Насанд хүрэгчдийн 98 хувь нь шүдний цооролтой!

Хуучирсан мэдээ: 2024.05.29-нд нийтлэгдсэн

Насанд хүрэгчдийн 98 хувь нь шүдний цооролтой!

Насанд хүрэгчдийн 98 хувь нь шүдний цооролтой!

Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд шүдний өвчлөл маш их нэмэгдсэн тэр дундаа бага насны хүүхдүүдийн шүдний өвчлөл дийлэнх хувийг эзэлдэг байна. Энэ нь бидний идэж ууж байгаа зүйлс, амттаны хэт их хэрэглээ болон дутуу арчилснаас үүдэлтэй гэдгийг мэргэжлийн эмч нар хэлдэг. Бага насны хүүхдийн шүдийг хэрхэн арчлах, яаж урьдчилан сэргийлэх талаар Нүүр амны их эмч О.Санчирмаагаас тодрууллаа.

Тэрбээр "Монголчуудын 50-аас дээш насныхан ихэнх нь шүдний цооролтой. Мөн 10 хүүхэд тутмын долоо нь шүдний цооролтой байна. Тиймээс монгол хүмүүсийн шүдний өвчлөл харьцангуй их байна. Хүмүүс амны хөндийд шүд цоорсон, цоороогүй байгааг төдийлөн зовиурлахаас нааш мэддэггүй. Үүнээс болж хүндрүүлж шүдээ авахуулах хэмжээнд хүрдэг. Нийслэлийн шүд эрүү нүүрний төвд очиж эхний ээлжинд үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой байдаг. Томчууд хүүхдийн сүүн шүдийг унана гэж бодож арчлахгүй байх нь элбэг.

Хүүхдийг зургаан нас хүртэл нь эцэг эхчүүд өөрсдөө маш сайн угааж арчилж өгөх шаардлагатай.

Зургаагаас дээш насанд хүүхдийн гарын жижиг булчингууд хөгждөг тэр үед хүүхдийг бие даалгаж шүдийг нь угаалгаж сургах хэрэгтэй. Оо их түрхэж угааснаараа шүдийг хамгаалдаггүй. Хамгийн чухал зөв угаах юм. Хүүхдийн шүдийг ээж аавууд дутуу угааж өгдөг.

Хүүхдийнхээ шүдийг цоорсны дараа эцэг эхчүүд би өглөө, орой болгон угаагаад байхад цоорчихлоо гэдэг.

Гаазтай ундаа, чихэрлэг зүйлс зэрэгт шүд маш их өвчилдөг. Печень идэхэд шүдний ховил бүрт наалддаг. Шүдний гадаргуу дээр өнгөр тогтож, нян бактери үржсэнээр цоорол үүсгэдэг. Тиймээс амттай зүйл идсэн л бол шүдийг тогтмол угааж, угаалгаж хэвших хэрэгтэй. Хамгийн чухал нь зөв угааж сурах хэрэгтэй. Мөн шүдний сойзоо зөв сонгох нь чухал. Том хүн хүүхэд ялгаагүй шүдний сойз нь үүдэн хоёр шүдтэй урт богино нь тэнцүү байхаар сонгоно. Том сойз сонгосноор араануудыг угааж болдоггүй. Тэрнээс болж араа шүд түрүүлж цоордог. Тийм учраас хэт хатуу биш, хэт зөөлөн биш дундаж үстэй сойзыг сонгох хэрэгтэй.

Шүдийг дан ганц оо сойзоор угааснаар амны хөндий бүрэн цэвэрлэгдэхгүй. Шүдний утас, ам зайлагч зэргийг хэрэглэж сурах шаардлагатай гэв.

Улс орон даяар зохион байгуулсан эрт илрүүлэгт хамрагдсан нэг сая иргэний өвчлөлийн статистик мэдээгээр 0-17 насны хүүхдүүдэд амны хөндийн өвчлөл их байна гэх судалгааг Эрүүл мэндийн яамнаас гаргажээ. Тодруулбал, Монгол Улсын 5-6 насны хүүхдийн 87.3-96.2 хувь, 12-с дээш насны хүүхдийн 65.3-аас дээш хувьд нь шүд цооролттой гарсан байна. Насанд хүрэгчдийн 98 хувь нь шүдний цооролтой гэжээ. Шүдний эмчилгээ, үйлчилгээ нэлээд өндөр өртөгтэй. Мөн шүд эрүүл бол бие эрүүл гэдэг. Тиймээс өвчилсөн хойно нь бус өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлж байхыг мэргэжлийн эмч нар сануулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж