Барилга худалдан борлуулах зар

Хуучирсан мэдээ: 2024.05.28-нд нийтлэгдсэн

Барилга худалдан борлуулах зар

Барилга худалдан борлуулах зар

Зарласан огноо: 2024 оны тавдугаар сарын 28-ны өдөр

Төв аймгийн Аргалант, Лүн суманд байрлах ХААН Банкны тооцооны төвийн хуучин барилгыг үнийн санал авч, худалдан борлуулна.

Шаардлага: Хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгжид худалдан борлуулна.

Үнийн санал өгөх заавар: “Үнийн санал ирүүлэх маягт”-ыг ХААН Банк цамхгийн ресепшн эсвэл дээр дурдсан хоёр сумын тооцооны төвөөс авч бөглөн дэнчин болох 500,000 төгрөгийг ХААН Банкны 5722000016 тоот дансанд байршуулж, мөнгө тушаасан баримтаа үнийн саналын маягтын хамт дугтуйнд хийж, хүлээлгэн өгнө. Гүйлгээний утга дээр сонирхсон барилгын нэр болон өөрийн утасны дугаарыг бичнэ. Жич: Нэг барилгад нэг дэнчин байршуулахыг анхаарна уу.

Үнийн санал хүлээн авах хугацаа: 2024 оны 6-р сарын 4-ний өдрийг  дуустал ажлын өдрүүдэд 10-17 цагийн хооронд ХААН Банк цамхгийн ресепшн, Аргалант, Лүн сумын тооцооны төв хүлээн авна.

Ирүүлсэн саналуудыг 2024 оны 6-р сарын 7-ны өдрийн дотор ажлын хэсгийн хуралдаанаар шалгаруулж, зөвхөн шалгарсан оролцогчид хариу өгнө. Шалгараагүй саналуудын дэнчинг ажлын 5 хоногт багтаан холбогдох данс руу буцаан олгоно.

Нэмэлт тодруулга: Сонирхсон барилгын тухай  99012868, 99015861 утсаар холбогдон мэдээлэл авч болно.

Хөрөнгийг ашиглаж байсан салбар/тооцооны төвСалбар/тооцооны төвийн хаягБарилгын зурагБарилгын хэмжээ
1Аргалант тооцооны төвТөв аймгийн Аргалант сумын төвд163.9мкв
2Лүн тооцооны төвТөв аймгийн Лүн сум, 3-р баг, Төв хөх давааны хороо108мкв

 

Хаяг: ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө, Стадион Оргил-1, ХУД-15, Ш/Х-192, Улаанбаатар-17010

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж