Х.Баттулгын сценари, Х.Тэмүүжингийн сенсаци!

Х.Баттулгын сценари, Х.Тэмүүжингийн сенсаци!

Х.Баттулгын сценари, Х.Тэмүүжингийн сенсаци!

Хуулийн хугацаатай уралдан зарласан улс төрийн намуудын дэвшигчдийн альбом олныг талцуулав. Нам намаараа, нам доторх фракц эвслээрээ, дэмждэг, дэмждэггүйгээрээ хуваагдсан хэрүүл хэдэн өдрийн турш үргэлжилж байна. Сонгууль хүртэл олон нийтийн сүлжээ улс төрийн улаан хэрүүлд автах нь ойлгомжтой. Учир нь, Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно”. 

МАН-ын хувьд ялалтын хундагаа тулгах нь холгүй, нөгөө талд АН ялагдлын цагаан тугаа өргөх нь холгүй байна. Нэр дэвшигчдийнх нь альбом тойрсон хэрүүл, маргаан яван, явсаар АН үнэнч дэмжигчдээ хоёр хуваалаа.

Ардчилсан нам хэнтэй байлдаанд орж байгаагаа огтхон ч ойлгоогүй байгаа шинжтэй. Урьдын адил нам нь намынхаа гишүүнийг намнадаг үйл явдал дахин давтагдаж байна. 2020 оны сонгуулиар АН-ынхан С.Эрдэнийнхээ эсрэг ажилласан нь МАН-д үнэмлэхүй ялалт авчирсан.

Ийнхүү дотоодоо нэгнээ намнадаг АН-ын асуудал Монголын ардчилалд хямрал дагуулах хэмжээнд гүнзгийрч байна. Хүнээр бол АН 30 хол гарсан ч "том болоогүй", байгууллагаар хэлбэл тэнд компанийн соёл, бүр засаглал алга. Үндсэндээ, АН улс төрийн институци болж төлөвштлөө хаа ч байсан гэж харагдав, уншигдав. Ер нь нэр дэвшүүлэгчийнхээ нэрсийг нэг шөнийн дотор хоёр, нэг долоо хоногийн дотор хэд, хэдэн удаа сольсон нам АН-аас өөр байна уу. Эрх баригч намыг бүр орхиё гэхнээ ХҮН болон Н.Номтойбаярын Үндэсний эвслийг хар. Ямар ч байсан АН шиг цус, нустайгаа холилдохгүйгээр нэр дэвшигчдээ зарлачихаж байна.

Даваа гаригт Төрийн ордонд АН-ын “өргөтгөсөн фракц”-ын хийсэн хэвлэлийн хурлын үеэр сөрөг хүчний дарга Л.Гантөмөрийн хэлсэн үг хөвөгч сонгогчдыг намаасаа үргээх үндсийг тавилаа. АТГ-аас нүүрсний гол сэжигтэн гэж зарласан 17 хулгайчийн тэргүүнд заларсан Х.Баттулгыг сонгуулийн тугаа болгон мандуулж болохгүйг уг нь намын даргын хувьд эрхбиш сайн мэдмээр.

Түүний энэ саймшрал Х.Баттулгын дэмжигчдэд зориулагдсан байхыг үгүйсгэхүй. Гэхдээ Монголд Х.Баттулгын фанатууд  цөөнгүй байдагчлан Женког эсэргүүцэгчид тэднээс ихдэнэ үү гэхээс бас дутахгүй юм.

ХАДНЫ ДУНД ХАВЧУУЛАГДСАН ХАЛИУНЫ ЗУЛЗАГА!

Тавдугаар сарын 20-ны 24:00 цагтай уралдан уншсан АН-ын нэр дэвшигчдийн нэрс шөнө дунд өөрчлөгдсөн нь өнөөдрийн маргааны гол үндэс. Жагсаалтад бичигдсэн нэрс замдаа солигдож, зааланд огт дурдагдаагүй хүн АН-ын альбом дотор орсон нь “хуйвалдааны онол”-ын гол хулгайч нь хэн бэ? гэсэн асуултын тэмдэг үлдээв. Тэр хэрээр Л.Гантөмөрийн урвасан, уймарсан байдал нь АН-д асар сөрөг пиар боллоо.

Нэг талаасаа МАН-ын, нөгөө талаасаа Женко.Баттулгын, бүр хажуугаасаа “Нэг Монгол” болоод МонДе фракцийн дунд хавчуулагдсан Л.Гантөмөр эцсийн бүлэгт олон хүнийг мурисны дотор комедиан Д.Амартүвшин, С.Баярцогт, Б.Хурц нар багтаж байгаа юм. Эндээс харахад Л.Гантөмөр Женко.Баттулгатай гар барих гарцаагүй нөхцөлд орсон бололтой. Энэ нь түүнд хожмоо  ямар том гай дагуулахыг ядаж тооцсон байлгүй. 

СЕХ хэдийгээр АН-аас ирүүлсэн 32 дугаар тогтоол бүхий нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг хүлээн авсан ч энэ нь бүртгэж авсан гэсэн үг бас биш. Гэхдээ мэдээж АН-гүй сонгууль гэж юу байхав. Ардчилсан  улс болж харагдахад АН гэх жийргэвч МАН-д хэрэгтэй.

Жагсаалтын есдүгээрт хүч түрэмгийлэн орсон хуульч Х.Тэмүүжин анх 2012 онд АН-ын жагсаалтын гуравт, Н.Алтанхуяг, З.Энхболд нарын дараа бичигдэж, “ногоон гэрэл”-ээр парламентын гишүүн болж байсан юм. Тэрбээр ахин жагсаалтын ард нуугдан УИХ-д орж ирэхийн тулд С.Баярцогттой барьцаж, намдаа төдийгүй нийгэмд багагүй маргаан үүсгэсний үр дүнд АН-д Х.Баттулга эрх мэдлээ тулгаж, тунхаглах нь цаг хугацааны асуудал болжээ. Үүнийг чоно борооноор, Женко дүйвээнээр гэнэ. Х.Тэмүүжингийн тарьсан сенсаци үндсэндээ Женко.Баттулгын тавьсан сценарийн нэг хэсэг нь юм.

Тэр тусмаа хэвлэлийн бага хурал дээр Л.Гантөмөрийн хэлсэн “Х.Баттулга бол ялагдаж үзээгүй Ерөнхийлөгч” гэх бялдуучлал энэ намыг  нэг мөсөн ялагдал руу нь түлхсэн. Шатраар бол Л.Гантөмөр гурван нүүдлийн цаадахыг даанч харж чадсангүй.

АЛААГҮЙ БААВГАЙН АРЬСАН ДЭЭРХ ЗОДООН

МАН-д Хэнтийн бүлэглэл бяр хүчээ гайхуулж буй бол АН-д Увс фракц гэж дүрэмгүй, “ном”-гүй бүлэглэл гарч ирж байна. АН-ын дарга Л.Гантөмөр өөрөө Увсынх. Тэгвэл АН дахь мөнгөтэй, нөлөөтэй, хамгийн хор, ховтой фракц болох “Нэг Монгол”-ын гол санхүүжүүлэгч “ТЕСО”-гийн эзэн О.Цогтгэрэл мөн  Увсынх. Тус фракцийн тэргүүн нь Н.Ганибал агаад С.Одонтуяа, Ш.Адьшаа, Ц.Туваан, Б.Бейсен зэрэг намдаа тэргүүлэх баячууд бүгд “Нэг Монгол”-ынх. Дээр нь тус фракцынхан Женко.Баттулгатай нэн ойр шадарладаг. Ямар сайндаа 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгын даалгавраар С.Эрдэнийг эсэргүүцэн тэд төв талбай дээр өлсгөлөн зарлаж хэвтэх билээ. Энэ нь “Нэг Монгол” фракц Х.Баттулгын үгнээс нэг их гажихгүй гэсэн үг.

Тэдэн дээр “МонДе” фракцын Д.Пүрэвдорж, Х.Тэмүүжин нар нэмэгдсэнээр Увс фракц АН-д хүч, нөлөөгөө тэлсээр байгаа. Тиймдээ ч С.Баярцогтын листийг булааж авах нь Х.Тэмүүжинд илүү хялбар бас амархан байсныг үгүйсгэхгүй. Хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг нь байгалийн хууль хойно. Нөгөө талаар С.Баярцогт, Б.Пүрэвдорж хоёрын дундуур гүйлгэсэн хар муур нь спикерийн суудал байлаа. АН ялна гэж яаж тооцсон юм, ялсан нөхцөлд гэж ямар чөтгөр нь Б.Пүрэвдоржид энэ албан тушаалыг амалсныг мэдэхгүй. Яажч  харсан, бодсон ч Б.Пүрэвдоржид спикер болох боловсрол болоод зангараг байхгүй, С.Баярцогтод ийм зорилго байгаагүй. Юу үнэн, энэ үнэн. 

Ямар ч байсан АН-ынхан алаагүй баавгайн арьсан дээр хөнжилдөө хөлөө жийлцэж сууна. Хэрэвзээ энэ байдлаараа баавгай агнавал АН байшингаа шатааж мэдэхээр хүмүүс аж. Энэ сонгуульд АН ялбал албан тушаалын хэрүүл ирэх дөрвөн жил тасрахгүй үргэлжилж магадгүй. Тэгвэл засаглалын тогтворгүй байдал үүсч, Үндсэн хуулийн хямрал руу Монгол Улс гулсч мэднэ. Ийм дүгнэлт тэдний үг-үйлдлээс төрсөн.

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар хэвлэлийн хурлаар С.Баярцогт руу хуурай агсам тавихдаа "Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой" гэсэн нь хүний үг үү, өөрийнх нь үг үү, мэдэхгүй. Хүний үг бол хэн нэгэн хүчин АН-ынхны гараар АН-ыг намнаж байна гэсэн үг. Угаасаа АН-ыг АН-ынхнаар  “алуулдаг” гадаад, дотоод хүчин бий. Харин өөрийнх нь үг мөн бол О.Амгаланбаатар яаж бүхэл бүтэн нэг аймаг удирддаг хүн бэ гэсэн асуулт тавигдаж буй. Учир нь, С.Баярцогт "Дубайн гэрээ болон Эрдэнэтийн 49 хувьтай ямар ч холбоогүй"-г тус намын гишүүн Ч.Отгочулуу бичсэн  байна лээ.  АН-ынхны энэ мэт үйлдлийг С.Баяр нялхсын зүүний өвчин эмгэг гэж  тодорхойлсон нь товч агаад онож туссан дүгнэлт байлаа. 

ӨӨРӨӨ УНАСАН ХҮҮХЭД УЙЛДАГГҮЙ!

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монголын Путин болох мөрөөдөл нь замхарсан Х.Баттулгыг Төрийн ордонд эргэн ирэх замыг зассанаараа Л.Гантөмөр өөрийнхөө хойдохыг уншуулж байгаатай ялгаагүй үйлдэл юм. Хэрэвзээ Х.Баттулга тойрогт ялж, парламентын гишүүн болох аваас жагсаалтын ард нуугдсан Л.Гантөмөрөөс АН-ын тамгыг өлхөн салгаж чадна. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг, одоо яая гэхэв. Эрх мэдлийн төлөө Х.Баттулга ихэд улайрчихсан яваа, У.Хүрэлсүх ч түүний цаашдын улс төрийг зогсоож дийлэхгүйд хүрч мэднэ.

Женко тэрбээр Л.Гантөмөртэй "тосоо гартал тэврэлдсэн" нь С.Баярцогтыг улс төрөөс шахахын тулд юм. Тиймээс Л.Гантөмөр, Х.Тэмүүжин хоёрыг ердөө могойд барьдаг модоо болгосон хэрэг. Ерөнхийдөө АН-ын нэр дэвшүүлэх үйл явц, хэрүүл маргаан Х.Баттулгын зурсан замын зургийн дагуу өрнөж байна.  

Х.Баттулгын улс төрийн "comeback" ганц Л.Гантөмөрт халтай юм биш. Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх хоёрын ирээдүйн заналт дайсан нь болно, гарцаагүй. Тамирчин хүний хувьд Х.Баттулга сүүлчийн мэхээ хэзээ хийхээ сайн мэддэг. Сая л гэхэд АН нэр дэвшүүлэгчдээ зарлахтай зэрэгцээд нэрээ Хангайн бүсийн тойрогт шахаж оруулсан. АН-ын дарга Л.Гантөмөр  түүнтэй уулзахын тулд Баянголын зочид буудлыг  өөрөө зорьдог гэхээр тэр АН-д ямар нөлөөтэй, хүчтэй байгаа нь тодорхой юм. 

Сонгуулийн дараа У.Хүрэлсүхийн доголон нугасны зовлон эхлэх байх. Учир нь, У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа яг дундаа орж буй. 

Гурван жилийн өмнө У.Хүрэлсүх Төрийн ордонд Х.Баттулгад гэнэтийн сюрпириз барьж, түүнийг төрхөмд нь буцаан, өөрөө энэ өндөрлөгт хүрч ирсэн. Түүнээс болоод тэд хоорондоо гар зөрүүлсэн гэх яриа улс төрийн хачир болж байлаа. Тиймээс Женко.Баттулга цээжинд нь зэв амтагдуулсан гашуун явдлаа мартаагүй яваа биз. Тээр олон жилийн атаа хорслоо С.Баярцогт дээр хэрхэн хэрэгжүүлж байгаагаас харвал Л.Гантөмөр, Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх гурвын хэн нь ч энэ зовлонг дайрч магадгүй. Магадгүй гэдэг болзошгүй эрсдлээс сэргийлэх сануулга төдий. Эцэст нь тэнэг хүн л дайсандаа буу өгдөг. Тэр тэнэгийн эхнийх нь Л.Гантөмөр. Дараагийнх нь У.Хүрэлсүх болох вий дээ. Монголын төрд Женко.Баттулга орж ирвэл Москвагийн төсөл амжилттай хэрэгжсэн гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХахаХаха
23
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

107 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JennyWalker 2024-05-29 45.84.176.114

Харуулах боломжгүй.

Avatar

AnaBrooks 2024-05-29 213.226.101.222

Харуулах боломжгүй.

Avatar

DesireeRamirez 2024-05-29 46.8.212.167

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaNewman 2024-05-29 45.11.21.6

Харуулах боломжгүй.

Avatar

CaseyRoss 2024-05-29 109.248.143.118

Харуулах боломжгүй.

Avatar

AmyMartins 2024-05-29 46.8.16.237

Харуулах боломжгүй.

Avatar

SarahBryant 2024-05-29 109.248.14.65

Харуулах боломжгүй.

Avatar

KasandraHead 2024-05-29 188.130.136.209

Харуулах боломжгүй.

Avatar

LorenaPerez 2024-05-29 46.8.23.163

Харуулах боломжгүй.

Avatar

LynnJenkins 2024-05-29 46.8.110.163

Харуулах боломжгүй.

Avatar

SandraEnglert 2024-05-29 2.59.50.213

Харуулах боломжгүй.

Avatar

MalloryRodriguez 2024-05-29 109.248.143.131

Харуулах боломжгүй.

Avatar

LisaDavis 2024-05-29 109.248.129.3

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaPozzi 2024-05-29 109.248.49.55

Харуулах боломжгүй.

Avatar

KrisKilgore 2024-05-29 46.8.17.244

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleHoward 2024-05-29 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

AnnaFultz 2024-05-29 188.130.128.192

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferRodriguez 2024-05-29 188.130.129.112

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleKershaw 2024-05-29 109.248.142.82

Харуулах боломжгүй.

Avatar

NicolePearson 2024-05-29 46.8.154.61

Харуулах боломжгүй.

Avatar

DawnStieglitz 2024-05-29 185.181.245.62

Харуулах боломжгүй.

Avatar

KatieJohnson 2024-05-29 194.35.113.226

Харуулах боломжгүй.

Avatar

LatriceRollins 2024-05-29 109.248.129.166

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethMaker 2024-05-29 194.34.248.103

Харуулах боломжгүй.

Avatar

AmberLong 2024-05-29 194.35.113.168

Харуулах боломжгүй.

Avatar

DarcellBowen 2024-05-29 188.130.129.5

Харуулах боломжгүй.

Avatar

BobbieBlankenship 2024-05-29 188.130.129.231

Харуулах боломжгүй.

Avatar

PaulaHoward 2024-05-29 109.248.12.244

Харуулах боломжгүй.

Avatar

SusanMiller 2024-05-29 185.181.247.53

Харуулах боломжгүй.

Avatar

TriciaNations 2024-05-29 109.248.167.53

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalRamirez 2024-05-29 46.8.23.51

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalMartinez 2024-05-29 188.130.136.130

Харуулах боломжгүй.

Avatar

ValerieCox 2024-05-29 188.130.211.164

Харуулах боломжгүй.

Avatar

AnaThomas 2024-05-29 92.119.193.235

Харуулах боломжгүй.

Avatar

CandiceScott 2024-05-29 109.248.13.211

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalVaughn 2024-05-29 109.248.205.152

Харуулах боломжгүй.

Avatar

TierraSmith 2024-05-29 92.119.193.56

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaKing 2024-05-29 109.248.204.216

Харуулах боломжгүй.

Avatar

LisaGunn 2024-05-29 46.8.22.52

Харуулах боломжгүй.

Avatar

MeganJohnson 2024-05-29 46.8.23.142

Харуулах боломжгүй.

Avatar

LisaHernandez 2024-05-29 45.86.0.107

Харуулах боломжгүй.

Avatar

MeganLynn 2024-05-29 46.8.22.231

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleEnriquez 2024-05-29 109.248.15.163

Харуулах боломжгүй.

Avatar

TaraHernandez 2024-05-29 46.8.22.175

Харуулах боломжгүй.

Avatar

RachelRichardson 2024-05-29 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

KatieReed 2024-05-29 188.130.187.173

Харуулах боломжгүй.

Avatar

CindySalas 2024-05-29 194.35.113.254

Харуулах боломжгүй.

Avatar

MarinaAlvarez 2024-05-29 109.248.13.176

Харуулах боломжгүй.

Avatar

VictoriaHarvey 2024-05-29 45.90.196.169

Харуулах боломжгүй.

Avatar

CarmenDavis 2024-05-29 188.130.219.61

Харуулах боломжгүй.

Avatar

JillBright 2024-05-29 188.130.142.186

Харуулах боломжгүй.

Avatar

SharonStarr 2024-05-29 109.248.14.119

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-29 66.181.178.38

Ямар ч улс төрийн мэдрэмжгүй амьтны таамаг байна.

Avatar

LisaAlexander 2024-05-29 45.11.20.40

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-05-29 139.5.217.228

Женко гэж хүн монголыг дахин самрахаар зэхэж байна даа. Гантөмөр гэж сул толгой юмаа. Женко удахгүй Гантөмөрийг ч АН ыг ч Путинтэйгээ нийлж няц дарн даа хөөрхий.

Avatar

Зочин 2024-05-29 66.181.178.212

энэ алалцаантай намаас гишүүн болчих хүн байхгүй байхоо

Avatar

Иргэн 2024-05-29 66.181.183.131

Ард түмэн ухаантай, АН-ыг олонх арай болгохгүй байх, Гэхдээ Х.Баттулга хүнийг УИХ-д оруулчихгүй бол ирэх 4 жилд Улс төржсөн хэрүүл маргаанаас болж \,ард түмэн хохирохгүй арай тайван байж чадах байх

Avatar

Нэргүй 2024-05-29 202.21.100.210

Х.Баттулгыг харлуулах гээд чадахгүй л дээ л гэе дээ

Avatar

Нэргүй 2024-05-29 139.5.218.145

Нямсүрэнгийн бичсэнээр хүмүүсийн дунд чулуу шидчихээд, сууна гэж юу байх вэ. түмэн олон бүгд ойлгож байгаа.

Avatar

Нэргүй 2024-05-29 59.153.114.110

Эрлийзүүд Баттулгаас айсаар л!!!!

Avatar

Зочин 2024-05-29 139.5.219.105

Баттулга яаж ч өөрийг нь муулж байсан, доромжилж байсан таг дуугай байдаг нь нөгөө өрсөлдөгчдийг нь бүр хэцүү байдалд оруулаад байх шиг. Ер нь ийм тактиктай нөхөрдөг шүү янз нь.ТАМИРЧИН ХҮНИЙ ЭЗЭМШСЭН НЭГ ЧАНАР НЬ ТЭВЧЭЭРТЭЙ ХҮЛЭЭЖ БАЙГААД ХАРИУ ҮЙЛДЭЛ ХИЙХ ЯВДАЛ ЮМ БОЛОВ УУ.ГЭТЭЛ НӨГӨӨ ТАЛЫН ЭЛБЭГДОРЖ НЬ БУУДААД ЮМ ОНОХОО БАЙСАН АМ НЬ СУНАСАН ОРОС КАРБИН ШИГ БАЙГАА ОНОХ НЬ ТААРУУ БАЙХ ЮМ

Avatar

Зочин 2024-05-29 139.5.219.105

БАТТУЛГА АН ДОТРОО ОЛОН ХҮНИЙ ДЭМЖЛЭГ АВААД БАЙГАА НЬ ЮУТАЙ ХОЛБООТОЙ ВЭ. Яагаад Алтанхуягийн Алтангадасынхан, Нэг Монгол фракц түүнийг дэмжээд байнав.Бөхөөр бол тэр барьцаа аажим ахиулсаар байна. Тэр ЭНГИЙН БАЙГАА юм биш үү? Энгийн байна гэдэг хүнийг татах түлхүүр. Тэр БУСДЫН ХЭРЭГЦЭЭ ЗОВЛОНГ ОЙЛГОЖ ТУСАЛДАГ юм биш үү? Энэ чанар бусдыг татах түлхүүр.НАЙМААНЫ УХААН бусдаас илүү хөгжсөн хүн биш үү? Олон нүүдлийн цаадахыг хараад байна.Дуугүй байгаа нь тэвчээртэй хүний шинж шүү

Avatar

Нэргүй 2024-05-29 202.126.91.220

Хууль гэж мэдэхгүй, уншдаггүй, уншаад ч ойлгохгүй хүн. Зөвхөн мафи маягаар, сайн ахын хэлбэрээр л ажилладаг. Угяаг нь уотхан тавьж, уаадсыг нь ахиухан өгч, өөртөө үнэнч ноцдог ноходтой болдог. Түүнээс биш зарчим дүрэм хууль гэх ойлголт түй ч бхгүй түүнд!!

Avatar

Зочин 2024-05-29 139.5.216.77

За Баттулга бол өргөн төмөр зам тавьж улс орныг балласан хүн, харин Элбэгдорж яг ямар үйлдэл хийсэнийг тодорхой хэлээд өгөх хүн байна уу? 2017 оны эрүүгийн хуулийг Нямдорж хийсэн үү, Тэмүүжин үү бас үүний заагийг тлдорхой болгомоор байна??

Avatar

Жонхуу 2024-05-29 202.9.47.16

Жонхуу сонгуульд ялаад шаймий Гантөмөрийг шууд жийнэ. Дараа нь 3 жилийн дараа Оюунэрдэнэтэй нийлж Хүрэлсүхийг шоронд хийнэ. Энэ үед бид утаатай, түгжрэлтэй, тоггүй, бензингүй хэвээр Хүрэлсүх гэж аймаар том дайсанг зүхээд сууж байна.
2028 огоос л эрүүл саруул хүчин гарч ирнэ хохь чинь үхэр Монголчууд

Avatar

Нэргүй 2024-05-29 103.71.100.120

Тэмүүжинг сонгох хэрэгтэй шүү. Тэмүүжин их зөв сэтгэхүйтэй. Тэмүүжин хуулийн сайд байхдаа цагдаагийн хүч спорт хороо, сүлд чуулга, ШШГЕГ-ын сүлд спорт хороо гэх мэт төрөөс цалинждаг бөхчүүд дуучдын чуулгыг татан буулгаж маш зөв юм хийж байсан. Ер нь БХЧ-ны алдар спорт хороо, цэргийн дуу бүжгийн ёуулга, хилийн цэргийн хилчин спорт хороо, хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, цагдаагийн спорт хороо, дуу бүжгийн чуулга, онцгойгийн аврагч спорт хороо, зэрэг ямарч ажил үүрэг гүйцэтгэдэггүй хирнээ дүрэм

Avatar

Нэргүй 2024-05-29 43.242.242.59

АН-ынхан бүгд хошин шогийн жүжигчид. Ийм улсыг төрд гаргавал улс орныг самарна шүү. Ард түмэн үүнийг эрх биш мэдэж байгаа байлгүй дээ. Улс орныхоо хөгжлийн төлөө тайван амгалан нэг зорилготой урагшламаар байна. АН олонх болвол хоёр хөрш хилээ хааж бензиний үнэ тэнгэрт хадаж Монгол улс дэлхийгээс тусгаарлаагдана. Харин Элбэгдорж, Бат-үүл, Сосорбарам гурав АНУ-д очиж амьдрах байх даа

Avatar

Нэргүй 2024-05-29 139.5.217.121

Тэмүүжинг л гаргаарай, ард түмэн минь ээ. Цагдаагийн шинэчлэл хийж, шоронжилтыг халж чадах ганц хүн шүү

Avatar

S 2024-05-29 59.153.115.64

ANUSDI XUCHINDUULI80955877

Avatar

PamHouk 2024-05-29 109.248.14.167

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-29 103.212.116.73

Баттулга ялагдаасай!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-05-29 103.212.116.73

Баттулга Монголыг минь ялагдуулсан шдээ!!!!!!

Avatar

Нэргүй 2024-05-29 66.181.160.119

нямсүрэн ац дандаа жоохон банди нар буудалд авч ордог гаж авгай л даа сити товер орж фактын дэлгэнэ хаха

Avatar

Нэргүй 2024-05-29 66.181.160.119

нямсүрэн аалкааш элбэгбузарын шавхруу долоож хошногоруун хэлээ хийж явсаар заваан өлөгчин

Avatar

ЭЛБЭГИЙН ДОЛООГЧ 2024-05-29 73.222.87.68

ХҮЗҮҮГҮЙ ХҮНИЙ ХҮСЛИЙГ ГҮЙЦЭТГЭЭХ ГЭЭД ХОГ ХОВ БАС ЯС ХАЯХ ЗОРИЛГОТОЙ БИЧВЭР ХА ХА ЗАЙЛУУЛ

Avatar

Х.Баттулга МАН засгийн эрх барих ялалтын туг атгууллаа 2024-05-29 14.1.81.112

АН баяртай Найдлага тавьж байсан 2024 он баяртай .Х.Баттулгаас МАН дээр

Avatar

Иргэн 2024-05-29 68.5.4.90

Хүрэлсүх баттулга хоёр чин салж хагацахгүй хамсаатнууд юм бишүү гэхдээ жэнко муу аргаараа хүрэлсүхийг нядлаад хаях биз ер нь энэ хүнийг монголчууд хар массынхан дэндүү дхвраах юмаа энэ сонгуулиар энэ хүнээс салаачээ

Avatar

DawnJennings 2024-05-29 45.84.176.100

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-29 66.181.178.14

ЭЛБЭГДОРЖИЙН САЙТ ИНГЭЖ БИЧИХ НЬ АРГАГҮЙ.ЭЛБЭГДОРЖ, САЙХАНБИЛЭГ, БАЯРЦОГТ, ДОРЛИГЖАВ, ХУРЦ НАР АН-ААС ЗАЙЛЦГАА.

Avatar

Гантөмөр эвийн цавуу 2024-05-29 192.82.92.204

Баярцогтыг жагсаалтад бичихгүй бол АН шудрага биш болчих юмуу, Нямсүрэн сэтгүүлчээ. Женко, Баярцогт, Эрдэнэ гэсэн хулгайчууд АН-д уг нь хэрэггүй юм байгаам, гэвч намын дарга Гантөмөр эв нэгдлийг нэн тэргүүнд тавьж 3 хулгайчийг тойрогт нэр дэвшүүлсэн байна. Тэр 3 хулгайчийг нэр дэвшүүлэхгүй бол АН задрах байсан, одоо ард түмэн тэр 3-ын хэнийг дэмжихээ мэдэх байлгүй дээ. АН бол фракцын эв нэгдлийг хангаж байхгүй бол болдоггүй юм. Женко, Эрдэнэ нар шиг сэлэм эргүүлвэл будраад алга болно.

Avatar

Зочин 2024-05-29 66.181.182.160

УИХ д орж ирэх гэж энэ их юунд ч юм улайрсан хүмүүс ард түмнийг уриалж өнгөт хувьсгалд турхираад түүнийг дарах туслах нэрээр хойдууд ороод ирэх вий Украйн болох вий гэдэг болгоомжлол буй

Avatar

Зочин 2024-05-29 66.181.178.148

АН энэ байдлаараа явбал бүр устаж алга болно.. Залуучууд нь гарч ирж хууччуулаа ялангуяа хэмжээ хязгааргүй идэж уух, үүнд нь саад болсноо төрийн хүч ашиглан харгислаж, тамлан цээрлүүдэг, алж устгадаг нөхдөөсөө салахгүй бол арлд түмний дэмжлэг авахгүй. Энэ удаагийн завааралтаараа ашгүй нэг юм бүрмөсөн доошоо орж, цэвэрших шат руугаа эргэж магадгүй юм.

Avatar

Нэргүй 2024-05-29 202.131.236.22

Женко тэртэй тэргүй нэр дэвшигч болох эрхгүй хүн. Өөрөөр хэлбэл АН-ын гишүүний эрхээ сэргээгээгүй байгаа

Avatar

Нэргүй 2024-05-29 139.5.218.150

Уг нь энэ авгай Жэнкотой өс хонзон байхгүй л дээ бусдын өмнөөс бусадруу боргож амь зуудаг юм бил ээ

Avatar

Зочин 2024-05-29 66.181.190.141

Ямар ч үнэн үнэлэлт дүгнэтлгүй нийтлэл байна. Хар массыг түшгэлдэг намд соён гэгээрсэн лидер удирдагч хэзээ ч бий болохгүй.

Avatar

Нэргүй 2024-05-29 66.181.191.137

Тэмүүжин=Амаржаргал болжээ. Нээх худлаа ухаан царайлсан даргын суудал мөрөөдөгчид. АН болон үсэл санааныхаа төлөө тэмцэнэ гэж байхгүй шүү

Avatar

АН үнэхээр төлөвшөөгүй байна . хайран юм 2024-05-29 202.126.91.169

АН нам үнэхээр тэнэг юм.нэр дэвшүүлсэн хүмүүсийн байгаа царайг нь ….яах гэж С.Эрдэнэийг нэр дэвшүүлсэн юм бэ? хөгширчихсөн зөнөг хүнийг яах гэж нэр дэвшүүлсэн юм бэ? үe нь өнгөрчихсөн хөгширчихсөн хүн шүү дэ.тийм болхоор АН намд санал өгөхгүй.э. ОюунЭрдэнэийг дэмжинээ.арай илүү ухаантай байна.яг энэ цаг үeд.э Оюунэрдэнэ 3хан жил удирдсан.одоо бүхлээр нь үргэлжлүүлээд ажлыг нь дуусганаа гэж дэмжинээ.

Avatar

Лхагва очир 2024-05-29 66.181.182.183

энэ хүний бичснээр баярцогт хурц хошин шогийн жүжигчэн дэвшвэл ан ялах юм бна л даа.

Avatar

Зочин 2024-05-29 202.126.91.139

Женкогоо хөөж явуулж чадахгүй байгаа АНамд нэг ч санал өгөлгүй унагааж сургамж өгөх ёстой

Avatar

Нэргүй 2024-05-29 202.126.91.139

Женкогоо хөөж явуулж чадахгүй байгаа АНамд нэг ч санал өгөлгүй унагааж сургамж өгөх ёстой

Avatar

Зочин 2024-05-29 103.71.100.120

ер нь улстөрийг хэрүүлгүй болгох ганцхан арга зам байгаа. тэр зам нь Ерөнхмйлөгч асануудад үйлчлэх хууль батлах хэрэгтэй. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнийг улстөрд дахин орохыг хориглож, эцэг, эхийнх нь төрсөн аймаг сумынх нутагт оршин суух байүинг нь барьж өгөөд тэнд нь амьдруулах хэрэгтэй. Угаасаа ерөнхийлөгч байсан хүн ажлаа өгсөн өдрөөсөө л тухайн үеийн сайдын цалинтай тэнцэх хэмжээний сул цалинг улсаас авдаг. ингээд үүгээрээ л хангалттай сайхан амьдрах боломжтой.

Avatar

Нэргүй 2024-05-29 103.71.100.218

Асар их мөнгөндөө байгаам биш үү? Өвгөн ш.арднаа бага тэнэгтээрэй.

Avatar

Зочин 2024-05-29 202.55.188.113

ТЭМҮҮЖИН БОЛ БАЯРЦОГТТОЙ ЯАГ Л АДИЛХАН ХҮН ШД. ХЭРЭВ ТОЙРОГТ ӨРСӨЛДВӨЛ АРД ТҮМЭН ТҮҮНИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ АРЧААД Л ХАЯНА ГЭДГИЙГ МЭДЭЭД ҮХЭН АЛДАН ТОЙРОГ РУУ ЗҮТГЭСЭН. НЭГЭНТ ТОЙРГИЙН ЭРХЭЭ АВЧИХСАН БОЛОРООР ХАЯАГАА ХАДРАН, НАМАЙГ ХЭН ЧАДАХАВ, НОХОЙГ ХЭН СААХАВ ГЭГЧЭЭР БАТТУЛГА РУУ ХОНЗОГНОЖ НОЦОЖ БНА! АНХНААСАА ИЙМ БОХИР САНАА СЭДЭЛТЭЙ ХҮН ХЭРЭВ ГИШҮҮН БОЛЧИХВОЛ ХАЯАГАА ХАДАРСАН, ӨС САНАЖ ШҮД ЗУУСАН МОНГОЛЫН ТӨРД ГАЙ ТАРЬСАН НЭГЭН "ЛАНДРАМ" БОЛОХ НЬ ДЭЭ! К КК

Avatar

TashaSmith 2024-05-29 185.181.244.201

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-05-29 66.181.176.183

Баттулгыг ерөнхийлөгчөөсөө буугаад явж байхад монголчууд магтаал , урмын үгээр булж байсан даа. урьд урьдын ерөнхийлөгчидөөс хавь илүү байсаных гэж ойлгосон.Одоо хамгийн муу хүн болчихсон ай..

Avatar

Нэргүй 2024-05-29 66.181.191.227

Баттулгыг хөлсний хэдэн троллоос нь өөр өөдтэй хэлэх хүн байдаггүй юм доо. Тэд л нэг их сүр зар болдогоос цаашгүй ш дээ,. Уул нь энэ дайсан АН-д огт хамаагүй, ард чилсан үзэл санааны үнэр ч байхгүй, харин АН-ыг хагалан бутаргаж, монголын ардчиллыг устгах зорилоготой, тийм ч даалгавартай этгээд,луйвар дээрэм,цавчааны мөнгөөр бүх нийг шийдээд байгаа юм. Хэзээний муу хүн л дээ !!!

Avatar

Нэргүй 2024-05-29 66.181.181.171

Элбэгжорж Женко 2 монголын төр эдийн засагт 2 лаа маш их хор уршиг тарьсан!! Монголын хөгжлийн садааг энэ 2 хүнээс хайх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-05-29 203.91.112.242

shorond hii l dee hulgaichiig

Avatar

Нэргүй 2024-05-29 66.181.191.227

Баттулгыг дэндүү их газар авахуулж бна даа !!!
Энэ нохой Монголоор тоглож гүйцлээ шүү, одоо энэнийг хазаарлах арга бна уу ?!
2017 онд баривчлах гэж байхад нь Миеэ тэнэг болиулаад, дараа нь өөрөө түүнд ялагдаад хамаг зүйлийг буруу тийш нь эргүүлчихсэн гэж бгаа.
Одоо энэ чөтгөрийг дарж авахгүй бол Монголд дарангуй лал эргээд тогтоно, Монгол ШХАБ-д орно, тун удахгүй СНГ–д орно шүү, таминь ээ !!!

Avatar

Z 2024-05-29 66.181.185.164

Элбэгдорж яасан олон фронт дээр байлдаж байна, түүний бэлтгэсэн хойлмаг хуургын зөөгч ч тасралтгүй үнэнчээр ажиллах юм, хир цалин авах бол

Avatar

Нэргүй 2024-05-29 203.98.77.237

Одоо Хүрэлсүхийг огцруулж парламентээс ерөнхийлөгчөө сонгох үйл явц сонгууль дуусаад л эхлэнэ дээ Ардчилал гэдэг нь өс авдаг монголчуудын арга барил хэлбэр зорилго болчихоод бга даа

Avatar

Бадарч тахар 2024-05-29 103.57.92.248

Тэр цоохор дээлт чинь Жамуха Баттулга юм ! Ганц мөрөөдөл нь 25 оны зун Зэгзгэр өндөрийэ зээрэн хавцалд Тэмүүжин Хүрэлсүхтэй эцсийн тулаанаа хийх явдал юм ! Үүнд нь олон овог аймгийн дайчид туслана хамжина !

Avatar

Нэргүй 2024-05-29 203.17.23.177

наадах чинь дахиж дэвших эрхгүй шдээ.

Avatar

Уншигч 2024-05-29 202.21.99.52

Энэ бичээч яг хүний дотор нь орчихсон, эсвэл бүр дэргэд нь байж байгаад сонссон аятай жинхэнэ хооронд нь яс хаяж байна даа. Тэнэгүүд бол энэ ясыг булаацалдаад хоорондооо алалцаад унах байх даа

Avatar

Нэргүй 2024-05-29 203.17.23.177

ЭНЭ ООРКУУДЫН ХААН ЦООХОР ДЭЭЛТЭЭС ЭНЭ УДАА Л МОНГОЛЧУУД САЛАХ ЦАГ БОЛСОН. ЭНЭ УДАА САЛЧИХВАЛ ДАХИЖ ИНГЭЖ ТЭНЭГТЭХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ ЭРХ БИШ. ТИЙМ ШИЙРТЭЙ ЭР ЮМ БОЛ НОМТОЙБАЯР ШИГ ТУСДАА НАМ БАЙГУУЛААД ЯВ Л ДАА. ТУСГААР ТОГТНОЛЫН НАМ БАЙГУУЛНА ГЭЭД ХУЦААД БАЙСАН, НАМ БАЙГУУЛААД ЦААШАА ОЛИГТОЙ ЯВАХГҮЙ ГЭДГИЙГ БАС МЭДСЭН Л БАЙНА ДАА. АН-ААС САЛЖ ӨГӨХГҮЙ ӨӨРТӨӨ АВАХЫГ САНААРХСАН, ХАР МАССЫН ХААН, ООРКУУДЫН ШҮТЭЭН

Avatar

Нэргүй 2024-05-29 66.181.181.107

Энэ одоо яасан ханж цаддаггүй ХУЛГАЙЧ вэ. Монголын буянг ирсэн л эдэлсэн хулгайч. Хүрэлсүх гэж худлаа сэгсэлзэхээс өөр юм байхгүй алиалагч ядаж байхад энэнд бас барьцаалагдсан, ерөнхий сайданцар санаатай галч гөлөг бүүр аялдан дагагч хүүхэлдэй болчихсон. Жонхуу, Хүүк,Данх мэтийн эх орон газар нутгаа бодохоо больсон бэртэгчдээс салчих юмсан . Мулгуу Данх нь энэ хулгайчын шахалтаар МОНГОЛЫГ бүүр ШХАБ-ын мэдэлд өгөх гэж байна .УХААРААЧ ТЭНЭГҮҮДЭЭ

Avatar

Нэргүй 2024-05-29 202.131.245.69

маш их алдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж