа Засаг даргын нөлөө зайлшгүй байгаа гэж хардаж байгаа учраас хуулийн байгууллагад өгсөн.

Сонсгол удирдагч, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Шалгалтын хугацаанд 53 байгууллагаас нотлох баримт гаргуулахаар хандахад 41 нь мэдээлэл ирүүлсэн, огт мэдээлэл ирүүлээгүй 12 байгууллага  байгаа бол бүрэн баримт ирүүлээгүй 9 байгууллага байгаа. Тэрний нэг нь Ашигт малтмал хэрэг эрхлэх газар. Дутуу мэдээлэл ирүүлсэн. Холбоо хамаарал бүхий этгээдүүдийнхээ нэр овгийг л ирүүлсэн.  Регистрийн дугаарыг нь ирүүлээгүй учраас цахим дээрээс холбоо хамаарлыг нь шүүж болохгүй байгаа. Дээр нь хянан шалгагч нар ганцхан сар ажилласан. Гурваас дөрвөн сар ажиллаж холбоо хамаарлыг нь гаргаж байсан. Дараагийн УИХ холбоо хамаарлыг нарийн судалж, журмын зөрчил, хууль эрх зүйн сул байдлыг ашиглаж давуу байдал үүсгэн, тусгай зөвшөөрөл авахгүйгээр бусдын боломжийг хааж байдаг байдлыг өөрчлөх ёстой гэлээ.

 

14 : 53
2024-5-29

МАК, Гацуурт компаниуд хамгийн олон ашиглалтын лиценз эзэмшиж байна

Шинжээчийн танилцуулснаар хамгийн олон ашигт малтмалын лицензийг МАК, Гацуурт компаниуд эзэмшиж байна. Тухайлбал, МАК ашиглалтын 19 лиценз эзэмшдэг бол Гацуурт компани 15 лиценз эзэмшдгээр хоёрт жагсчээ. 

Харин хамгийн их лицензит талбай эзэмшдэг арван компанийг түүвэрлэн гаргахад "Цайна инвестмент Монголиа" тэргүүлсэн бол хоёрт МАК оржээ.

 

Хамгийн их ашигт малтмалын лиценз шилжүүлэг хийсэн компаниар дараах хуулийн этгээдүүд багтжээ. 

12 : 41
2024-5-29

Хайгуулын 14299, ашиглалтын 2518 тусгай зөвшөөрөл олгожээ

УИХ-ын 25 дугаар тогтоолоор байгуулагдсан Ашигт малтмалын лиценз олголттой холбоотой асуудлыг шинжлэх судлах Түр хорооны сонсгол өнөөдөр /2024.05.29/ Төрийн ордонд эхлээд байна. Хоёр өдөр үргэлжлэх сонсголд нийт 61 гэрчийг дуудсан байна.

Үүнээс гадна Түр хорооны сонсголд есөн хянан шалгагч, шинжээч нар Авлигатай тэмцэх газар, цагдаа, прокуророос мөн холбогдох албан тушаалтнууд оролцож буй юм.

Өнөөдрийн сонсголоор Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагаа сэдвийн хүрээнд гурван багц асуудлыг хэлэлцэх юм.

Үндэсний геологийн албанаас хийсэн танилцуулгаар Монгол Улсын хэмжээнд 1997-2023 оны хооронд хайгуулын 14299 тусгай зөвшөөрөл олгогдсон бол ашиглалтын 2518 тусгай зөвшөөрөл ологджээ. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 4.5 хувьд хайгуулын болон ашиглалтын лиценз олгогдсон гэсэн үг аж. Дорноговь, Өмнөговь аймагт хамгийн их ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа бол 2004 онд хамгийн их хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож байсан аж. Тодруулбал, 2053 тусгай зөвшөөрөл энэ онд олгогдож байжээ.

2019-2023 оны байдлаар голлох таван төрлийн ашигт малтмалаар сүүлийн таван жилд 5, 246.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрчээ.

Улсын төсөвт төвлөрсөн нийт орлогын 60 хувийг нүүрсний олборлолт, борлуулалт эзэлж буй юм байна. Голлох ашигт малтмалын таван төрөлд нүүрс, алт, зэс, цайр, төмрийн хүдэр, жонш зэрэг эзэлж байна.

Сонсголыг УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан удирдаж байгаа бол тус түр хорооны гишүүнээр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ц.Цэрэнпунцаг нар ажиллажээ.

Түр хороо сар гаруйн хугацаанд ажиллаж, нотлох баримтыг шинжлэн судалсан нь бусад Түр хороотой харьцуулахад цаг хугацааны хувьд бага ажилласан болохыг Түр хороог удирдаж буй УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан мэдэгдлээ. Мөн нотлох баримтыг шинжлэн судлах шатанд хуулийн байгууллага нягтлан шалгах шаардлагатай асуудлууд ч гарчээ.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

65 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

TrinaHamm 2024-05-29 188.130.211.230

Харуулах боломжгүй.

Avatar

JamieCole 2024-05-29 109.248.129.172

Харуулах боломжгүй.

Avatar

JennyWalker 2024-05-29 45.84.176.114

Харуулах боломжгүй.

Avatar

AnaBrooks 2024-05-29 213.226.101.222

Харуулах боломжгүй.

Avatar

DesireeRamirez 2024-05-29 46.8.212.167

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaNewman 2024-05-29 45.11.21.6

Харуулах боломжгүй.

Avatar

CaseyRoss 2024-05-29 109.248.143.118

Харуулах боломжгүй.

Avatar

AmyMartins 2024-05-29 46.8.16.237

Харуулах боломжгүй.

Avatar

SarahBryant 2024-05-29 109.248.14.65

Харуулах боломжгүй.

Avatar

KasandraHead 2024-05-29 188.130.136.209

Харуулах боломжгүй.

Avatar

LorenaPerez 2024-05-29 46.8.23.163

Харуулах боломжгүй.

Avatar

LynnJenkins 2024-05-29 46.8.110.163

Харуулах боломжгүй.

Avatar

SandraEnglert 2024-05-29 2.59.50.213

Харуулах боломжгүй.

Avatar

MalloryRodriguez 2024-05-29 109.248.143.131

Харуулах боломжгүй.

Avatar

LisaDavis 2024-05-29 109.248.129.3

Харуулах боломжгүй.

Avatar

AliciaScheytt 2024-05-29 46.8.106.197

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaPozzi 2024-05-29 109.248.49.55

Харуулах боломжгүй.

Avatar

KrisKilgore 2024-05-29 46.8.17.244

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleHoward 2024-05-29 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

AnnaFultz 2024-05-29 188.130.128.192

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferRodriguez 2024-05-29 188.130.129.112

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleKershaw 2024-05-29 109.248.142.82

Харуулах боломжгүй.

Avatar

NicolePearson 2024-05-29 46.8.154.61

Харуулах боломжгүй.

Avatar

DawnStieglitz 2024-05-29 185.181.245.62

Харуулах боломжгүй.

Avatar

KatieJohnson 2024-05-29 194.35.113.226

Харуулах боломжгүй.

Avatar

LatriceRollins 2024-05-29 109.248.129.166

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethMaker 2024-05-29 194.34.248.103

Харуулах боломжгүй.

Avatar

AmberLong 2024-05-29 194.35.113.168

Харуулах боломжгүй.

Avatar

DarcellBowen 2024-05-29 188.130.129.5

Харуулах боломжгүй.

Avatar

BobbieBlankenship 2024-05-29 188.130.129.231

Харуулах боломжгүй.

Avatar

PaulaHoward 2024-05-29 109.248.12.244

Харуулах боломжгүй.

Avatar

SusanMiller 2024-05-29 185.181.247.53

Харуулах боломжгүй.

Avatar

TriciaNations 2024-05-29 109.248.167.53

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalRamirez 2024-05-29 46.8.23.51

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalMartinez 2024-05-29 188.130.136.130

Харуулах боломжгүй.

Avatar

ValerieCox 2024-05-29 188.130.211.164

Харуулах боломжгүй.

Avatar

SamanthaLimon 2024-05-29 194.32.229.160

Харуулах боломжгүй.

Avatar

AnaThomas 2024-05-29 92.119.193.235

Харуулах боломжгүй.

Avatar

CandiceScott 2024-05-29 109.248.13.211

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalVaughn 2024-05-29 109.248.205.152

Харуулах боломжгүй.

Avatar

TierraSmith 2024-05-29 92.119.193.56

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaKing 2024-05-29 109.248.204.216

Харуулах боломжгүй.

Avatar

МУ-ын Иргэн 2024-05-29 66.181.184.57

Сэтгэлгүй харалган өлөн хулгайч урвагч нарын хийсэн хууль эцийн эцэст улс монголын минь газар нутгийг үгүй хийж байна! АМХЭГ энэ байгууллага хүмүүс, орон нутгийг удирдсан нэртэй газар зарсан гадны гар хөлүүдэд хуулийн хатуу хариуцлага тооцох ёстой! Газартай холбогдсон гадны луйварчдыг давраасан хуулийг эргэн харж засаж сайжруулж цэгцлэх нэн шаардлагатай байна МОНГОЛ ТӨР минь! Бүгд арай өлөн урвагч биш баймаар!

Avatar

LisaGunn 2024-05-29 46.8.22.52

Харуулах боломжгүй.

Avatar

MeganJohnson 2024-05-29 46.8.23.142

Харуулах боломжгүй.

Avatar

LisaHernandez 2024-05-29 45.86.0.107

Харуулах боломжгүй.

Avatar

MeganLynn 2024-05-29 46.8.22.231

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleEnriquez 2024-05-29 109.248.15.163

Харуулах боломжгүй.

Avatar

RachelRichardson 2024-05-29 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

KatieReed 2024-05-29 188.130.187.173

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-05-29 203.23.199.2

Ашигт малтмалын газар гэж дампуурсан байгууллага. Өөрчилж болдоггүй л юм байх даа

Avatar

CindySalas 2024-05-29 194.35.113.254

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-05-29 202.9.46.151

ЭЗЭНГҮЙ МОНГОЛ , ЭЗЭНГҮЙ МОНГОЛ , ЭЗЭНГҮЙ МОНГОЛ

Avatar

MarinaAlvarez 2024-05-29 109.248.13.176

Харуулах боломжгүй.

Avatar

VictoriaHarvey 2024-05-29 45.90.196.169

Харуулах боломжгүй.

Avatar

CarmenDavis 2024-05-29 188.130.219.61

Харуулах боломжгүй.

Avatar

JillBright 2024-05-29 188.130.142.186

Харуулах боломжгүй.

Avatar

SharonStarr 2024-05-29 109.248.14.119

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-29 103.168.34.83

Цайна инвестмент Монголиа, ОТ компаниуд л хэтэрхий их баялга, газар нутаг, орд газрууд эзэмшдэг юм байна шүү. Эдгээр Монгол нэртэй гадны компаниудаас л болгоомжлох ёстой.

Avatar

ХАЧИН . 2024-05-29 202.126.90.131

УСГҮЙ БАЙЖ УСНЫ ЯАМДТАЙ, ГОЛ УС МӨРӨНГҮЙ БАЙЖ ГОЛ УСАА ХАМГААЛАХ ҮЙ ОЛОН ТББ-ТАЙ…..ХАЧИН ШҮҮ

Avatar

Нэргүй 2024-05-29 66.181.164.157

Эцэг өвгөдийн минь үлдээсэн Ариун газар, шороо минь

Avatar

LisaAlexander 2024-05-29 45.11.20.40

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-05-29 202.21.120.66

Наад хамгийн олон гэснүүдээ эзэнтэй нь зарлах хэрэгтэй Оюутолгой гэхэд 86 ш лицензийг хааш нь шилжүүлсэн Монголд уу гадаадын компанид уу гээд сонирхолтой асуудлууд зөндөө байна ер нь лицензийн асуудал нээллтэй биш бүрхэг байдаг тэрний ард улс төрчид байдаг нь тун ч сонирхолтой доо энэ сэдвийг хөндөх хэрэгтэй

Avatar

Иргэн 2024-05-29 122.201.19.99

Өвөг дээдэс маань энэ газар нутгийг дээрхи 2 нөхөрт зориулаагүй байхаа

Avatar

PamHouk 2024-05-29 109.248.14.167

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж