Долларын ханш 3390, юань 468 төгрөгт хүрэв

Хуучирсан мэдээ: 2024.05.29-нд нийтлэгдсэн

Долларын ханш 3390, юань 468 төгрөгт хүрэв

Долларын ханш 3390, юань 468 төгрөгт хүрэв

Ам.долларын ханш өсөлттэй байсан бол өнгөрсөн саруудаас буурч эхэлсэн. Харин юанийн ханш өнгөрсөн нэгдүгээр сараас тогтвортой хэвээр байгаа. Найман шаргад ам.доллар 3400  төгрөгөөс буусан бол, юанийн ханш 460-480 төгрөгийн хооронд өсч эхэлжээ. Тухайлбал, өмнөх саруудад ам.доллар 3400-3420 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол өнөөдөр 3385-3390 төгрөг болж буурчээ. Ингэснээр зах зээл дээрх албан ба хар захын ханшийн зөрүү 10-20 төгрөгт хүрэв. Харин юанийн  ханш өнгөрсөн долоо хоногт 490 төгрөгт хүрсэн бол өнөөдөр 460-470 төгрөгт хүрсэн байна.

Монголбанкны өнөөдрийн ханшийн мэдээллээр ам.долларын ханш буурч 3380 төгрөг болж. Юанийн ханш 466 төгрөгтэй байна.

Эдийн засагчдын хэлж байгаагаар валютын ханш ирэх сарыг дуустал тогтвортой байх төлөвтэй байгаа юм. Харин ирэх долдугаар сараас хэлбэлзэж, ханш савалж магадгүйг бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж