Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн захирал Г.Дугаржавыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2024.05.28-нд нийтлэгдсэн

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн захирал Г.Дугаржавыг баривчилжээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн захирал Г.Дугаржавыг баривчилжээ

Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас өчигдөр /2024.05.27/ Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржавыг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчилжээ. Ингэхдээ 48 цагийн хугацаатай баривчилсан юм байна. АТГ-ынхан тус үйлдвэрийн удирдлагуудын өрөөнд нэгжлэг шалгалт хийсний дараа гүйцэтгэх захирал Г.Дугаржавыг саатуулжээ.

Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сард гаргасан шийдвэрээр  "Кью Эс Си" ХХК-ийн эзэмшиж байсан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” -ийн концессын гэрээг цуцалж, төрийн эзэмшилд ирж байв. Харин Г.Дугаржавыг 2022 оны аравдугаар сард Дархан төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн, гүйцэтгэх захирлаар томилсон байдаг юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж