Билл Гейтсийн экс эхнэр тэрбум доллар хандивлана

Хуучирсан мэдээ: 2024.05.29-нд нийтлэгдсэн

Билл Гейтсийн экс эхнэр тэрбум доллар хандивлана

Билл Гейтсийн экс эхнэр тэрбум доллар хандивлана

Тэрбумтан, буяны ажилтан Мелинда Франц Гейтс ирэх хоёр жилийн хугацаанд дэлхий даяар эмэгтэйчүүдийн асуудал, жендерийн тэгш байдлыг хангахад нэг тэрбум ам.доллар зориулна гэдгээ Мягмар гаригт мэдэгдэв. Үүнээс 200 сая ам.долларыг АНУ-ын хүйсийн болон нөхөн үржихүйн эрхийн төлөө тэмцдэг байгууллагуудад зориулна. Дээд шүүхийн үндсэн хуулиар олгогдсон үр хөндөх эрхийг 2022 онд цуцалсны дараа нөхөн үржихүйн эрхийг дэмжихээс өөр аргагүйд хүрсэн гэж Мелинда Гейтс ярьжээ.

Тэрбээр өмнөх нөхөр, "Майкрософт" компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтстэй хамтран үүсгэн байгуулсан "Билл ба Мелинда Гейтсийн сан"-гаас гарна гэж хэлснээс хойш, хоёр долоо хоногийн дараа уг мэдэгдлийг гаргажээ.

Мөнгийг 2026 он хүртэл түүний "Pivotal Ventures" компаниар дамжуулан тараана. Мелинда Гейтс 2026 оныг дуустал “Дэлхийн 12 удирдагчаас бүрдсэн олон янзын бүлэгт” 20 сая ам.доллар өгөхөөр төлөвлөж байна. Тус компани намар дахин 250 сая ам.долларыг эмэгтэйчүүдийн сэтгэцийн болон бие махбодын эрүүл мэндэд анхаардаг дэлхийн байгууллагуудад зориулна.

Эхний байдлаар үр хөндөлтийн эрхийг хамгаалдаг "Нөхөн үржихүйн эрхийн төв" хандив авахаар болжээ. Тус төв нь үр хөндөлтийг хязгаарлах болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн бусад арга хэмжээг эсэргүүцсэн 50 эмэгтэйг шүүхэд төлөөлж байна. Харилцаа холбоо, маркетингийн ахлах ажилтан Жун-а Гедини-Уильямс "Нөхөн үржихүйн эрх, үр хөндөлтийн талаарх олон нийтийн анхаарал, маргаан урьд өмнөхөөсөө илүү их болж байна. Тиймээс бид энэ тэмцлийг үргэлжлүүлэх шаардлагатай байна. Санхүүгийн тусламж хамгийн их хэрэгтэй байгаа" гэжээ.

Бусад хүлээн авагчдын дунд эмэгтэйчүүдийн эдийн засгийн аюулгүй байдлыг дэмжих "MomsRising"байгуулга оржээ. Тус байгууллага нь жендерийн тэгш байдлыг эрх зүйн талаас хариуцдаг. Мөн Эмэгтэйчүүдийн эрх зүйн үндэсний төв болон ашгийн бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох "19th" байгууллага хандив авахаар болсон байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж