АТГ: Ц.Гарамжав Хөгжлийн банкны зээлээ зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2024.05.29-нд нийтлэгдсэн

АТГ: Ц.Гарамжав Хөгжлийн банкны зээлээ зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй

АТГ: Ц.Гарамжав Хөгжлийн банкны зээлээ зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй
НЭМЭЛТ:
АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:
-Авлигатай тэмцэх газраас өчигдөр буюу 2024 оны тавдугаар сарын 28-ны өдөр УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан этгээдийн орон байр болон бусад шаардлагатай объектуудад нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Улмаар тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуй 48 цагийн хугацаагаар баривчилсан. Тухайн этгээдийг ямар үндэслэлээр шалгаж байгаа вэ гэхээр Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан, ингэхдээ мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж, гадаад улс оронд үл хөдлөх хөрөнгө бий болгосон байж болзошгүй үндэслэлээр шалгаж байна.
Мөн авсан лицензүүдээ хууль бусаар авсан байж болзошгүй, мөн лиценз авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тусгай ангид заасан өөр төрлийн гэмт хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй учраас ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албатай хамтран  шалгаж байна.
Эрүүгийн хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүд тогтоогдвол мөрдөгч хуульд заасан саналаа гаргаж, прокурор хянаж үзээд шийднэ. АТГ-аас Хөгжлийн банктай холбоотой улс төрд нөлөө бүхий этгээдүүдийг шалгаж, шүүх байгууллага руу шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр ч гарсан. Одоо манай газар дээр Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдох хэдэн хэрэг байгаа бөгөөд мөрдөн шалгаж байна. Тийм учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржавыг 48 цаг баривчилсан гэдэг мэдээлэл үнэн гэв.
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ц.ГАРАМЖАВЫГ БАРИВЧИЛЖЭЭ
Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг 48 цагийн хугацаатай баривчилжээ. Энэ талаар хуулийн байгууллагаас тодруулахад УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг 48 цагийн хугацаатай баривчилсан нь үнэн гэв. УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг Хөгжлийн банкнаас давуу байдал үүсгэж, зээл авсан хэмээн Хөгжлийн банкны сонсголд дуудаж байв.
Сануулахад, Авлигатай тэмцэх газраас өчигдөр /2024.05.27/ Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржавыг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчилсан талаар мэдээлсэн. Хуулийн байгууллагаас ямар үндэслэлээр эдгээр хүмүүсийг баривчилж байгаа талаар мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг хэлж байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж