Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх зургадугаар сард баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байгаа боловч төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цаг агаар тогтвортой байна. Зургадугаар сарын 1-н буюу хүүхдийн баяраар Улаанбаатар хотод бороо орохгүй, өдөртөө +10 градус сэрүүхэн байх төлөвтэй байна.
2024 оны тавдугаар сарын 30-наас 2024 оны зургадугаар сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
-Зургадугаар сарын 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, тавдугаар сарын 31, зургадугаар сарын 1-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, зургадугаар сарын 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +15…+20 градус, говийн бүс нутгийн +20…+25 градус дулаан байна. Өмнөд хэсгээр шөнөдөө +12…+17 градус, өдөртөө +25…+30 градус, бусад нутгаар шөнөдөө +6…+11 градус байна.
Холбоотой мэдээ